Ордуудын тавдугаар сарын зурхайг хүргэж байна.
ХОНЬ

Энэ сарын эхээр ажил хэрэгт хэд хэдэн саад тотгор тулгарч болзошгүй. Санал зөрөлдөөн үүсвэл зарим ужиг асуудал дэлбэрч магадгүй. Хянуур хариуцлагатай байхгүй бол ямар ч гярхай хүн алдах төлөвтэй байна. Санамсаргүйгээр хэн нэгнийг гомдоох магадлалтай. Өөртөө үнэнч байж, гаргасан алдаа дутагдлаа хүлээн зөвшөөр. Алдаа эндэгдэл гаргахаас зайлсхийхийн тулд хамгийн ойр дотнын хүнийхээ заавар зөвлөгөөг дагах нь зүйтэй. Бизнесийн үйл ажиллагаанаас болж сэтгэл хямрах төлөвтэй. Зах зээлийн эрсдэлтэй салбарт арилжаа эрхлэн явуулж байгаа бол одоогийн зарцуулалтдаа анхаарал тавих хэрэгтэй болно. Чухал шаардлагатай техник хэрэгсэл авах гэж буй хүмүүс найдвартай газар хандах нь ашигтай. Нарийн судалгаа хийсэн үедээ шийдвэр гаргаарай. Сарын дунд үед хурдан сэтгэх чадвар гаргасан алдаагаа хурдан засах боломж олгоно. Мөн шинийг сэдэх ур чадвар өсөх тул ажил хэрэг урагштай байх болно. Нийгмийн хүрээлэл тань нэмэгдэж, шинэ төрлийн сонирхолтой ажил хэрэг эхлэх хүсэл бий болно. Мэдрэмжээ зоригжуулсан, таныг идэвхтэй байлгах үйл ажиллагаанд оролц. Цагийг үр ашигтай өнгөрөөвөл од эрхсийн нөлөөгөөр эрч хүчтэй байх болно. Эрх чөлөөтэй байх эрмэлзэл ихсэх тул нөхцөл байдалд түргэн зангаар хандахаас зайлсхий. Хуучны найз нөхөдтэйгөө уулзах, тасарсан харьцаагаа сэргээх хүсэл төрж магадгүй байна. Өөрийн болон дотнын хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарал тавихыг од эрхэс сануулж байна. Биеийн хүчний эрсдэлтэй ажил бүү хий. Элдэв хэл аманд оролцолгүй, анхааралтай ажигла. Сарын сүүл рүү санхүүгийн эрсдэлтэй асуудалд орооцолдох хэрэггүй. Худалч хуурмаг хандлага, тодорхойгүй байдал дүүрэн байх тул хянамгай бай. Олсон ашгаа тохиромжтой хугацаагаар хадгаламжид хийх нь зөв алхам болно. Хөрөнгө оруулалт хийх бол ирээдүйн нөхцөл байдлыг сайтар бодолцож үзсэн эсэхээ дахин шалга. Шинэ арга барилд суралцсанаар аливаа зүйлийг нягт нямбай зохих хэмжээнд нь хийж сурна. Мөн мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломж олдвол алдахгүй байхыг хичээ. Эрүүл мэнддээ анхаарч, хэрэгтэй үедээ сайн амралт авч байхыг од эрхэс зөвлөж байна.
