Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Шинэ оны шинэ кино “Ирээдүйгээс ирсэн зочид”
Кино

Шинэ оны шинэ кино “Ирээдүйгээс ирсэн зочид”

Урлаг Урлаг26/12/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Нийслэл Хүүхэн”, “+17” , “Шар гэгээ”, “Мөрч” зэрэг нэг болон олон ангит киногоороо бүх цаг үеийн үзэлтийн рекордыг шинэчилж байсан “Оранж энтертэйнмент” 10 жилийн ойгоо 2026 онд тэмдэглэнэ.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд тус хамт олон тайз, дэлгэцийн 50 гаруй уран бүтээлийг үзэгчдийн хүртээл болгож, Монголын кино урлагт өөрийн өнгө төрх, байр суурийг бататгажээ. Тэгвэл 10 жилийн ойн хүрээнд хэрэгжих томоохон төслүүдийн эхлэл адал явдалт, инээдмийн төрөлт “Ирээдүйгээс ирсэн зочид” УСК 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс бүх кино театруудад гарч эхэлнэ.

Тус кино нь “Оранж энтертайнмент”, ДДЭШ ТВ, “Фильм Овл” продакшны хамтын бүтээл бөгөөд найруулагчаар “Мөрч”, “Молоко” зэрэг хит киногоор үзэгчдэд танил болсон залуу найруулагч Б.Төгөлдөр ажиллажээ. Монголчуудын угсаа гарвал, үндэс түүхийг орчин үеийн инээдмийн, адал явдалт хэлбэрээр өгүүлсэн энэхүү кино нь хүүхэд залуусын эх орноороо бахархах сэтгэлийг төрүүлэх, гоо зүй, хүмүүжлийн эерэг нөлөөтэй бүтээл болохоороо онцлог юм.

“Оранж энтертайнмент” нь тус киногоо дуу дүрслэлийн өндөр чанартай, шилдэг жүжигчдийн баг бүрдүүлэн бүтээж, инээдмийн төрөлд шинэ түвшин тогтоохоор ажилласан хэмээн онцолж байна.

Киноны товч агуулга: Kpop од болохыг хүсэгч Заяа Солонгос улс руу явахын төлөө хахир хатуу, зарчимч түүхийн багш Бат профессортой тулахаас өөр аргагүйд хүрнэ. Түүхэн мэдлэгээс мултарч, “аргалж” тэнцэхээр зүглэсэн ч үл мэдэх их говийн агуйд орсон мөчөөс бүх зүйл өөрчлөгдөнө. Харин буцахын тулд зөвхөн шалгалтаа бус өнгөрсөн цагийн үнэ цэнийг ойлгох чухал даалгаварт унана.

Тус кинонд соёлын тэргүүний ажилтан, үзэгчдийн хайртай жүжигчин Н.Ялалт, О.Энхтуул нар авьяаслаг залуу жүжигчидтэй хамтран тоглож, инээд, адал явдлыг бэлэглэх юм. Цаг хугацаагаар аялж, монгол хүн болж төрснөөрөө бахархах мэдрэмжийг адал явдалт, инээдмийн  “Ирээдүйгээс ирсэн зочид” УСК-ноос мэдрэхийг хүсвэл 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс бүх кино театруудад зочлоорой.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтээр үзэгчдэд гэнэтийн бэлэг барив

19/06/2026
Кино Урлаг

Жүжигчин Дэйви Чейз 35 насандаа таалал төгсжээ

19/06/2026
Кино Урлаг

Зое Салдана энэ өдөр 48 нас хүрч байна

19/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Телевизийн хөтлөгч Эшли Кейн эмэгтэйчүүдийг доромжиллоо

19/06/2026

Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтээр үзэгчдэд гэнэтийн бэлэг барив

19/06/2026

“Illit” хамтлагийн Moka уран бүтээлээсээ завсарлага авлаа

19/06/2026

Жүжигчин Дэйви Чейз 35 насандаа таалал төгсжээ

19/06/2026

“Bigbang”-ын аялан тоглолт наймдугаар сарын 21, 22, 23-нд “Goyang” цэнгэлдэх хүрээлэнд тоглосноор эхэлнэ

19/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.