Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Эсрэг дүрийн мастер Гавьяат жүжигчин О.Гэрэлсүх “Задлаагүй захиа” кинонд дахин эсрэг дүрээр гарч ирнэ
Кино

Эсрэг дүрийн мастер Гавьяат жүжигчин О.Гэрэлсүх “Задлаагүй захиа” кинонд дахин эсрэг дүрээр гарч ирнэ

Урлаг Урлаг02/01/2026Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Олон улсын кино наадмаас таван удаагийн шагнал хүртсэн “Шар гэгээ” уран сайхны киног бүтээсэн кино багийн хамтын уран бүтээл болох “Задлаагүй захиа” уран сайхны кино нэгдүгээр сарын 15-нд нээлтээ хийнэ.

“Шар гэгээ” киног Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Золжаргал “Их олон жил жинхэнэ Монгол кино үзэх гэж театрт очжээ, их олон жилийн дараа сая л үзлээ”  хэмээн дүгнэсэн байдаг. Тийм ч учраас энэхүү киног бүтээсэн “Аранжин” пикчерс дараагийн уран бүтээл болох “Задлаагүй захиа” кинондоо өндөр ач холбогдол өгч дүрүүдээ ч мөн адил удаан эрэл хайгуулын  үр дүнд сонгож авсан гэв.

Үүний нэг жишээ нь, Гавьяат жүжигчин О.Гэрэлсүх уг кинонд эсрэг дүр бүтээж буй явдал юм. Түүнийг дахин өөр төрлийн эсрэг дүртэйгээр үзэгчтэй уулзуулах болсон “Задлаагүй захиа” бүтээл нь үзэгчдийн анхаарлыг татаж, хамгийн их хүлээлт үүсгэж байна.

Энэхүү киноны зохиолыг Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Дутуу хээтэй тооно” жүжгээс сэдэвлэсэн байна. Киноны ерөнхий найруулагчаар шинээр өөрийн өнгө төрхөө кино урлагт хүчтэйгээр тодорхойлон гарч ирж буй найруулагч Б.Батдэлгэр ажиллаж дахин нэг чанартай уран бүтээлээр тун удахгүй үзэгч та бүхэнтэй уулзах нь ээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Говийн зэрэглээ” кино багийнханд тохиолдсон явдлын учгийг тайлах нэвтрүүлэг энэ сарын 13-нд NTV телевизээр цацагдана

10/07/2026
Кино Урлаг

Жүжигчин, хөтлөгч Ёндонгийн Алтангэрэл таалал төгслөө

10/07/2026
Кино Урлаг

78 дахь удаагийн “Эмми”-гийн шагнал гардуулах ёслолын нэр дэвшигчдийг зарлалаа

10/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Э.Дэлгэрмөрөн: Хөгжим, байгаль, аялал жуулчлалыг нэг дор хослуулснаараа “Тайга” фестиваль онцлогтой

11/07/2026

ФОТО: Үндэсний их баяр наадмын нээлтээс

11/07/2026

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж, баяр хүргэж үг хэллээ

11/07/2026

Фото: Төрийн есөн хөлт их цагаан тугийг Үндэсний их баяр наадмын хойморт хүндэтгэн заллаа

11/07/2026

Үндэсний их баяр наадмын ХӨТӨЛБӨР

11/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.