ҮХЭР

Энэ сарын эхэн үед гэнэтийн мэдээнд тайван хандах хэрэгтэй. Учир нь энэ мэдээнд тааламжтай тал нь давамгайлна. Анхаарал шаардсан ажил амархан дуусах хэдий ч хэтэрхий хөнгөнөөр бодож хэрэггүй. Амьдралын хором мөч бүрээс шинэ боломж хай. Азтай байдал хааяа тохиолдож болох тул санхүүгийн үйл ажиллагаанд хянамгай байх хэрэгтэй болно. Од эрхэсийн ерөнхий чиг хандлага таны эрч хүчийг сулруулах тул сэтгэлийн хөдөлгөөнөөр санамсаргүй үйлдэл гаргахаас сэргийл. Санхүү мөнгөтэй холбоотой асуудал гарна. Та орлого зарлагаа хяна. Хэн нэгний сайхан амлалт толгой эргүүлж мэднэ. Сарын дунд үед авьяас чадвараа арилжаа наймаатай холбоотой ажил дээр сайн ашигла. Од эрхэсийн тааламжтай нөлөөгөөр та эрч хүчийг бүрэн мэдрэх болно. Өөртөө итгэлтэй байдал огцом өсөх бөгөөд таны тод томруун амбиц амжилтанд хүргэх болно. Гадаад ертөнцөд өрнөх гэнэтийн үйл явдал хүн бүрийн ажил амьдралд бага багаар нөлөөлж эхэлнэ. Хүлээцтэй байвал хэдийгээр бүх зүйл яг таг санасанаар шийдэгдэх боломжгүй ч олон зүйлүүд төлөвлөсөн ёсоор болох шинжтэй. Таны сэтгэлийн мухарт хадгалсан зорилго биелэх магадлал байна. Сарын сүүл рүү аливаа асуудалд уламжлалт байдлаар хандах нь заримдаа ашигтай байна. Хэрэв та ажилдаа идэвхитэй илүү сонор соргог байж чадвал алдаа гаргахгүй. Гэхдээ шүүмжлэлээс бүү эмээ. Харин бусдийг шүүмжлэх хэрэггүй. Чухал бизнесийн уулзалт хийх, гэрээ байгуулах зэрэг ажилд илүү цагаар ажилла. Найз нөхөд эсвэл хамтран ажиллагсдын асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Магадгүй зарим хамтрагч тохиролцоогоо даган мөрдөхгүй эсвэл хамтын ажиллагаандаа ач холбогдол өгөхгүй байж ч болох юм. Харилцан ярилцаж нээлттэй байх нь асуудлыг шийдвэрлэхэд тусална. Олон нийтийн арга хэмжээнд оролцон сонирхолтой хүмүүстэй танилцах бололтой. Залуу хүмүүс хайр дурлалтай учирна. Зүрх сэтгэлийн асуудалд хайхрамжгүй хандаж болохгүй шүү.
ИХЭР

Энэ сарын эхээр од эрхсийн байрлал болон нөлөө таныг үнэнч шударга байхыг билэгдэж байна. Ашигтай хэлэлцээр хийвэл ирээдүйд эд баялаг тань нэмэгдэнэ. Нягт нямбай хандлага давамгайлах тул та ямар үед чухал зүйлээ мартахгүй байж чадна. Ажил хэрэгч чадвар өсөх тул энэ байдлыг давуу тал болгон ашигла. Мэргэжлийн хүмүүстэй зөвлөж, гэрээ хэлэлцээрээ явуул. Чухал ажил хэрэгт бүх зүйлийг хуулийн дагуу хийх хэрэгтэй болно. Албан тушаалтнууд болон хамтран ажиллагсадтайгаа эвтэй байвал албан тушаал ахих болно. Гэр орныхоо өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээнд сэтгэл зүйгээ бэлтгээрэй. Гэр бүлдээ эрс өөрчлөлт хийх гэж бүү хичээ. Сарын дунд үед од эрхсийн нөлөөгөөр таны тэмцэгч чанар нэмэгдэх болно. Холимог чиг хандлагатай байна. Таны сэтгэл санааны байдал нэг сайжирч нэг муудах болно. Тохиолдсон саад бэрхшээл таны дотор нуугдсан нөөц бололцоог нээж магадгүй. Оюун санаа болон дотоод мэдрэмжээ тайван байлгаж хайртай хүмүүстэйгээ харьцаагаа сайжруулах талаар анхаар. Оюун ухаандаа эрх чөлөөг бий болгосноор ажил дээр ч амьдралд ч шинэ бодол санаа үр дүнгээ өгнө. Сарын сүүл рүү харилцаа холбооны асуудал гарч ирэх болно. Хэт хөнгөн хуумгай хандах эсвэл эсрэгээрээ хэтэрхий хашир загнах нь эргэн тойрныхонтойгоо таарамжгүй харьцаа үүсгэх бололтой. Чухал зүйл төлөвлөсөн хүмүүс түүнийгээ цуцалж мэдэх шалтгаан олох болно. Хийх гэж байгаа зүйлээ бодит өнцгөөс харах хэрэгтэй. Хэцүү байсан ч өөртөө итгэлтэй байвал удахгүй нөхцөл байдал харьцангуй тайван болно. Хэрэв та ажлын ачааллаа дийлэхгүй байгаа бол бусдаас тусламж хүсэх нь зүйтэй бөгөөд хэт бардам зан гаргаад хэрэггүй. Төсөөлж байснаас хэрэг явдал арай гайгүй байна. Учир нь та буруутай зүйл хийсэн ч од эрхэс одоохондоо нүүр бууруулаагүй байна. Эрүүл мэнддээ хэтэрхий хайнга хандаж байгаа бол бие тавгүйтнэ.
