Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Paramount” компани “Warner Brothers Discovery”-д илүү ашигтай санал тавина
Кино

“Paramount” компани “Warner Brothers Discovery”-д илүү ашигтай санал тавина

Урлаг Урлаг09/12/2025Шинэчлэгдсэн:09/12/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Америкийн “Paramount” компани “Warner Brothers Discovery”-г худалдан авахын тулд “Netflix”-тэй өрсөлдөхүйц санал тавихаар төлөвлөж байгаагаа даваа гараг /2025.12.08/-т мэдэгджээ.

“Netflix” компани “Warner Bros.”-той 72 тэрбум ам.долларын /62 тэрбум евро/ гэрээ байгуулахаар тохиролцсон талаараа өнгөрсөн баасан гарагт мэдэгдсэн боловч “Paramount”-ын зүгээс хувьцаа эзэмшигчдэд 108.4 тэрбум ам.долларыг санал болгоно гэдгээ мэдэгдсэн байна.

“Paramount” компанийн мэдэгдсэнээр, “Warner Brothers Discovery”-г худалдан авах санал нь “Netflix”-ийнхээс илүү сайн нөхцөлтэй бөгөөд хувьцаа эзэмшигчдэд 18 тэрбум ам.долларын бэлэн мөнгө, мөн зохицуулах байгууллагын зөвшөөрөл олгох явцыг илүү хялбаршуулах саналыг тавьж  байгаа ажээ.

Мөн “Netflix”-ээс ялгаатай нь “Paramount” нь “Warner Bros.”-ийн кабелийн сувгуудыг худалдаж авах санал тавьж байгаа бөгөөд “Netflix”-ийн саналыг “хуурамч хэтийн төлвийн үнэлгээн” дээр үндэслэсэн хэмээн мэдэгдээд, татгалзсан хариу өгөхийг хувьцаа эзэмшигчдээс хүссэн байна.

“Paramount” нь 12 долоо хоногийн хугацаанд “Warner Brothers Discovery”-д зургаан санал хүргүүлжээ. “Бидний санал Холливүүдийг илүү хүчирхэг болгоно гэдэгт итгэлтэй байна. Энэ нь уран бүтээлчид, үзэгчид болон кинотеатруудын ашиг сонирхолд нийцнэ” гэж “Paramount”-ын гүйцэтгэх захирал Дэвид Эллисон мэдэгдсэн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Эсрэг дүрийн мастер Гавьяат жүжигчин О.Гэрэлсүх “Задлаагүй захиа” кинонд дахин эсрэг дүрээр гарч ирнэ

30/12/2025
Кино Урлаг

Жүжигчин Л.Жижжалам дахин нэгэн онцгой шинэ кино уран бүтээлээр үзэгчтэйгээ уулзах гэж байна

30/12/2025
Кино Урлаг

Гавьяат жүжигчин Г.Золбоот 40 жилийн өмнө тайзнаа амилуулж байсан дүрээ дэлгэцнээ дахин амилууллаа

30/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Сиа Зул сарын баярын Хатан хаан боллоо

30/12/2025

Холливуудын од Жорж Клуни болон түүний гэр бүлийнхэн Францын иргэд болжээ

30/12/2025

Дуучин Бейонсе албан ёсоор тэрбумтан болов

30/12/2025

“Бээжин биенналь-2025” үзэсгэлэнд монголын таван уран бүтээлч оролцож байна

30/12/2025

Ритербергийн музей Монголын цаг хугацаагаар аялуулсаар

30/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.