Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Дэлхийн морьтнууд” төсөл олон улсын наадмуудаас шилдэг бүтээлийн шагнал хүртжээ
Кино

“Дэлхийн морьтнууд” төсөл олон улсын наадмуудаас шилдэг бүтээлийн шагнал хүртжээ

Урлаг Урлаг17/12/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Соёлын гавьяат зүтгэлтэн, Өвөрхангай аймгийн Уяачдын холбооны тэргүүн Ю.Үнэнбүрэн “Equus film fest”-аас “Шилдгийн шилдэг бүтээл”-ээр, “Latitude film award”-аас “Онцгой бүтээл”, “Lookout wild film award”-ааc “Онцгой бүтээл”-ийн шагналыг хүртсэн байна.

Тэрбээр энэ талаараа цахим хуудсандаа “Бидний дунд амнаас ам дамжин яригдаж хол ойрын хүний чихийг мялаасан гүйгүүл морьдын тухай хуучлах өвгөд хөгшид мундахгүй олон. Хэдий ийм авч монгол морины онцгой нэгэн чадвар, байгалийн энэхүү чадамжийг шинэ үеийн нүүдэлчин ахуйгаас алсарсан хүүхэд залуучуудад ойлгуулах үнэ цэнийг мэдрүүлэх үүргийг хэн ч надад тулгаагүй ч хийх ёстой гэсэн сэтгэлийн дуудлагаар энэ баримтат киног бүтээсэн билээ. Монгол гэдэг баян орон. Дуусашгүй дундрашгүй түүх соёлын өлгий морьтон баатруудын дэвжээ болсон хөндий талуудтай. Морь гэдэг газар тэнгэрийн дунд дүүлэх энэхүү бодгалийг унаж эдлэж уралдуулж цэнгэхээс цаашхийг мэдэхгүй би гэдэг хүн гал хүрэн , голомт хээр хоёрыг сар гаран дагаж явахдаа ихийг ухаарсан юм . Зүг чигийн баримжаа , адуунуудын хоорондын харилцаа, туслах нинжин сэтгэл , газар эхийн түрлэгийг онцгой мэдэрч анд нөхөртөө үнэнч байгаа зэргийг харахад “би ч адуу мэдэх болоогүй байна да” гэж л шивнэж явлаа. Монгол гэдэг мөнх тэнгэрийн орон, дагшин сахиустай сүнслэг орон. Харин адууны хувьд амь тэнсэн очих ёстой эцсийн цэг . Хамгийн эх оронч баатар гэвэл одон медальтай цэргээс илүү би монгол морьдоо л хэлэх сэн. Үг хэлээрээ онгирч , сайрхадгүй ч үйлдлээрээ монгол морьд монголын төлөө үй олноороо үхэж бас зүтгэлийн дээдийг өргөсөн, өргөсөөр ч байна.

“Гайхамшигт монгол адуу” (2022) баримтат бүтээл маань энгийн хоёр хүлэг эх нутгаа зорин элдэв адал явдалтай учирч байгаа ч монгол түмнийгээ сэрээн сэхээрүүлж эх орны үнэ цэнийг мориор дамжуулан хүргэх гэсэн анхны минь санаа.

Удаах бүтээл аваас “Дэлхийг тамгалсан монгол адуу” (2024) мөн л монгол гэсэн тодотголтой зүйл бүр тэсвэр хатуужил, эх нутгийн дуудлагаар дүүрэн хөглөн байдгийг ахин харуулсан.

Үүний дараа “Нутаг гүйсэн Монгол адуу” (2025) бүтээл гарч түмэн олонд ахин нэг удаа адуу гэдэг гайхаж баршгүй ертөнц гэдгийг харуулсан.

Одоо улбаалаад Вьетнамаас гүйж ирсэн адууны түүхийн мөрөөр гурван улс дамнасан кино бүтээл төрөн гарахад тун дөхөөд байна.

Энэ бүтээлүүд минь эхнээсээ олон улсын кино наадмаас гурван шагнал хүртээд байна. Монгол морь дэлхийн олон орноо гайхагдаж байгаад туйлын сэтгэл хангалуун байна” хэмээн бичжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Jaadugar: A Witch in Mongolia” анимэ ирэх долдугаар сард гарна

07/01/2026
Кино Урлаг

ФОТО: “Critics Choice Awards” шагнал гардуулах ёслолоос

06/01/2026
Кино Урлаг

Найруулагч Пол Томас Андерсоны “One Battle After Another” кино оны шилдгээр тодорлоо

06/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ц.Оргил: Урлаг хүссэн, хүсээгүй тухайн нийгмийнхээ толь болдог

07/01/2026

“Jaadugar: A Witch in Mongolia” анимэ ирэх долдугаар сард гарна

07/01/2026

“Талын жавхаа 2026” адууны соёлын өдөрлөг болно

07/01/2026

“Өвлийн үзэсгэлэн-2026” үзэсгэлэнг нээлээ

07/01/2026

ФОТО: “Critics Choice Awards” шагнал гардуулах ёслолоос

06/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.