Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театр томоохон бүтээлүүдийг олны хүртээл болгожээ
Театр

Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театр томоохон бүтээлүүдийг олны хүртээл болгожээ

Урлаг Урлаг15/12/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театр сүүлийн 10 гаруй жилд тайзны томоохон хэмжээний бүтээлүүдийг олны хүртээл болгожээ.

Тус театр 2016-2018 онд “Өндөр гэгээн” анхны дуулалт жүжгийг тайзнаа тавьсан. Орон нутгийн театрынхаа жүжигчид, уран бүтээлчид, хандивлагчдын тусламж дэмжлэгээр үзэгчдийн хүртээл болгожээ.

2019 онд Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид Ч.Лодойдамбын зохиол “Гарын таван хуруу”-г мюзикл хэлбэрт оруулсан тайзны бүтээлийг олны хүртээл болгожээ. 2021-2022 онд Жангар туулийг театрын тайзнаа хүүхдийн жүжиг болгон туурвиж тайзнаа тавьсан. Жангар туулийг ийнхүү хүүхдийн жүжиг болгон туурвисан нь өвөг дээдэс, соёл уламжлалаараа бахархах, соёлын биет болоод биет бус өвийн утга, бэлгэдэл, хэрэглээнд суралцах. Түүнийг өвлөн авч хадгалан хамгаалж тугээн дэлгэрүүлэх чухал ач холбогдолтойг таниулсан бүтээл болсон юм.

2023 онд “Асарын өндөр” түүхэн аялгуут жүжгийг үзэгчдийн хүртээл болгосон.

2022 онд Завхан аймгийн Алдархаан сумын Ямаан усны Хүннүгийн язгууртны дурсгалт газарт хийсэн археологийн судалгааны үр дүнд 2022 онд Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор олдож Ямаан усны дурсгал нь Хүннүгийн үеийн 10 дахь дурсгалт газраар бүртгэгдсэн билээ. “Асарын өндөр” түүхэн жүжгийг энэхүү дурсгалт газартай холбогдуулан Завхан аймгийн 100 жилийн ойд зориулан орон нутгийн театрын жүжигчид тайзнаа тавьсан юм.

2025 оны 11-р сард “Мөнхөд гэрэлтэх диваажин” нэртэй бүжгэн жүжгийг мөн л орон нутгийн жүжигчид, үзэгчид, хандивлагчдын дэмжлэгээр олны хүртээл болгоод байна.

Энэ жүжгийг Монголын шашин, төрийн нэрт зүтгэлтэн Дилав хутагт Башлуугийн Жамсранжавын мэндэлсний 140 жилийн ойд зориулж бүтээжээ. Бүтээлийг Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театр, “Тоб нобль тур” ХХК болон “Дилав хутагт сан” хамтран бүтээсэн бөгөөд Завхан аймагт 11-р сард нээлтээ хийж, Улаанбаатар хотод Улсын драмын эрдмийн театрт өнгөрсөн амралтын өдөр толилуулжээ. “Мөнхөд гэрэлтэх диваажин” нь хүний урьд төрөл, энэ нас, хойч үйлийн холбоо, мөн ухаан, сэтгэлийн эрчим хүч, энэрэл нигүүлсэл, ертөнцийг танин мэдэхийн утга учрыг илэрхийлжээ. Уран бүтээл нь төрөлх нутаг, хувь тавилангийн салшгүй холбоо болон мөнхийн оршихуйг “гэрэлт диваажин”-аар бэлгэдэн өгүүлдэг.

…Эрхээрээ нөмөр хийж

Элбэрэл мааниар нөхөр хийж

Элэг эмтрэм он жилүүдийг туулахдаа

Эх орноо би хором ч мартаагүй… хэмээх, “Мөнхөд гэрэлтэх диваажин” бүжгэн жүжгээс эрхэм хүмүүний амьдрал, билиг оюун, зүрх сэтгэлээ Монгол Улсынхаа төлөө зориулсан түүхийг үзэгчид үзсэн байна.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

“Пиноккио” модон хүүгийн түүхээр аялуулна

11/12/2025
Театр Урлаг

Агуулгаасаа хол төөрсөн “Хөх тойрог”

11/12/2025
Театр Урлаг

Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид угсаатны өв соёлоо гадаадад сурталчиллаа

10/12/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Eurovision 2024” уралдааны ялагч цомоо буцаан өгчээ

15/12/2025

“Walt Disney”, “OpenAI” компаниуд лицензийн гэрээ байгуулжээ

15/12/2025

Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театр томоохон бүтээлүүдийг олны хүртээл болгожээ

15/12/2025

Ч.Мишээл: Уртын дууг хаана ч дуулсан хүний сэтгэлийг татах увдистай учир уран бүтээлдээ заавал шингээх ёстой гэж бодсон

15/12/2025

Төрийн шагналт, Ардын уран зохиолч С.Дашдооровын хос номын нээлт боллоо

15/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.