Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дүрслэх урлаг»Рубенсийн алдагдсан бүтээлийг үнэ хаялцуулжээ
Дүрслэх урлаг

Рубенсийн алдагдсан бүтээлийг үнэ хаялцуулжээ

Урлаг Урлаг02/12/2025Шинэчлэгдсэн:02/12/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Барокко урлагийн мастер Петер Паул Рубенсийн дөрвөн зууны турш олны нүднээс далд байсан алдагдсан бүтээл ням гарагт Версаль хотод болсон дуудлага худалдаагаар 2.3 сая еврогоор /2.7 сая ам.доллар/ зарагджээ.

Есүс Христийг цовдлогдсон байгаагаар дүрсэлсэн уг бүтээлийг саяхан Парисын нэгэн хувийн байшингаас олсон байна. Энэхүү зургийг Рубенсийн олон урлангийн нэгээс олдсон гэж үзэж байгаа ажээ. Уг урлагийн бүтээлийн үнэ 10 мянган еврогоос дээш үнэлэгдэх нь ховор тохиолдол байсан гэнэ.

“Би энэхүү бүтээлийн талаар тэр даруй таамаглал дэвшүүлж, түүнийгээ баталгаажуулахын тулд чадах бүхнээ хийсэн. Эцэст нь бид Антверпен дэх Рубенсийн хороо болох Рубенианумаар баталгаажуулж чадсан” гэж дуудлага худалдааны мэргэжилтэн Жан-Пьер Осенат “Associated Press” агентлагт ярьжээ.

Рубенсийн талаарх судалгаагаараа алдартай мэргэжилтэн Нильс Бюттнер дуудлага худалдааны өмнө хэлэхдээ, уран бүтээлч Есүс Христийн цовдлогдсон зургийг зурдаг байсан боловч “түүнийг загалмай дээр үхсэн байдалтайгаар” дүрсэлсэн нь тун ховор тохиолдол хэмээн тайлбарласан байна. “Тиймээс энэ бол Христийн хажуу талын шархнаас цус урсаж байгааг харуулсан цорын ганц зураг бөгөөд энэ бол Рубенсийн зөвхөн ганцхан удаа зурсан зураг юм” гэж тэрбээр хэлжээ.

“Осенат” дуудлага худалдааны ордон уг зургийн жинхэнэ байдал, гарал үүслийг шинжлэх ухааны дүн шинжилгээгээр баталгаажуулсан гэж мэдэгдсэн байна. Будгийн давхаргуудыг бичил дуран авайгаар шалгахад бие махбодыг төлөөлсөн хэсэгт цагаан, хар, улаан пигментүүд төдийгүй Рубенс хүний ​​арьсыг зурахдаа ихэвчлэн ашигладаг цэнхэр, ногоон өнгийн пигментүүд илэрчээ.

Урлагийн мэргэжилтэн Эрик Туркиний ярьснаар, уг зураг 1600-аад оны эхээр алга болсон байна. XIX зууны үеийн Францын сонгодог зураач Уильям Бугеро гэр бүлийнхэндээ өвлүүлэхээсээ өмнө эзэмшиж байсан нь тэмдэглэгдэн үлдсэн байдаг ажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дүрслэх урлаг Урлаг

Хүүхдүүд Монгол, Энэтхэгийн өв соёлыг “Нөхөрлөлийн өнгө” үзэсгэлэнгээр таниулж байна

19/12/2025
Дүрслэх урлаг Урлаг

Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум уран зургийн галерейтэй анхны сум болж байв

18/12/2025
Дүрслэх урлаг Урлаг

“Бээжин Биенналь 2025”-д оролцох монгол уран бүтээлчид тодорлоо

17/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хятадад бодлоор удирдах технологийг туршлаа

26/12/2025

Илон Маскийн чатбот ChatGPT, Gemini-гээс илүүрхжээ

26/12/2025

Холливуудын алдарт жүжигчин Жаред Жозеф Лето 54 нас хүрлээ

26/12/2025

Д.Одзаяа төрсөн өдрөөрөө 200 гаруй эх хүүхдийг баярлуулав

26/12/2025

“Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн дэлгэнэ

26/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.