Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Zootopia 2” кино “Disney”-ийн түүхэнд хамгийн өндөр урьдчилсан орлоготой хоёр дахь бүтээл боллоо
Кино

“Zootopia 2” кино “Disney”-ийн түүхэнд хамгийн өндөр урьдчилсан орлоготой хоёр дахь бүтээл боллоо

Урлаг Урлаг28/11/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Disney”-ийн “Zootopia 2” кино мягмар гараг /2025.11.25/-ийн урьдчилсан үзвэрээр 10.2 сая ам.долларын орлого олж, “Disney Animation Studios”-ийн түүхэнд хамгийн өндөр урьдчилсан орлоготой хоёр дахь бүтээл боллоо.

Бокс оффисын шинжээчид тус кино Талархлын баярын таван өдрийн хугацаанд 135–150 сая ам.долларын орлого олох төлөвтэй гэж тооцоолжээ.

Хэдийгээр энэхүү тооцоолол нь өмнөх оны мөн үед “Moana 2”-ын олсон 225.4 сая ам.долларын орлогоос нэлээд доогуур үзүүлэлт боловч сүүлийн хэдэн сар тасалбарын борлуулалт сул байсан зах зээлд чухал сэргэлт авчирна гэж үзэж байна.

“Comscore”-ийн зах зээлийн чиг хандлагын албаны тэргүүн Пол Дергарабедиан “Zootopia 2” анимейшн нээлтийн товоо төгс тааруулсан, олон танигдсан брэнд ба гэр бүлд чиглэсэн PG ангилал нь орлогоо нэмэгдүүлэх том давуу тал болно хэмээв.

Үүний зэрэгцээ “Universal”-ийн “Wicked: For Good” мөн өрсөлдөөнд голлох байр суурь эзэлж буй. Тус кино өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн даруйдаа 147 сая ам.доллар төвлөрүүлсэн бөгөөд Талархлын баяраар мөн 80–100 сая ам.долларын нэмэлт орлого олох хүлээлттэй байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Николас Кейжийн тоглосон кино нээлтээ хийхээсээ өмнө алдагджээ

01/08/2026
Кино Урлаг

Наймдугаар сард нээлтээ хийх кинонууд

01/08/2026
Кино Урлаг

Александр Скарсгардын шинэ дүр олныг алмайруулж байна

31/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Хү” хамтлаг Их Британид аялан тоглоно

02/08/2026

Жамбын Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан эсээ бичлэгийн уралдаан зарлалаа

02/08/2026

Бой Жорж  “Jesus Christ Superstar” мюзиклээс гарлаа

01/08/2026

Долли Партон амьдралынхаа түүхийг “Бродвей”-н тайзнаа амилуулна

01/08/2026

Николас Кейжийн тоглосон кино нээлтээ хийхээсээ өмнө алдагджээ

01/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.