МЭЛХИЙ

Энэ сарын эхээр хамгийн чухал харилцаагаа үргэлжлүүлэх тал дээр төвлөр. Ойр дотнын харилцааг сайжруулахын тулд гэр бүлтэйгээ илүү их цагийг хамт өнгөрөөхөөр төлөвлөөрэй. Тодорхойгүй уулзалт, хүлээн авалт зэрэгт аль болох оролцохгүй байх нь дээр. Хуучин таагүй дурсамжаа мартаж, буруу зуршлаасаа сал. Хувийн амбицаа дарж байхыг од эрхэс зөвлөж байна. Үзэл бодлоо болгоомжтой илэрхийл. Урьдчилан таамаглах аргагүй үр дүнтэй нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Худалдан авалт хийх хэлэлцээрийг маш болгоомжтой явуул. Танд хор хүргэх атаархуу нэгэн байж мэднэ. Бусдад уруу татагдахаас зайлсхий. Сарын дунд үед эсрэг тэсрэг зорилтууд болон зөрчилтэй байдал нь таныг ядраах боловч ямар нэгэн үйл ажиллагаа шинэчлэн зохион байгуулах нь таныг сэргээнэ. Цаг үрсэн зугаа цэнгэлээ хойшлуулж, эрч хүчтэй оргилсон мэдрэмж төрүүлсэн хүмүүстэй хамт бай. Таны удирдан зохион байгуулах чадвар өндөр байна. Тиймээс чухал зорилгын төлөө бусадтай хамтран ажиллах нь амжилттай байх болно. Таны нэр хүнд сайн байх тул уулзалт тасрахгүй. Гэхдээ ташаа ойлголт нөхцөл байдлыг дордуулж болох юм. Бялдууч, зусар зантай хүмүүсээс зайлсхий. Сэтгэл хөдлөлөө захирч, ямар нэг хөнгөн хуумгай үйлдэл хийхгүй байхыг зөвлөж байна. Юу ч тохиолдсон байсан өөрийн оюун бодол болон зөн билигтээ итгэсэн нь дээр. Сарын сүүл рүү амжилт гаргах боломж нэмэгдэж байна. Найз нөхдөөсөө урам зориг авах нь таныг сайнаар өдөөнө. Мөн хамт олонтойгоо гар нийлж ажиллахад тохиромжтой үе. Таны манлайлал нь олон хүмүүст үлгэр дуурайлал үзүүлэх хэдий ч тэр хирээр үүрэг хариуцлага нэмэгдэн маш их ачаалалтай ажиллах болно. Та шинэ зүйл сурч мэдэх хүсэлтэй болно. Энэрэнгүй, уяхан сэтгэлээр бусдыг уучилж, сэтгэл дотроо цэвэрлэх үйлийг эхлүүл. Ганц бие хүмүүст од эрхсийн байрлал урам зоригийг өгөх болно. Эрч хүч тань таны сэтгэлийг илч гэрлээр хангах болно.
