Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дүрслэх урлаг»“Ер бусын хайр”
Дүрслэх урлаг

“Ер бусын хайр”

Урлаг Урлаг10/12/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ХБНГУ-ын залуу уран бүтээлч Кармен Шайхын “Ер бусын хайр” хэмээх цаасан болон шилэн бараар хийсэн бүтээлийг танилцуулж байна.

Тэрээр баримал болон графикийг орон зайн урлагтай хослуулан хөгжүүлэх шинэ арга барилыг ашигладаг. Мөн өөрөө боловсруулсан шилэн сийлбэрийн техникээр уламжлалт интаглио хэвлэх аргууд болох сийлбэр, зэс хавтан дээр сийлэх үйл явцыг шинэлэг түвшинд гаргадаг байна. Түүний уран бүтээлийн гол санаа авах эх үүсвэр нь эмзэг, сүйтгэгч мөчүүд. Энэ мэдрэмжийг хувиргаж, гоо зүйн өнцгөөс илэрхийлдэг аж.

Тухайлбал, “Ер бусын хайр” бүтээл нь 10 тусдаа шилэн сийлбэрээс бүрддэг. Эдгээр нь хамтдаа дэлхийн газрын зургийг бүтээдэг. Урьдчилан бэлдсэн шилэн хавтан байсан бөгөөд уран бүтээлч үүнийг гар чавхаар харваж цууралтуудыг үүсгэжээ. Үүний дараа шилэн хавтангуудыг гар аргаар хийсэн цаасан дээр уламжлалт интаглио хэвлэх техник ашиглан тосон будгаар хэвлэсэн. Үүнээс бидний амьдарч буй орчинд тулгарч буй аюулыг бодитоор мэдрэх боломжтой. Шилэн сийлбэр нь өргөн утга, агуулгаар тайлбарлах боломжийг олгохоос гадна дэлхийг хамгаалах сэрэмжлүүлэг болдог байна. Түүний эмзэг, аюултай байдал, санаа зовнил, хайр энэ “Ер бусын хайр” бүтээлд илэрхийлэгджээ.

Кармен Шайх 1987 онд ХБНГУ-ын Штуттгарт хотод төржээ. 2013-2014 онд Майнцын Урлагийн академи, 2017 онд Дюссельдорфын Урлагийн академид суралцсан байна. Одоо Дюссельдорф хотноо амьдран уран бүтээлээ туурвиж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дүрслэх урлаг Урлаг

Их Британид Байёгийн хивсийг үзэх тасалбарын төлөө арван мянга гаруй хүн өрсөлдөв

03/07/2026
Дүрслэх урлаг Урлаг

Путиныг элэглэдгээрээ алдартай шог зураач Семён Скрепецк буудуулж нас баржээ

17/06/2026
Дүрслэх урлаг Урлаг

Монголын 14 уран бүтээлч “НордАрт-2026” үзэсгэлэнд оролцож байна

15/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мадонна “Confessions II”-оор тайзнаа дахин тэсрэлт хийлээ

06/07/2026

“The Parent Trap” киноны үргэлжлэл хийгдэж магадгүй

06/07/2026

АНУ-ын загвар өмсөгч Родригес Венесуэлийн газар хөдлөлтөд нас баржээ

06/07/2026

“Алтаргана-2026” наадамд Монгол Улсаас 1200 төлөөлөгч оролцлоо

06/07/2026

“Монгол наадам: Морин эрдэнэ” үзэсгэлэнг энэ сарын 8-нд нээнэ

06/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.