Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дүрслэх урлаг»Цюрихийн үзэсгэлэн Монголын түүхийг шинээр өгүүлж байна
Дүрслэх урлаг

Цюрихийн үзэсгэлэн Монголын түүхийг шинээр өгүүлж байна

Урлаг Урлаг02/12/2025Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнгөрсөн сарын сүүлээс эхлэн ирэх оны хоёрдугаар сарын 22 хүртэл Цюрихийн Ритберг музейд дэлгэгдэж буй “Монгол орон: Цаг хугацааны аялал” үзэсгэлэн нь Монголын түүх, соёл, нүүдэлчний уламжлал болон хотжилтын хувьслын тухай цогц өгүүлэмжийг нэг дор харуулсан олон улсын томоохон арга хэмжээ болоод байна. Энэ үзэсгэлэн нь хэдэн зуун жилийн туршид бүрэлдэн тогтсон Монголын ахуй соёл, орчин үеийн Монголын хотын хөгжлийг нэгэн үзэл баримтлал дор нэгтгэн харуулахыг зорьжээ. Үзэсгэлэнг бүтээхэд Монголын талаас Чингис хаан Үндэсний музей гол хамтрагчаар ажилласан бөгөөд Монголд хадгалагдаж буй үнэт олдворыг олон улсын стандартад нийцүүлэн тээвэрлэх, хамгаалах, судлах чиглэлийн ажлыг хариуцжээ. Харин Швейцарын талаас үзэсгэлэнгийн ерөнхий судалгааны ажлыг Ритберг музейн ахлах судлаач Alix von Przychowski болон тус музейн дэд захирал, Өмнөд болон Зүүн Азийн урлаг, соёлын хэлтсийн тэргүүлэгч судлаач Johannes Beltz нар удирдан зохион байгуулсан юм. Энэ хоёр мэргэжилтэн олон жилийн турш Монголын соёлын өвийн судалгаанд анхаарч, Чингис хаан Үндэсний музейн багтай урт хугацааны хамтын ажиллагаа хөгжүүлсээр ирсэн бөгөөд уг үзэсгэлэн тэдний хамтын ажлын нэг томоохон үр дүн болжээ. Монголын талаас олдвор, архивын мэдээлэл, судалгааны тайлангуудыг нийлүүлж, Швейцарын талаас үзэсгэлэнгийн концепц, зохион байгуулалт, олон улсын стандартад нийцсэн үзүүлэнгийн орон зайг бий болгоход голлон анхаарсан байна. 11-р сарын 15-нд Alix von Przychowski болон Johannes Beltz нар “Монгол орон: Цаг хугацааны аялал” үзэсгэлэнгийн хүрээнд кураторын тайлбартай тусгай аяллыг удирдан явуулжээ. Энэ аяллын үеэр тэд тус үзэсгэлэнд дэлгэн үзүүлж буй үзмэр бүрийн ард үлдсэн нуугдмал түүх, судалгааны явц, бусдад дэлгээгүй нарийн ширийн утга агуулгыг өөрсдийн гардан хийсэн ажлын жишээн дээр тайлбарлаж өгчээ.

Энэ үеэр дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн үзэгчид үзмэр сонирхон, тэдгээрийн нууц түүх, өгүүлэмжийг мэдээд зогсохгүй Alix von Przychowski, Johannes хоёртой шууд харилцан асуулт асууж, мэргэжлийн нарийн ширийн тайлбарууд сонсон нэгэн нандин өдрийг хамтдаа өнгөрүүлсэн байна.  Кураторууд өөрсдөө удирдаж явуулдаг ийм төрлийн аялал нь үзмэрийн “хаалттай” мэдээлэл, судалгааны нууц өнцгүүдийг нийтэд нээж өгдгөөрөө онцлог.

Үзэсгэлэнгийн хүрээнд ирэх сарын 13-нд дахин нэг сонирхолтой арга хэмжээг Ритберг музейд хийхээр төлөвлөж байна. Энэ удаад үзэсгэлэнг хэрхэн бүтээсэн, анхны санаа хэрхэн хөгжиж өнөөгийн хэлбэрээ олсон, архитектур, гэрэлтүүлэг, өнгөний шийдэл, дуу чимээ болон кино дүрслэл ямар зарчимтайгаар сонгогдсон зэрэг үзэсгэлэнгийн “дотоод механизм”-ыг тайлбарласан дизайн багийн аяллыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Архитектор, гэрэлтүүлгийн зохион бүтээгч, график дизайнер зэргийг багтаасан энэ аялал нь үзэгчдэд үзэсгэлэнгийн орон зайг хэрхэн төлөвлөж, ямар уран сэтгэмж, техникийн шийдлүүдийг ашиглан өнөөгийн хэлбэрт оруулсныг танилцуулах юм. Аяллын тайлбар англи хэл дээр байх бөгөөд оролцогчид орчин үеийн Монголын уран бүтээлчдийн бүтээлийг үзэсгэлэнгийн үндсэн агуулгатай хэрхэн уялдуулсан талаарх ойлголтыг илүү гүнзгий авах ажээ.

Эдгээр хоёр арга хэмжээ нь “Монгол орон: Цаг хугацааны аялал” үзэсгэлэнг зүгээр нэг үзмэрийн цуглуулга бус, Монголын түүх, соёл, нийгмийн өөрчлөлтийг дэлхийн өнцгөөс шинээр унших боломжтой цогц бүтээл болгож өгчээ.

Чингис хаан Үндэсний музей болон Ритберг музейн хамтран хийсэн энэхүү ажил нь Монголын соёлын өвийг Европт шинэлэг, олон давхаргатай хэлбэрээр хүргэх нэгэн чухал гүүр болж байна.

Alix von Przychowski, Johannes Beltz нарын урт хугацааны судалгаа, харилцан итгэлцсэн хамтын ажиллагааны үр дүнд уг үзэсгэлэн нь зөвхөн түүхэн эд өлгийн зүйлсийг харуулах төдий бус, орчин үеийн Монголын хотжилт, нийгмийн өөрчлөлт, уламжлал ба шинэчлэлийн огтлолцлыг шинэлэг хэлбэрээр үзүүлэх боломжтой болжээ.

Ц.Чимэддондог

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дүрслэх урлаг Урлаг

Таван хаан бурхны танка Архангайн музейд хадгалагдаж байна

28/11/2025
Дүрслэх урлаг Урлаг

18 каратын алтан суултуур 12 сая ам.доллароор зарагджээ

20/11/2025
Дүрслэх урлаг Урлаг

Густав Климтийн зураг 236.4 сая ам.долларын үнэ хүрчээ

19/11/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Цюрихийн үзэсгэлэн Монголын түүхийг шинээр өгүүлж байна

02/12/2025

G-Dragon-ы этгээд стиль үргэлжилсээр

01/12/2025

Жүжигчин И Ши Ён дахин шүүмжлэлд өртөв

01/12/2025

Өмнөд Солонгосын найруулагчид AI руу хошуурч эхэллээ

01/12/2025

15 настай хүү квант физикийн докторын зэрэг хамгааллаа

01/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.