АРСЛАН

Энэ сарын эхээр од эрхсийн нөлөөгөөр ямар нэг ач холбогдолтой бөгөөд сэтгэлд тааламжтай зүйл хийх болно. Өөртөө итгэлтэй байдал өсөх нь нэр хүндийг бэхжүүлж, амжилтад хүргэнэ. Сэтгэл хөдлөлөө шалгаж, өөрийн мэдрэмждээ итгэ. Ажил хэрэгт олон давхцал будилаан үүсгэж мэдэх тул цагаа зөв товлож, хуваариа сайн шалгаж үзээрэй. Их стресстэй байдалд орсон хүмүүс найз нөхөдтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрөөх зав гарга. Өөрт тулгамдаад байгаа асуудлаар итгэл даасан хүнтэйгээ ярилцсанаар, бэрхшээлийг зөв өнцгөөс нь харахад туслах болно. Таны нууцлагдмал, хөндий байдал харилцаанд хүндрэлийг үүсгэнэ. Алдаагаа засвал хайр дурлалын харилцаа тайван сайхан байх бололтой. Хайр дурлалтай эсвэл шинэ танилтай учирна. Таны эрүүл мэндийн байдал санаа зовоох болно. Өчүүхэн төдий өвдөлт зовуурь илэрсэн ч анхаарлаа хандуулж, эмчид ханд. Тэгвэл сэтгэл амар байж болно. Сарын дунд үед харилцааны нөхцөл байдлаа дахин үнэлэхэд хүргэх санаанд оромгүй үйл явдал болно. Ямар нэг яриа хэлэлцээр хийхэд тийм ч таатай бус байх бөгөөд таны хэт идэвхтэй байдал хүмүүсийг залхаах болно. Хувийн хил хязгаараа хамгаалах нь амьдралд чухал байр суурь эзлэх болно. Сайн таньдаггүй хүмүүстэй хамтран ажиллахаар бол тэднийг сайн судал. Асуудлыг тань шийдэж өгөх хангалттай их эрч хүчтэй болох хүртлээ хүлээ. Сарын сүүл рүү удаан тооцоолж няхуур зүтгэсэн мөн ур чадвараа ашиглан хийсэн хөрөнгө оруулалт олох ажлын үр дүн сайнаар гарна. Нарийн хийц, ажиллагаатай техник хэрэгсэл худалдаж авах бол үйлдвэрлэсэн газрын нэр хүнд болоод баталгааг сайн анхаараарай. Таны төлөвлөгөөнд ямар нэгэн байдлаар өөрчлөлт орох бололтой. Нарийн мэргэжлийн тал дээр мэдэх мэдэхгүй асуудлаас зайлсхийхийн тулд чадалтай мэргэжилтэн хөлсөлж авах нь хамгийн тохиромжтой үе. Санхүүгийн үйл ажиллагаандаа нарийн төлөвлөгөө гарга. Эдийн засгийн тодорхойгүй байдал үүсэх магадлалтай тул үнэтэй эд юмс худалдан авах хэрэггүй.
ОХИН

Энэ сарын эхээр мэргэжлийн ажилд тань хувийн амьдрал нөлөөлөх болно. Харин аливаад уян хатан хандахыг зөвлөж байна. Хов жив, дайснуудынхаа далд явуулгаас болгоомжил. Бусадтай харилцахдаа анхаарал болгоомжтой, хянуур бай. Төрөлх зан чанар хэт ёс зүйгүй байдлыг зүгээр хараад суухгүй бололтой. Гэхдээ хэрүүл маргаан руу халтиран орохоос болгоомжил. Зугаа цэнгэлээс болж асуудалд орж магадгүй. Зарим асуудал таныг сорьж, сэтгэлийг зовооно. Гэр бүлийн гишүүддээ болон ойр дотнын бусад хүмүүстээ цаг зарцуулах нь тайвшралыг авчирна. Сарын дунд үед од эрхсийн сөрөг хандлага ажиглагдаж уур цухал, сэтгэлийн хямралыг чинь нэмэгдүүлнэ. Эрх мэдэлтэй хүмүүсийн хандлага танд тодорхойгүй байна. Бусад хүмүүстэй сөргөлдөн, харилцаагаа муутгах төлөвтэй байгаа учир та өөрийн сэтгэлийн дарамтаа ил гаргахгүй байх хэрэгтэй. Хүнд нөхцөл байдал эрс шийдэмгий байхыг шаардах бололтой. Гадаад орчны нөлөө болон улс төрийн нөхцөл байдлыг судалж үзэхийг зөвлөж байна. Хамт олныхоо дунд байр сууриа бэхжүүл. Үйл явц яаж ч өрнөсөн найз нөхөдтэйгөө эвтэй байхад анхаар. Шинэ хайр дурлал хайж буй хүмүүсийн хүсэл биелэх боловч юуны