Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Netflix” компани “Warner Bros. Discovery”-г худалдан авна
Кино

“Netflix” компани “Warner Bros. Discovery”-г худалдан авна

Урлаг Урлаг08/12/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Америкийн стриминг үйлчилгээний салбарт тэргүүлэгч “Netflix” компани “Warner Bros. Discovery”-гийн зарим нэгж салбарыг 72 тэрбум ам.доллароор худалдаж авахаар тохиролцжээ.

“Netflix” баасан гарагт мэдэгдэхдээ, “Warner Bros. Discovery”-гийн кино, телевизийн студи, мөн стриминг хариуцсан хэлтсийг худалдаж авна гэлээ. Тус компанийн зүгээс “эцсийн” хэмээн тодорхойлсон уг хэлэлцээр нь энтертайнментын салбарыг улам бэхжүүлнэ гэж мэдэгджээ.

“Warner Bros. Discovery” бол Холливүүдийн томоохон студиудын нэг бөгөөд Харри Поттер цувралаараа алдартай юм. “Netflix”-ийн мэдээлснээр, энэхүү хэлэлцээр нь хэрэглэгчдэд илүү олон тооны чанартай бүтээлүүдийг сонгон үзэх боломжийг олгоно. Мөн хэрэглэгчдийн сонгосон төлбөрийн багцыг илүү оновчтой болгох, үзэх контентуудын сонголтыг сайжруулах, контентын хандалтыг өргөжүүлэх ажээ.

“Warner Bros. Discovery” нь бизнесийн үйл ажиллагаандаа бүтцийн өөрчлөлт хийж байгаа бөгөөд үүнд олон нийтэд нээлттэй арилжаалагддаг хоёр компанид хуваахаар төлөвлөж байна. Тэдгээрийн нэг нь студи болон стриминг үйлчилгээ, нөгөө нь CNN зэрэг телевизийн сувгууд юм. Энэхүү бизнесийг сонирхох нь улам бүр нэмэгдэж байгаа бөгөөд худалдан авагчдын тоо нэмэгдсээр байна.

“Netflix”-ийн дээрх хэлэлцээрийг одоо холбогдох зохицуулах байгууллагууд баталгаажуулах ёстой. Энэхүү үйл явц жил  хагасын турш үргэлжлэх төлөвтэй байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ташкент хотноо “Монгол кино өдрүүд” боллоо

28/05/2026
Кино Урлаг

Каннын кино наадмын шилдгүүд тодорлоо

27/05/2026
Кино Урлаг

“Татар” уран сайхны киног олон улсын фестивальд толилууллаа

26/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ташкент хотноо “Монгол кино өдрүүд” боллоо

28/05/2026

Хүүхэлдэйн болон анимэ киноны шилмэл хөгжмүүд Улсын филармонийн тайзнаа эгшиглэнэ

28/05/2026

ФОТО: “Chanel Metiers d’Art 2026” арга хэмжээнээс

27/05/2026

Майли Сайрус Холливуудын “Алдрын гудамж”-нд одтой боллоо

27/05/2026

“Царцаа Намжил” адал явдалт, хүүхдийн жүжгийг тавдугаар сарын 27-ноос толилуулна

27/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.