Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Кино зураг авалтын зөвшөөрөл, кино бүтээх зардлын буцаан олголтын мэдээлэл танилцуулав
Кино

Кино зураг авалтын зөвшөөрөл, кино бүтээх зардлын буцаан олголтын мэдээлэл танилцуулав

Урлаг Урлаг11/12/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас “Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын төсвийн ерөнхийлөн захирагчийн харьяа байгууллагуудын үр дүнд суурилсан санхүүжилтийн үр ашгийг нэмэгдүүлэх, санхүүгийн аудитаар илрэх зөрчлийг бууруулах, төвлөрүүлэн захирагчийн бүтэц, орон тоо, төсөв санхүүгийн асуудал” сэдэвт сургалтыг 2025 оны 12 дугаар сарын 8-ны өдөр “Чингис хаан” үндэсний музейд зохион байгууллаа.

Сургалтад Кино урлагийн зөвлөл бөгөөд Ажлын албаны дарга Ч.Ундрал, КУЗАА-ны Захиргаа, санхүүгийн газрын дарга А.Энхнаран, Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Б.Оргилмаа болон бусад албаны төлөөллүүд оролцож, салбарын байгууллагуудын санхүүгийн сахилга бат, үр ашгийг дээшлүүлэх бодлогын мэдээлэл солилцлоо.

Сургалтын төгсгөлд Кино урлагийн зөвлөлийн ажлын албаны Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Б.Оргилмаа “Кино зураг авалтын зөвшөөрөл” болон “Кино бүтээх зардлын буцаан олголт”-ын хэрэгжилтийн талаар 21 аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын удирдлага, төлөөлөлд танилцуулав.

Танилцуулгын хүрээнд буцаан олголтын зохицуулалт, шаардлага, хэрэгжилтийн мэдээллийг хүргэхийн зэрэгцээ орон нутагт олгож буй зураг авалтын зөвшөөрөлд хяналт тавих боломж, нөхцөлийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Түүнчлэн кино урлагийн нөлөөгөөр даган ирсэн жуулчдын тоо нэмэгдэж, аялал жуулчлал, эдийн засаг зэрэг дагалдах салбаруудад эерэг нөлөө үзүүлж байгааг онцлов.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Урагшаа харсан цонх” олон улсын фестивалийн шилдэг уран сайхны киногоор шалгарчээ

11/03/2026
Кино Урлаг

“Хөрөө” аймшгийн киноны бүх ангийг “Netflix”-д оруулахаар болжээ

10/03/2026
Кино Урлаг

“Их говийн манаач” баримтат кино Пусаны “Монгол кино өдөрлөг”-ийг нээнэ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Тэд өөрсдийгөө цоо шинээр танилцуулж байна

12/03/2026

Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоол батлагджээ

12/03/2026

Сүхбаатарын талбайд “Наурыз-2026” өдөрлөг болно

12/03/2026

Уран дархан Н.Таржидын урласан ховор эмээл

12/03/2026

ФОТО: Парисын загварын долоо хоногоос

11/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.