Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Netflix”-ээс 11 сая ам.доллар залилсан найруулагчийг шүүх буруутайд тооцжээ
Кино

“Netflix”-ээс 11 сая ам.доллар залилсан найруулагчийг шүүх буруутайд тооцжээ

Урлаг Урлаг12/12/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Холливудын найруулагч “Netflix”-ийг 11 сая ам.доллараар залилсан хэргээр пүрэв гарагт буруутай гэж шүүхээс тогтоолоо. Тэрбээр хийхээр тохирсон шоугаа огт бүтээхгүйгээр, тус мөнгийг тансаг хэрэглээнд зарцуулан үржээ.

“47 Ronin” киноны найруулагчаар алдартай Карл Эрик Ринш нь утасны залилан, мөнгө угаах зэрэг гэмт хэрэгт буруутай гэж шүүхийн баримт болон Нью Йоркийн холбооны прокурорын төлөөлөгч мэдэгджээ.

Риншийн өмгөөлөгч Бенжамин Земан мэдэгдэлдээ шүүхийн шийдвэр буруу бөгөөд энэ нь “Энтертайнментийн томоохон компаниудтай гэрээний болон уран бүтээлийн маргаанд орсон мэргэжилтнийг холбооны засгийн газраас залилсан хэргээр яллах аюултай жишиг тогтоож болзошгүй” хэмээн онцолжээ.

Прокуроруудын мэдээлснээр “Netflix” анх “White Horse” хэмээх уран зөгнөлт шоуны бүтээлийг хийлгэхээр Риншид ойролцоогоор 44 сая ам.доллар олгосон бөгөөд дараа нь контентыг дуусгахад нэмэлт санхүүжилт шаардлагатай гэж мэдэгдсэний үндсэн дээр дахин 11 сая ам.доллар шилжүүлсэн байна.

Гэвч тэр мөнгийг шоуны ажилд бус хувийн данс руугаа шилжүүлж, хэд хэдэн бүтэлгүй хөрөнгө оруулалт хийж, ердөө хэдхэн сарын дотор 11 саяынхаа талыг нь үржээ. Үлдсэн мөнгөө тэр криптовалютын зах зээлд байршуулж бага зэрэг ашиг олсон ч дараа нь энэ ашгаа өөрийн банкны данс руу шилжүүлсэн байна.

Үүний дараа тансаг хэрэглээ эхэлсэн бөгөөд таван “Rolls-Royce”, нэг “Ferrari”, 652 мянган ам.долларын үнэтэй цаг, хувцас, мөн 638 мянган ам.долларын хоёр матрас, 295 мянган ам.долларын үнэтэй ор дэрний хэрэглэл худалдан авсан байна. Үүнээс гадна ойролцоогоор 1.8 сая ам.долларын кредит картын өрөө дарахад энэ мөнгийг ашиглажээ.

Ринш шоугаа огт дуусгаагүй юм. Түүний ялын тогтоол ирэх дөрөвдүгээр сард гарахаар төлөвлөгджээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Хадам ээж” Л.Таванбаярын сондгой кино

12/12/2025
Кино Урлаг

“Time” сэтгүүл оны шилдэг жүжигчнээр Леонардо Ди Каприог нэрлэлээ

11/12/2025
Кино Урлаг

“MF tv-тэй үдэш” контентыг тун удахгүй бүх iptv-д байршуулна

11/12/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Дуучин PSY сэтгэцэд нөлөөлөх нойрны эм хууль бусаар худалдан авсан хэргээр шалгагджээ

12/12/2025

Дуучин Ц.Энгүүн “Dazed 100” жагсаалтад багтлаа

12/12/2025

“Netflix”-ээс 11 сая ам.доллар залилсан найруулагчийг шүүх буруутайд тооцжээ

12/12/2025

Киану Ривз эзэнгүй муур, нохойг асран хамгаалах байр байгуулжээ

12/12/2025

“Гоёл” наадмын отгон топ модель Т.Батцэцэг гэж хэн бэ?

12/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.