Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»“Монгол хаан” жүжгийг алдарт Марийнский театрын тайзнаа тоглоно
Театр

“Монгол хаан” жүжгийг алдарт Марийнский театрын тайзнаа тоглоно

Урлаг Урлаг22/12/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын театрын урлагийг дэлхийд сурталчилж буй “Монгол хаан” жүжгийг ирэх 2026 оны есдүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд ОХУ-ын алдарт Марийнский театрын тайзнаа тоглохоор болжээ. Тодруулбал, Олон улсын Номхон далайн театрын наадмыг “Монгол хаан” жүжиг албан ёсоор нээхээр болжээ.

Уг наадмын ерөнхий зохион байгуулагчаар А.П.Чеховын нэрэмжит олон улсын театрын наадам ажиллаж байна. Анх 1992 онд зохион байгуулагдсан уг наадам Орос улсад зохион байгуулагддаг анхны бөгөөд хамгийн том олон улсын театрын арга хэмжээ, дэлхийн хамгийн алдартай театрын форумуудын нэг юм. Уг наадам байгуулагдсанаасаа хойш гучин жилийн хугацаанд Москва болон Оросын бусад хотуудад 54 орны 600 гаруй шилдэг бүтээлийг толилуулж байжээ.

Мөн наадмын хүрээнд “Монгол хаан” жүжгийн баг Монголын театрын урлагийг олон улсын өрсөлдөөнт зах зээл дээр амжилттай экспортлож буй туршлагаа энэхүү наадамд оролцохоор ирсэн олон улсын уран бүтээлчидтэй хуваалцана.

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй Төр” жүжгийн олон улсын хувилбар болох “Монгол хаан” жүжиг нь 2023 онд дэлхийн нээлтээ Английн”Колизеум” театрт 30.000 үзэгч дүүрэн маш амжилттай зохион байгуулагдсан.

Үүнээс хойш олон улсын продюсерууд өндрөөр үнэлсээр буй уг бүтээл нь 2024 онд Сингапур улсын алдарт “Марина Бэй Сандс”-ын театрт 22 удаа, 2025 онд Японы Токио болон Нагоя хотуудад 30 удаа тоглож, амжилттай зохион байгуулагдсан.

Аливаа театрын жүжгийг ганц нэг тоглоод зогсох биш, олон улсад өрсөлдөхүйц бүтээл болгохын тулд олон зуун уран бүтээлчдийн хамтын хөдөлмөрөөр олон жил тасралтгүй хөгжүүлж байж амжилтанд хүрдэг гэдэг жишээ бол яах аргагүй “Монгол хаан” жүжиг.

Өдгөө олон улсын хамтарсан театрын төсөл болтлоо өргөжиж чадсан уг бүтээл дотоод гадаадын нийт 300,000 үзэгчдэд хүрч Монгол соёлыг дэлхийд сурталчилсаар байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

“Хаадын хаан Чингис хаан” физикл перформансыг ганцхан удаа толилуулна

10/07/2026
Театр Урлаг

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртлээ

08/07/2026
Театр Урлаг

Дагвын Цэвээнравдан Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртлээ

07/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Э.Дэлгэрмөрөн: Хөгжим, байгаль, аялал жуулчлалыг нэг дор хослуулснаараа “Тайга” фестиваль онцлогтой

11/07/2026

ФОТО: Үндэсний их баяр наадмын нээлтээс

11/07/2026

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж, баяр хүргэж үг хэллээ

11/07/2026

Фото: Төрийн есөн хөлт их цагаан тугийг Үндэсний их баяр наадмын хойморт хүндэтгэн заллаа

11/07/2026

Үндэсний их баяр наадмын ХӨТӨЛБӨР

11/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.