Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Prostokvashino” хүүхэлдэйн киноны шинэ ангид Путиныг дүрсэлжээ
Кино

“Prostokvashino” хүүхэлдэйн киноны шинэ ангид Путиныг дүрсэлжээ

Урлаг Урлаг29/12/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ОХУ-ын “Okko” платформ алдарт “Prostokvashino” хүүхэлдэйн киноныхоо шинэ жилд зориулсан тусгай ангийг Баасан гаригт /2025.12.26/ цацжээ.

Шинэ анги дээр ерөнхийлөгч Владимир Путиныг дүрсэлсэн байв. Тодруулбал, тус анги дээр дүрүүд шинэ жил тэмдэглэхээр Москвагийн Улаан талбайг зорьдог. Гэтэл Матроскин муур болон Шарик нохой нар ерөнхийлөгч Улаан талбайгаас уламжлалт шинэ жилийн мэндчилгээгээ шууд дамжуулах эсэх талаар маргалддаг. Тэд Улаан талбайд Путинтэй таарч, улмаар Шарик нохой түүнээс Оросын ард иргэдэд хандаж, хамтдаа шинэ оны мэнд дэвшүүлэхийг хүсч буйгаар гарна.

Путины дүрд жүжигчин Дмитрий Грачев дуу оруулсан байна. Дмитрий Грачев нь “Comedy Club”-ын тоглолт дээр Путиныг элэглэн дуурайдгаараа танигдсан нэгэн.

“Prostokvashino” хүүхэлдэйн киног бүтээгч “Soyuzmultfilm” студийн захирал Юлиана Слащева энэ оны эхээр Путиныг хүүхэлдэйн дүрд оруулна гэдэг санааг цухуйлгаж байв. Энэ алхам нь хилийн чанад дахь Оросын зөөлөн хүчийг бэхжүүлнэ гэж тэр тайлбарласан юм. “Prostokvashino” хүүхэлдэйн кино 2018 оноос дэлгэцнээ гарсан бөгөөд Эдуард Успенскийн 1970-аад оны үлгэрүүдээс сэдэвлэсэн ЗХУ-ын үеийн хүүхэлдэйнүүдийн үргэлжлэл билээ. “Prostokvashino” буюу оросоор “исгэлэн сүү” гэж орчуулагдах нэртэй зохиомол тосгоны талаар тус хүүхэлдэйнд гардаг.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Николас Кейжийн тоглосон кино нээлтээ хийхээсээ өмнө алдагджээ

01/08/2026
Кино Урлаг

Наймдугаар сард нээлтээ хийх кинонууд

01/08/2026
Кино Урлаг

Александр Скарсгардын шинэ дүр олныг алмайруулж байна

31/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Долли Партон амьдралынхаа түүхийг “Бродвей”-н тайзнаа амилуулна

01/08/2026

Николас Кейжийн тоглосон кино нээлтээ хийхээсээ өмнө алдагджээ

01/08/2026

Наймдугаар сард нээлтээ хийх кинонууд

01/08/2026

Ордуудын наймдугаар сарын зурхай

01/08/2026

Дуучин Сэм Смит загвар зохион бүтээгч Кристиан Коуэнтай сүй тавьсанаа зарлалаа

31/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.