түрүүнд одоо байгаа харилцаагаа ямар түвшинд байгааг олж мэдэхийг хичээ. Сарын сүүл рүү арилжаа наймаа төлөвлөсөн ашиг авчрахгүй. Эсвэл зарцуулсан хүчин чармайлттай дүйцэхүйц ашиг өгөхгүй бололтой. Ачаалал харьцангуй өндөр байгаа учир үл ойлголцох асуудал гарч мэднэ. Мэргэжлийн түвшингээ сайжруулахаар шийдэх бөгөөд үүндээ сэтгэл хангалуун байж чадна. Үйл ажиллагаандаа шүүмжлэлтэй хандаж чадвал үр дүн нь та өөрийн давуу болон сул талуудаа олж харахад тусална. Хувь заяаны эргэлт гарч болзошгүйг од эрхэс анхааруулж байна. Айдсын мэдрэмжээ ихэсгэх юм бол боломжоо хаана. Бүгдэд бэлэн байхын тулд өөрийгөө бэлд. Амьдралын буруу зуршил болон гаднын таагүй нөлөөг өөрөөсөө хол байлгахыг хичээ.
ЖИНЛҮҮР

Энэ сарын эхээр олон нийтийн анхаарлын төвд байгаа зүйл дээр өөрийн сонирхлыг ил тод илэрхийлэх хэрэггүй. Төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийг тулд ямар нэгэн шинэлэг зүйлээр хүмүүсийн урам зоригийг сэргээх хэрэгтэй болно. Шинэ хүмүүстэй нөхөрлөл тогтоож магадгүй үе.Таны урам зоригийг сэргээх дуудлага хүлээн авна. Аливааг хийхдээ өмнөх туршлага, сурсан мэдлэг дээрээ тулгуурла. Яарсан шийдвэр, дэмий зарлага гаргах хэрэггүй. Шинэ хайр дурлалын харилцаа таны бодлыг бүрэн эзэмдэх болно. Гэхдээ хэт яарах хэрэггүй, бага багаар бие биеэ танихыг хичээ. Од эрхсийн нөлөөгөөр таны гэр бүлийн байдал болон ажил хэрэг тань өөдрөг байх бөгөөд гэртээ засвар хийх зэрэг хувийн асуудал бүрэн гүйцэд дуусах болно. Өөрийн амьдралд чухал хүмүүстээ илүү цаг, энерги зориулах боломжийг өөртөө олго. Сарын дунд үед бизнес эрхлэгч нар үйл ажиллагаандаа хуурмаг үйлдэл гаргахаас зайлсхий. Шүүмжлэлтэй нөхцөл байдалд орсон бол нээлттэй хэлэлцэх нь түүнээс гарах боломж өгнө. Ажил амьдралдаа баримталдаг зарим буруу ч байж мэдэх чиг хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Өөрчлөлт хийхийн тулд нийгмийн хөдөлгөөнд оролцоно. Олон нийтийн үйл ажиллагаанд оролцсоноор урам зориг авч чадна. Урам зориг өгсөн гэнэтийн уулзалт таны ашиг сонирхолтой нийцэх болно. Шинэ хөрөнгө оруулагч хайж байгаа болон өөрчлөлт хийх хувийн төлөвлөгөө боловсруулж байгаа бол бүх мэдээлэл баримтыг судлан шалгаж үзэх хэрэгтэй. Буруу шийдвэр гаргахаас болгоомжил. Биеэ авч явах байдал болон гадаад төрхдөө шинэ өөрчлөлт оруулснаар өөртөө сэтгэл хангалуун байдлыг олж авна. Амьдралын учрал тохиолыг баяр хөөртэйгөөр угтан ав. Нэг хаалга хаагдахад өөр нэг хаалга нээгддэг гэдгийг сана. Сарын сүүл рүү эргэн тойрон ноёлох бүтээлч байдал таны эерэг сэтгэлгээг гадагшлуулах болно. Урлагийн салбарт ажилладаг хүмүүс уран бүтээлийн олз омогтой байх болно. Нийгмийн шинэчлэл өөрчлөлтийн төлөөх үйл ажиллагаанд сайн дураараа оролцож тайвшрал, тайтгарлыг олж хүслээ биелүүл. Хамт олноороо нэг зорилгын төлөө зүтгэх нь гайхалтай үр дүнг бий болгоно. Итгэж найдвараа бусдаас эргүүлж олж авна. Залхуурч болохгүй бөгөөд өрсөлдөгч нартаа боломж бүү өг. Эрх мэдэлтэй хүмүүстэй ажил хэрэг ярихад дипломатч зан чанар таны сайн анд байна. Өөрөөсөө илүү туршлагатай хүнтэй хамтран ажилласнаар шинэ мэдээлэл болон тус дэм олж авах болно.
