Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Walt Disney”, “OpenAI” компаниуд лицензийн гэрээ байгуулжээ
Кино

“Walt Disney”, “OpenAI” компаниуд лицензийн гэрээ байгуулжээ

Урлаг Урлаг15/12/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Walt Disney” компани “OpenAI”-тай гурван жилийн хугацаатай лицензийн гэрээ байгуулжээ. Түүнчлэн тус компани 1 тэрбум ам.долларыг хувьцаанд оруулахаар тохиролцсон бөгөөд нэмэлт хувьцаа худалдан авах эрхийг авах болно гэж “OpenAI” болон “Walt Disney”-н цахим хуудсуудад нийтэлсэн мэдэгдэлд дурдсан байна.

“OpenAI”-ийн мэдээлснээр, “Disney” нь “Sora” хиймэл оюунд зориулсан контентын анхны томоохон лицензийн түнш болно. Гэрээнд зааснаар, “Sora” нь хэрэглэгчийн хүсэлтээр “Disney”-н анимейшн студийн дүрүүдийг ашиглан видео үүсгэх боломжтой болно. Харин “Disney” эдгээр видеог өөрийн “Disney+” платформоор үзүүлэх эрхтэй. Үүнийг 2026 оны эхээр хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөжээ. Харин студийн жүжигчдийн дүр төрх, дуу хоолойг ашиглах асуудлыг гэрээнд тусгаагүй байна.

“Sora” нь Микки Маус, Үнсгэлжин, Симба, Лило ба Стич зэрэг “Disney”, “Marvel”, “Pixar”, “Star Wars”-ын 200 гаруй анимэйшн дүр ба зохиомол амьтдын санг ашиглах боломжтой болно гэж хэвлэлийн мэдээллүүдэд дурджээ.  Контент үүсгэхдээ “Sora” нь мөн эдгээр анимейшнд ашигласан хувцас, хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, байршлуудыг ашиглах боломжтой.
“Disney мөн OpenAI-ийн томоохон хэрэглэгчдийн нэг болж, түүний API-г ашиглан Disney+ болон бусад платформууддаа зориулсан шинэ бүтээгдэхүүн, хэрэгсэл, боломжуудыг хөгжүүлнэ. Мөн ажилтнууддаа зориулж ChatGPT-г нэвтрүүлнэ” гэж “OpenAI”-ийн мэдэгдэлд дурдсан байна.
“Disney бол түүх өгүүлэх дэлхийн алтан стандарт бөгөөд  Sora болон ChatGPT Images-ээр хүмүүст гайхалтай контент бүтээх, мэдрэх боломжийг олгохын тулд хамтран ажиллах гэж байгаадаа баяртай байна” гэж “OpenAI”-ийг хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Сэм Альтман мэдэгджээ.

“Disney”, “Universal Pictures” (Comcast корпорац эзэмшдэг), “Warner Bros.” “Discovery Inc.” зэрэг Холливудын томоохон студиудтай “OpenAI” хэдэн сарын турш хэлэлцээ хийсэн тухай “Bloomberg” агентлаг өнгөрсөн хоёрдугаар сард мэдээлж байв. Хэлэлцээний гол сэдэв нь “Sora”-гийн арилжааны болон бүтээлч боломжийн тухай байжээ. Гэхдээ студиуд “OpenAI” мэдээллийг нь хэрхэн ашиглах нь тодорхой бус, мөн 2023 онд хиймэл оюунтай холбоотой маргаанаас үүдсэн Холливудын ажил хаялтын дараа үйлдвэрчний эвлэлүүдийн дургүйцлыг төрүүлэхээс болгоомжилсон тул хамтран ажиллахыг эрмэлзсэн гэж “Bloomberg” -ийн мэдээнд дурдсан байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Тимоти Шаламе балет, дуурийг “Хэн ч сонирхохоо больсон“ гээд шүүмжлүүлэв

09/03/2026
Кино Урлаг

Бен Аффлекийн хиймэл оюуны компанийг “Netflix” худалдаж авчээ

09/03/2026
Кино Урлаг

“Scream” цувралын сүүлчийн анги орлогоороо тэргүүллээ

04/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жастин Бибер бухимдлаа илэрхийлэв

09/03/2026

Нэгэн эмэгтэй Рианнагийн Беверли Хиллс дэх харш руу хэд хэдэн удаа бууджээ

09/03/2026

Эмма Уатсон Мексикийн тэрбумтантай болзож байна

09/03/2026

Тимоти Шаламе балет, дуурийг “Хэн ч сонирхохоо больсон“ гээд шүүмжлүүлэв

09/03/2026

Бен Аффлекийн хиймэл оюуны компанийг “Netflix” худалдаж авчээ

09/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.