Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»ТВ Нэвтрүүлэг»“Physical: Welcome to Mongolia”-гийн талаар мэдэх ёстой зүйлс
ТВ Нэвтрүүлэг

“Physical: Welcome to Mongolia”-гийн талаар мэдэх ёстой зүйлс

Урлаг Урлаг12/12/2025Шинэчлэгдсэн:12/12/2025Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Америкийн “Netflix” стриминг платформын “Physical: Asia” хүч сорих тэмцээний төгсгөлийн дугаар өнгөрсөн сард цацагдсан боловч оролцогчид нь олон улсын анхаарлын төвд байсаар байна.

“The Physical: 100” шоуны үргэлжлэлд найман орны шилдэг тамирчид өөрсдийн хүч чадал, авхаалж самбаагаа сорьсон билээ. 11 дүгээр сарын 18-нд цацагдсан финалын шатанд Өмнөд Солонгос, Монголын багууд өрсөлдсөн юм. Тэгвэл өнгөрсөн долоо хоногуудад уг реалити шоуны шүтэн бишрэгчид, үзэгчдийн дуртай баг болж чадсан Монголын багийг ихээхэн дэмжиж, нийгмийн сүлжээгээр тэднийг дагаж эхэлсэн билээ.

Өмнөд Солонгосын реалити шоуг зохион байгуулсан баг Монголын багийнхныг илүү их үзэхийг хүсэж буй дэлхийн шүтэн бишрэгчдийн дуу хоолойг сонсжээ. “Physical: Asia”-гийн багийнхан аяллын цуврал нэвтрүүлэг бүтээхээр Монголын нийслэл Улаанбаатар хотыг зорихоор болсныг “Netflix Korea”-гаас 12 дугаар сарын 3-нд зарласан юм. Ингээд “Physical: Welcome to Mongolia” нэвтрүүлгийн талаар мэдэх ёстой зүйлсийг танилцуулъя.

“Physical: Welcome to Mongolia” хэзээ гарах вэ?

“Netflix” компани дөрвөн ангит “Physical: Welcome to Mongolia” нэвтрүүлгийг энэ сарын сүүлчээр нэвтрүүлэх бөгөөд эхний хоёр анги нь 2025 оны 12 дугаар сарын 24-нд, сүүлчийн хоёр анги нь 12 дугаар сарын 31-нд цацагдана хэмээн мэдээлээд байна. Тусгай ангиуд дэлхий даяар гарах эсэхийг стриминг компани батлаагүй байгаа боловч “Physical: Asia”-гийн нэгэн адил дэлхий даяар цацагдах магадлалтай юм.

“Physical: Welcome to Mongolia” нэвтрүүлэгт хэн хэн эргэн ирэх вэ?

“Netflix”-ийн “Instagram” дахь сурталчилгаанаас харахад “Physical: Welcome to Mongolia” нэвтрүүлэгт Өмнөд Солонгосын багийн ахлагч Ким Дун Хён, “Physical: 100” шоуны хоёрдугаар улирлын ялагч Амотти, Монголын багийн ахлагч Б.Орхонбаяр, акробатч Э.Лхагва-Очир нар оролцоно.

Мөн жүдогийн тамирчин А.Адьяасүрэн, сагсан бөмбөгийн тамирчин Э.Дөлгөөн, волейболын тамирчин Г.Хандсүрэн зэрэг Монголын багийн ихэнх гишүүд оролцоно гэж таамаглаж байна. Харин холимог тулаанч Б.Энх-Оргил гарах эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд тэрбээр зураг авалтын үеэр Тайландад болсон “One Championship” холбооны тэмцээний аварга болсон юм.

Түүнчлэн “Physical: Asia” шоуны үзэгчдийн дуртай нэгэн оролцогч зураг авалтад оролцохоор Австралиас Монголыг зорьсон байна. Тодруулбал, “Physical: Welcome to Mongolia” нэвтрүүлгийн оролцогчид Монгол Улсын Ерөнхий сайдтай хийсэн уулзалтын зургууд дээр Австралийн багийн хүчирхэг тамирчин Эдди Уильямс байжээ.

“Physical: Welcome to Mongolia” нэвтрүүлэг юуны тухай байх вэ?

“The Chosun Daily” сонинд мэдээлснээр, “Physical: Welcome to Mongolia” нэвтрүүлэгт Б.Орхонбаярын зохион байгуулсан аяллын талаар өгүүлэх бөгөөд Ким Дун Хён, Амотти нарт “Монгол эх орон”-оо харуулах ажээ. Энэхүү шоу нь “Монгол контентод ихэвчлэн харагддаг ердийн зүйлс бус, харин монголчуудын чөлөөт цагаа өнгөрүүлдэг газрууд болон тэдний байнга очдог алдартай хоолны газруудыг харуулсан “жинхэнэ монгол маягийн аялал”-ыг үзүүлэхээ амлаж байна гэж тус сонинд бичжээ.

Мөн Монголын хээр талаар аялах, нум сум харвах, морь унах зэрэг уламжлалт зүйлсийг хийхээс гадна Монголын багийнхан хувийн үйл ажиллагаануудыг зохион байгуулна хэмээн хэвлэлүүд мэдээлж байна. Тухайлбал, “Орхонбаярын бэлтгэлийн онцгой аргууд” болон Э.Лхагва-Очирын бэлтгэсэн “монгол гэр бүлийн гэрийн хоол” зэргийг дурдсан байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

ТВ Нэвтрүүлэг Урлаг

“Дөрвөн улирлын эргэлт” хөрөг баримтат кино цэнхэр дэлгэцээр анх удаа үзэгчдэд хүрнэ

12/12/2025
ТВ Нэвтрүүлэг Урлаг

“Монголын саятан” нэвтрүүлгийн хоёрдугаар улирал өнөөдрөөс үзэгчдэд хүрнэ

10/12/2025
ТВ Нэвтрүүлэг Урлаг

“Physical: Asia” нэвтрүүлгийн оролцогчдыг Үндэсний их баяр наадам үзэхийг урив

09/12/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Зендея, Роберт Паттинсон нарын тоглосон “The Drama” киноны трейлер цацагдлаа

13/12/2025

“Walt Disney”, “OpenAI” компаниуд лицензийн гэрээ байгуулжээ

13/12/2025

Эми Уайнхаусын эцэг охиныхоо найзуудыг шүүхэд өглөө

12/12/2025

Дуучин PSY сэтгэцэд нөлөөлөх нойрны эм хууль бусаар худалдан авсан хэргээр шалгагджээ

12/12/2025

Дуучин Ц.Энгүүн “Dazed 100” жагсаалтад багтлаа

12/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.