ХИЛЭНЦ

Энэ сарын эхээр од эрхэс таны эргэн тойронд будилаан үймээн нэлээд авчрах төлөвтэй байна. Хууль зөрчсөн асуудалд оролцохоос зайлсхий. Таны хувийн харилцаанаас үүдсэн асуудал гарах магадлалтай. Таны тэсвэр тэвчээрийг барж мэдэх зүйл дээр ч сэтгэл хөдлөлөө барих хэрэгтэй болно. Гэнэтийн нөхцөл байдлыг таны зөн совин сонсохгүй өнгөрөхөөс болгоомжил. Од эрхэс таныг бусад хүмүүсээс ялгагдах хувийн онцлогийг гаргаж ирэх болно. Сарын дунд үед цаг үеийн нөхцөл байдлыг сайн судалж ирээдүйд гарч болзошгүй эрсдэл ба боломжийг тооцоол. Анхааралгүй байдал ихэснэ. Эсвэл зарим нарийн ширийн зүйлст хэт анхаараад гол зүйлийг орхигдуулах магадлалтай. Иймээс томоохон худалдан авалт хийвэл болгоомжтой ханд. Таны хувьд жижигхэн мэт санагдаж байсан асуудал маш том болж хувирах болно. Сонголт хийхдээ энгийн хэв маягийг баримталж ухаалаг сонголт хийгээрэй. Цагаа зөв ашиглаж чадвал хийх ёстой ажлаа амжуулж чадна. Өөрийн үзэл бодлоо илэрхийлэх тал дээр анхаарах үе. Давуу тал, хувийн ур чадвараа зөв тодорхойлж, өөртөө итгэлтэй байгаарай. Сарын сүүл рүү боломжгүй бол бусдад тусламж үзүүлнэ хэмээн амлах хэрэггүй. Энэ нь дараа танд дарамт болно. Өөрийгөө стресст оруулах шалтгааныг бүү гарга. Хувийн асуудлаа эмхлээд дараагийн ажилдаа ор. Амьдралын зөв дадал зуршил хамгийн их хэрэг болох үе. Өөрийн алдаа дутагдлыг хүлээн зөвшөөр. Удирдлагатайгаа маргалдах эсвэл олон нийтийн байгууллагад хандах зэрэгт тохиромжгүй. Учир нь зөрчилдөөнөөс та хохирч үлдэх магадлал өндөр байна. Тодорхой төлөвлөгөө байхгүй бол хугацаа алдалгүй өөрчлөлтийг заавал хийх хэрэгтэй. Эрсдэлээс бүү ай. Үүссэн асуудал шийдэгдээгүй байсаар байвал бүр дордоно. Мартагдсан зүйлээсээ илүүтэйгээр шинээр сурсан мэдэхэд анхаарлаа төвлөрүүл. Оюун ухааны чадавх сайн байгаа тул та бүтээлч санал санаачилга гаргах боломжтой. Өмнө нь хийхийг хүсдэг байсан мөртөө хийж амжихгүй байсан зүйлээ оролдоод үзэж болох юм. Санаанд оромгүй сонин санаа төрөх ба түүнийг хэрэгжүүлэхээр аз туршсан эрсдэлтэй алхмыг хийхийг хүснэ.
