Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Avatar”-ын гуравдугаар анги тасалбарын борлуулалтаар тэргүүлжээ
Кино

“Avatar”-ын гуравдугаар анги тасалбарын борлуулалтаар тэргүүлжээ

Урлаг Урлаг23/12/2025Шинэчлэгдсэн:24/12/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Канадын алдарт найруулагч Жеймс Камероны бүтээл “Avatar” уран сайхны киноны гуравдугаар анги дэлхий даяар 345 сая ам.долларын тасалбар борлуулсан амжилтаар кассын орлогоо эхлүүлсэн нь шинжээчдийн урьдчилан таамаглаж байсан үзүүлэлттэй нийцжээ.

Ингэснээр “Avatar: Fire and Ash” кино нь 2025 онд нээлтээ хийсэн Холливүүдын кинонуудаас 11 дүгээр сард үзэгчдийн хүртээл болсон “Walt Disney” компанийн бүтээл “Zootopia 2” хүүхэлдэйн киноны /556 сая ам.доллар/ дараа хоёрдугаарт бичигдсэн байна.

“Disney”-н тооцоолсноор, “Avatar”-ын шинэ анги 88 сая ам.долларын орлогоор АНУ болон Канадад кассын орлогын жагсаалтыг тэргүүлжээ. “Fire and Ash” ангид Пандора хэмээх гараг дээр амьдардаг есөн фут өндөр, цэнхэр арьстай нави хүмүүсийн түүхийг үргэлжлүүлэн өгүүлнэ.

Эхний анги гайхалтай визуал эффектүүдээрээ үзэгчдийг гайхшруулснаас хойш 13 жилийн дараа гарсан 2022 оны “Avatar: The Way of Water” киноны нээлттэй харьцуулахад энэ удаагийн орлого 35 хувиар буурчээ. “Fire and Ash” нь үзэгчдэд өмнөх ангийнх шиг өндөр хүлээлт үүсгээгүй гэж “Exhibitiontor Relations” фирмийн шинжээч Жефф Бок хэлжээ.

“Гэсэн хэдий ч баярын улирлын хувьд энэ бол гайхалтай эхлэл юм. Ирэх хоёр, гурван долоо хоногийн амралтын өдрүүдэд кассын орлого ихээхэн өснө” гэж Жефф Бок хэлээд, Зул сарын баяр болон шинэ жилийн баярын үеэр хүмүүсийн кино үзэх сонирхол их байдгийг онцолсон байна.

“Fire and Ash” кино ирэх жил хүртэл үзэгчдийн кино үзэх сонирхлыг дахин сэргээнэ гэдэгт кинотеатрууд найдаж байна. “Comscore” фирмийн мэдээллээр, жилийн эхнээс хойших тасалбарын борлуулалт 2024 оноос 1.3 хувиар өссөн боловч цар тахлын өмнөх 2019 оныхоос 22.5 хувиар доогуур хэвээр байна.

Жеймс Камерон “Avatar” кинонуудыг бүтээхэд өртөг зардал ихтэй байдаг тул цувралыг үргэлжлүүлэн бүтээхийн тулд асар их ашиг олох шаардлагатайг хүлээн зөвшөөрч байсан удаатай. “Disney”-н зүгээс кинонуудын төсвийг олон нийтэд ил болгоогүй байгаа юм.

2009 онд гарсан анхны “Avatar” кино дэлхий даяар 2.9 тэрбум ам.долларын тасалбар борлуулж байсан бол “Way of Water” кино 2.3 тэрбум ам.долларын орлого олсон байна. Харин киноны дөрөв, тавдугаар ангиуд 2029, 2031 онд нээлтээ хийхээр төлөвлөж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Melania” баримтат кино сүүлийн үед хамгийн их ашиг олсон энэ төрлийн бүтээл болжээ

03/02/2026
Кино Урлаг

Халаасандаа гар буу атгагсдыг “Нийгмийн дайсан” уран сайхны киногоор илчилнэ

03/02/2026
Кино Урлаг

Стивен Спилберг АНУ-ын урлагийн салбарын дөрвөн том шагналыг хүртсэн 22 дахь хүн боллоо

03/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Том хэмжээтэй тосон будгийн зургууд үзэгчийг үгээр тайлбарлахад бэрх ертөнц рүү хөтөлнө”

04/02/2026

BTS-ын тоглолтыг “Netflix”-ээр шууд дамжуулна

04/02/2026

Юрийн галавын үеийн чулуужсан мөр Бээжинд олджээ

04/02/2026

“Монгол бий биелгээ” ном олны хүртээл боллоо

04/02/2026

Хутагтуудын танхимын гол үзмэрүүд нь Дилов хутагт Б.Жамсранжавынх

04/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.