Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Жүжигчин Мэттью Перригийн үхэлд буруутгагдсан эмч 30 сарын ял авчээ
Кино

Жүжигчин Мэттью Перригийн үхэлд буруутгагдсан эмч 30 сарын ял авчээ

Урлаг Урлаг05/12/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Калифорнийн нэгэн эмч “Friends” цувралын од Мэттью Перрид кетамин нийлүүлсэн хэрэгт холбоотойгоор шүүхээс 30 сарын хорих ял авлаа.

Доктор Салвадор Пласенсиа нь Перри хэрхэн Холливүүдийн хуулийн бус сүлжээгээр диссоциатив мэдээ алдуулах бодис болох кетаминыг авдаг байсан талаарх хэрэгт холбогдсон таван хүний нэг юм.

54 настай Перри 2023 онд Лос Анжелес дахь гэртээ нас барсан бөгөөд тэр олон жил сэтгэл гутрал, донтолттой тэмцэж ирсэн юм.

Жүжигчний гэр бүл Пласенсиад урт хугацааны ял өгөхийг шүүгчээс хүсэж, түүнийг “хамгийн их буруутай нь” гэж тодорхойлоод Перрид дахин дахин мансууруулах бодис нийлүүлсэнд нь үнэхээр гомдолтой байгаагаа илэрхийлжээ.

Пласенсиад ял оноохын өмнө Перригийн ээж Сюзанн Моррисон тэргүүтэй гэр бүлийнхэн нь шүүхэд мэдүүлэг өгсөн байна. Тэрээр шүүхэд баримт болсон мессежүүдийг онцлон дурдсан бөгөөд эмч Пласенсиа өөрийн өвчтөн Мэттью Перриг “тэнэг” гэж нэрлэж, түүнээс мансууруулах бодис авах гэхэд нь бэлэн мөнгө төлөхийг нь асуусан байжээ.

Шүүхийн үйл ажиллагааны үеэр ээж нь шууд Пласенцад хандан “Хүү минь огтхон ч тэнэг байгаагүй юм шүү” хэмээгээд, эмчийн тангараг бол хүнийг хамгаалах зүйл байтал хүүг нь хамгаалж чадаагүй гэж бухимджээ.

Пласенсиа мөн шүүх дээр үг хэлж, Мэттью Перригийн гэр бүлд хандан харамсаж буйгаа илэрхийлсэн бөгөөд тэр үеэр өөрийнх нь ээж ард нь мөн л уйлан сууж байжээ. Тэрбээр өөрт нь хоёр настай хүү бий гэдгээ хэлээд “Би хүүгээ зөв хүн болгож өсгөмөөр байна. Бас түүнд энэ бүхнийг яаж тайлбарлах вэ гэж боддог” гэжээ.

Тэр Перригийн гэр бүлээс уучлал хүсэж хэлэхдээ “Би өөрийгөө ч, түүнийг ч хүндэлж чадсангүй. Уучлах ч боломжгүй. Болсон явдлыг буцааж чадахгүй, үүнийг би сайн мэднэ. Түүний ээжийн хэлсэн шиг, би түүнийг хамгаалах ёстой байсан. Үнэхээр их харамсаж байна” гэжээ.

Түүний хорих ялаас гадна 5,600 доллароор торгох шийтгэл оногдуулжээ. Ял сонссоных нь дараа Пласенсиаг шууд холбооны цагдаагийн хамгаалалтад авч явсан байна.

Пласенсиа энэ зун кетамин тараасан дөрвөн зүйл ангиар гэм буруугаа хүлээсэн. Эдгээр зүйл анги нь дээд тал нь 40 жилийн хорих ялтай байсан ч прокурорууд гурван жилийн ял төлөвлөж байжээ.

Энэ хэрэгт холбогдсон бусад дөрвөн хүн байгаа ба өөр нэгэн эмч, Мэттью Перрийн туслах болон түүнийг үхэлд хүргэсэн кетаминыг нийлүүлсэн хоёр хүн мөн буруугаа хүлээсэн бөгөөд ирэх саруудад ял сонсохоор байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Чу Жин Үн кино урлагаас явлаа

09/12/2025
Кино Урлаг

“Алтан бөмбөрцөг 2026” наадмын нэр дэвшигчид тодорлоо

09/12/2025
Кино Урлаг

“Paramount” компани “Warner Brothers Discovery”-д илүү ашигтай санал тавина

09/12/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Монголын саятан” нэвтрүүлгийн хоёрдугаар улирал өнөөдрөөс үзэгчдэд хүрнэ

10/12/2025

Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид угсаатны өв соёлоо гадаадад сурталчиллаа

10/12/2025

Дуучин Д.Болд 48 хүүхдэд эм тариа, эмчилгээний мөнгө хандивлажээ

09/12/2025

Алдартнуудын оролцоо жийнсний борлуулалтыг өсгөж байна

09/12/2025

Чу Жин Үн кино урлагаас явлаа

09/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.