Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Паддингтон”, “Вонка”-гийн найруулагч Лабубу киног найруулна
Кино

“Паддингтон”, “Вонка”-гийн найруулагч Лабубу киног найруулна

Урлаг Урлаг23/12/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Паддингтон”, “Вонка” киноны найруулагч анхны “Лабубу” киноны найруулагчаар ажиллана. “Sony Pictures” компанийн бүтээх, алдарт Лабубу тоглоомын цувралаас сэдэвлэсэн шинэ киноны найруулагчаар Пол Кинг ажиллахаар болжээ. Хятадад үйлдвэрлэсэн, үслэг мангас маягийн Лабубу хүүхэлдэйнүүд нь цуглуулгын аксессуар хэлбэрээр асар их алдартай болсон.  Өнгөрсөн сард “Sony” уг дүр дээр суурилсан кино хийх дэлгэцийн эрхийг авсан талаараа зарласан юм.

“The Hollywood Reporter”-ийн мэдээлснээр, найруулагч Пол Кинг уг киног найруулж, “Department M” болон Вэньсинь Шэтэй хамтран продюсерлох аж. Одоогоор зохиолын талаар тодорхой мэдээлэл гараагүй байгаа бөгөөд амьд дүрслэлтэй (live-action) эсвэл анимэйшн хэлбэрийн алинаар бүтээгдэх нь ч тодорхойгүй байна.

Пол Кингийн өмнөх бүтээлүүдэд “Паддингтон” (2014), “Паддингтон 2” (2017) ордог бөгөөд эдгээр нь шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, дэлхий даяар 500 сая ам.долларын орлого олсон. Тэрээр мөн Тимоти Шаламегийн гол дүрд нь тоглосон, шоколад үйлдвэрлэгч Вилли Вонкагийн гарал үүслийг өгүүлсэн “Wonka” (2023) киног найруулсан бөгөөд уг кино 600 сая гаруй ам.долларын ашиг олжээ.

“Лабубу”-гийн дүрүүдийг Хонконгт төрсөн зураач Касинг Лун 2015 онд анх бүтээсэн. Тэрээр Скандинавын домгоос сэдэвлэн “The Monsters” нэртэй өгүүллэгийн цувралдаа эдгээр амьтдыг зохиосон бөгөөд дараа нь “Pop Mart” тоглоомын компани зөөлөн хүүхэлдэй болгон зах зээлд гаргасан. Туулай шиг чих, том нүд, аймшигтай харагдах шүдээрээ онцлог Лабубу хүүхэлдэйнүүдийг ихэвчлэн “blind box” буюу задлахаас өмнө яг аль загвар байгааг нь мэдэх боломжгүй хэлбэрээр буюу хайрцаглан худалдаалдаг. Ердийн загваруудаас гадна маш ховор, цуглуулагчдын эрэлттэй “нууц хувилбар” (secret edition) Лабубу ч бий. Үүнд энэ хавар гарсан “Big Into Energy” цуврал багтана.

“Blind box” загварын худалдаа нь хоёрдогч зах зээлийг эрчимтэй тэлсэн гэдэг. Энэ зуны эхээр зарим Лабубу хүүхэлдэйнүүд 1000 ам.доллараас дээш үнээр дахин зарагдаж байсан бол, хүүхдийн хэмжээтэй нэг Лабубу ойролцоогоор 150 000 ам.доллараар зарагдсан тухай мэдээлжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Говийн зэрэглээ” кино багийнханд тохиолдсон явдлын учгийг тайлах нэвтрүүлэг энэ сарын 13-нд NTV телевизээр цацагдана

10/07/2026
Кино Урлаг

Жүжигчин, хөтлөгч Ёндонгийн Алтангэрэл таалал төгслөө

10/07/2026
Кино Урлаг

78 дахь удаагийн “Эмми”-гийн шагнал гардуулах ёслолын нэр дэвшигчдийг зарлалаа

10/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Э.Дэлгэрмөрөн: Хөгжим, байгаль, аялал жуулчлалыг нэг дор хослуулснаараа “Тайга” фестиваль онцлогтой

11/07/2026

ФОТО: Үндэсний их баяр наадмын нээлтээс

11/07/2026

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж, баяр хүргэж үг хэллээ

11/07/2026

Фото: Төрийн есөн хөлт их цагаан тугийг Үндэсний их баяр наадмын хойморт хүндэтгэн заллаа

11/07/2026

Үндэсний их баяр наадмын ХӨТӨЛБӨР

11/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.