Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Warner Bros” компани “Netflix-ийг сонгож “Paramount”-аас татгалзлаа
Кино

“Warner Bros” компани “Netflix-ийг сонгож “Paramount”-аас татгалзлаа

Урлаг Урлаг18/12/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Warner Bros Discovery” компани “Paramount Skydance”-ийн худалдан авах саналаас албан ёсоор татгалзаж, “Netflix”-тэй байгуулсан хэлцэл нь хувьцаа эзэмшигчдийн урт хугацааны ашиг сонирхолд илүү нийцнэ гэж мэдэгдлээ. Тус мэдэгдлийг лхагва гараг /2025.12.17/-ийн өглөө “Warner Bros Discovery” компанийн хувьцаа эзэмшигчдэд илгээсэн захидал болон АНУ-ын Үнэт цаас, биржийн комисс (SEC)-т өгсөн албан мэдүүлгээрээ дамжуулан нийтэлжээ.

“Warner Bros Discovery” компанийн ТУЗ-өөс “Paramount”-ын дэвшүүлсэн нэгж хувьцааны 30 ам.доллар буюу нийт 108.4 тэрбум ам.долларын худалдан авах саналыг “хангалттай үнэ цэн өгөөгүй, олон ноцтой эрсдэл дагуулсан, бодит бус” гэж дүгнэжээ. Харин “Warner Bros”-ын кино студи болон стриминг бизнесийг хамарсан “Netflix”-ийн хэлцэл нь санхүүжилтийн хувьд илүү тодорхой, зохицуулалтын эрсдэл багатай, хувьцаа эзэмшигчдэд урт хугацаанд тогтвортой өгөөж өгөх боломжтой гэж үзсэнээ тус компанийн ТУЗ мэдэгдэв.

ТУЗ-ийн энэхүү шийдвэрээ хараахан эцэслээгүй аж. Одоогоор “Paramount”-ын саналаас татгалзаж, “Netflix”-ийн хэлцлийг дэмжих зөвлөмж гаргасан байгаа бөгөөд 2026 оны хавар эсвэл зуны эхээр хувьцаа эзэмшигчдийн санал хураалтаар эцсийн шийдвэр гарах төлөвтэй байна.

“Netflix” болон “Warner Bros”-ын хэлцэл одоогоор АНУ, Европын өрсөлдөөний зохицуулагчдын хяналтад байгаа бөгөөд ямар нэгэн эцсийн зөвшөөрөл эсвэл хориг гараагүй байна. Зохицуулагчид зах зээлийн төвлөрөл, хэрэглэгчдийн сонголт хумигдах эрсдэлийг үнэлж байна.

“Paramount”-ын саналтай холбоотойгоор санхүүжилтэд Ойрх Дорнодын төрийн сангууд оролцож болзошгүй гэж үзэж, АНУ-ын хууль тогтоогчид үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх эсэх талаар болгоомжилж буйгаа илэрхийлээд байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уг хэлцэлд шууд оролцсон гэх баримт байхгүй ч улс төр, гадаад санхүүжилтийн эрсдэл нь “Paramount”-ын саналыг сулруулж байна гэж шинжээчид дүгнэжээ.

Шинжээчдийн тайлбараар “Netflix” зөвхөн студи болон стриминг үйлчилгээг авах тул зохицуулалтын саад харьцангуй бага, улс төр болон гадаад нөлөөний эрсдэл ч мөн бага байна. Мөн “Warner Bros”-ын өргөн контентын санг ашиглан стримингийн зах зээлд стратегийн давуу байр суурь эзлэх зорилго нь тодорхой байгаа зэрэг нь “Netflix”-ийн давуу талд тооцогдож байна. Үүний зэрэгцээ “Netflix” “Warner Bros”-ийн кинонуудыг кино театруудаар гаргана гэдгээ олон нийтэд ил тод мэдэгдсэн.

“Paramount” илүү өндөр, баталгаатай шинэ санал гаргах боломжтой хэвээр байгаа ч “Warner Bros Discovery”-ийн зүгээс “Netflix”-ийн хэлцлийг дэмжсэнээр Холливудын томоохон худалдан авалтын өрсөлдөөн 2026 он хүртэл үргэлжлэх бололтой.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Зое Салдана энэ өдөр 48 нас хүрч байна

19/06/2026
Кино Урлаг

Европын 13 улсын 13 киног үзэгчдэд хүргэнэ

19/06/2026
Кино Урлаг

“Төмөр хүн” Тамаваши Б.Мөнх-Оргил Чингис хааны дүрд дуу оруулжээ

18/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

О.Шимүнэ олон улсын шилдэг бүжигчин шагнал хүртжээ

19/06/2026

Зое Салдана энэ өдөр 48 нас хүрч байна

19/06/2026

Европын 13 улсын 13 киног үзэгчдэд хүргэнэ

19/06/2026

Улс орнуудын музейн удидлагууд Хархорум хотын түүх, соёлын дурсгалт газруудтай танилцлаа

19/06/2026

Таван нүдэн хээтэй дээл

19/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.