Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Нэтфликс”-ийн хит цуврал жуулчдын тоог огцом өсгөжээ
Кино

“Нэтфликс”-ийн хит цуврал жуулчдын тоог огцом өсгөжээ

Урлаг Урлаг23/12/2025Шинэчлэгдсэн:24/12/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Korea Culture and Tourism Institute болон Жэжү мужийн захиргааны мэдээлснээр, энэ оны 1-ээс 9 дүгээр сарын хооронд Жэжү аралд ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 17.5 хувиар өсөж, 1.74 саяд хүрчээ. Энэ талаар “Korea Herald” сонин мэдээлсэн байна. Энэхүү өсөлт нь цар тахлын дараах аялал жуулчлалын салбарын тогтворгүй сэргэлт, дотоодын аяллын урт хугацаанд үргэлжилсэн бууралтын дараа гарсан эерэг мэдээлэл байлаа.

Орон нутгийн эрх баригчид уг өсөлтийн гол шалтгааныг “Нэтфликс”-ийн “When Life Gives You Tangerines” нэртэй цувралтай холбон тайлбарлажээ. Уг цуврал нь Жэжү арал даяар зураг авалтаа хийж, загасчны тосгодын өдөр тутмын амьдралыг харуулдаг. Нийт 16 ангитай, дөрвөн хэсгээс бүрдэх энэхүү цуврал нь Жэжүд төрж өссөн О Э Сүн болон Ян Гван Шик нарын олон арван жилийг дамнасан харилцааг өгүүлдэг. Цувралын үйл явдал голчлон Жэжүгийн загасчны тосгодод өрнөх бөгөөд эмэгтэй чөлөөт шумбагчид болох хаэнёо, үе дамжсан гэр бүлийн холбоо, арлын улирлын өөрчлөлтийг онцлон харуулжээ.

Лав чулуун эрэг, рапс цэцгийн (canola) талбай, ЮНЕСКО-д бүртгэгдсэн Сонсан Илчульбон галт уулын тогооны орчимд зураг авалтаа хийсэн уг бүтээл 190 улсад нэгэн зэрэг цацагдсан.  Тус цуврал нь “Нэтфликс”-ийн англи бус хэл дээрх бүтээлийн дэлхийн чансааг тэргүүлж, Жэжүгийн байгаль, соёлыг гадаадын шинэ үзэгчдэд таниулсан хэмээн үнэлэгдэж байна. Мөн шүүмжлэгчид, үзэгчдээс өндөр үнэлгээ авсан бөгөөд цацагдаж байх үедээ Rotten Tomatoes дээр шүүмжлэгчдийн 100%, үзэгчдийн 98%-ийн үнэлгээтэй байжээ.

Өнгөрсөн гуравдугаар сард Хятадын төрийн харьяалалтай “Global Times” сонин уг драмыг “Солонгосын үе үеийн драмуудын дундах шинэ хит” хэмээн магтаж, “DouBan” платформ дээр 9.4 үнэлгээ авсан нь сүүлийн жилүүдэд Солонгос цувралуудаас хамгийн өндөр үзүүлэлт болсон гэж онцолсон байна. Энэ нь Хятадын Солонгос соёлын бүтээгдэхүүнд тавьсан удаан хугацааны хязгаарлалтыг (“Халлюгийн хориг”) сулруулах дохио байж магадгүй гэсэн таамгийг ч дэвшүүлжээ.

Жуулчлалын тоо баримтаас харахад энэхүү нөлөө түр зуурынх бус, тогтвортой үргэлжилж байна. Korea Culture and Tourism Institute-ийн мэдээлснээр, БНСУ-д ирсэн нийт гадаадын жуулчдын дунд Жэжүд зорчсон жуулчдын эзлэх хувь энэ жил дараалан гурван улирал өсч, эхний улиралд 8.9%, хоёрдугаар улиралд 9.0%, гуравдугаар улиралд 10.5% болжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Scream 7” дэлгэцэнд гарах дөхөж байна

02/02/2026
Кино Урлаг

“Wuthering Heights” кино хоёрдугаар сарын 13-наас үзэгчдэд хүрнэ

02/02/2026
Кино Урлаг

“Гэртээ ганцаараа” киноны жүжигчин Кэтрин О’Хара 71 насандаа таалал төгслөө

31/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Scream 7” дэлгэцэнд гарах дөхөж байна

02/02/2026

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026

Музейн сан хөмрөгийг 1000 гаруй үзмэрээр нэмэгдүүлжээ

02/02/2026

“Хурмаст тэнгэр” тоглолтын тухай өгүүлэх нь

02/02/2026

“Golden” дуу “Грэмми”-ийн шагнал хүртсэн анхны к-поп дуу болов

02/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.