НУМ

Энэ сарын эхээр зөн совин, уран сэтгэмж шаардсан ажил дээр та өөрийгөө харуулна. Олны анхаарлын төвд байж, гадаад үзэмжээрээ бусдыг байлдан дагуулна. Шинэ дотно харьцаа, ашигтай бизнесийн түншлэл, хайрын учрал тохионо. Хэрэгтэй газраа хэрэгтэй цагт нь байж чадвал сайн орлого олж чадна. Эртнээс төлөвлөсөн зүйлээ зоригтой гүйцээж хий. Сайн ажил хэрэг л таныг олны танил болгож ашиг орлого болон өөртөө итгэх итгэлийг бий болгоно. Тусч өгөөмөр хүмүүс хийсэн буяныхаа үр шимийг хүртэх гавьяатай байна. Од эрхэс таны найз нөхөрлөл, үр хүүхдийн холбоог гэрэлтүүлж, аз жаргалыг бэлэглэнэ. Ажил амьдрал, зугаа цэнгэлийг зөв хослуулах нь урт хугацааны эерэг үр дүн авчирна. Сарын дунд үед зөн сэтгэхүйгээ шалгах, шинэ зүйлийг хийхэд хэзээд бэлэн хүмүүс нууцлаг ер бусын салбарыг сонирхож эхэлнэ. Энэ цаг үе чухал стратегиа хэрэгжүүлэхэд яг тохирсон цаг ба таны санхүү аюулгүй байдлыг тань өсгөнө. Гэхдээ амьдралд хурцадмал байдал авчирч болзошгүй од эрхсийн дохиог анхаар. Ажил хэргийн асуудлаар хүмүүстэй уулзахдаа хянамгай бай. Магадгүй удахгүй ахуйн энгийн асуудал ч хурцдах байх. Болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцоол. Хэн нэгний бүтэшгүй гээд орхисон зүйлийг та олз ашгийн төлөө үргэлжлүүлэх хүслээ авч хая. Өндөр үнэтэй худалдан авалтад болгоомжтой хандаарай. Ингэснээр таагүй нөхцөл байдал удахгүй алга болно. Сарын сүүл рүү тэвчээргүй байдал нэмэгдэх ч төрөлхийн аливааг хэрсүү ухаанаар шийддэг зан тань аварна. Нэгэнт болж өнгөрсөн жижигхэн зүйлс танд саад авчрах ёсгүй. Од эрхсийн нөлөөнөөс болж эрч хүч буурч урам хугарна. Та илүү нарийн ширийн зүйлст анхаарлаа хандуулбал од эрхсийн таагүй нөлөө удахгүй алга болж, амгалан тайван цаг үе ирэх болно. Гадаад нөхцөл байдал таны эд хөрөнгийн үнэ цэнийг өсгөнө. Гэхдээ та ядарснаас болж уур уцаартай байх тул хэт их яаруу сандруу хөдлөх хэрэггүй. Таны амьдралд таагүй зүйл авч ирэх хайр сэтгэлийн болон бусад үйл явдал болж магадгүй байна. Ирээдүйн зорилгодоо хүрэхийн тулд өөрийгөө амраахад цагийг зориул.
МАТАР

Энэ сарын эхээр шинэ зүйл сурч мэдэх, шинэ газарт очиж үзэхийг эрмэлзэнэ. Зөв амьдрах дэглэм, эерэг орчныг өөртөө бүрдүүл. Хийж байгаа зүйлээ хамгийн сайнаараа хичээн хийх тал дээр анхаар. Ингэвэл таны хичээл зүтгэлийг хүмүүс анзаарч, бусдад эерэг сэтгэгдэл төрүүлэх болно. Од эрхэс сайн нөлөө үзүүлэх бөгөөд бизнесийн яриа хэлэлцээр амжилттай болох магадлалтай. Хэрвээ танд маш чухал мэдээлэл байгаа бол ажлын хамтрагчтайгаа илэн далангүй ярилц. Хэд хэдэн өөрчлөлт, сорилттой тулгарах хэдий ч асуудлыг шийдэхэд та бэлэн байлаа. Хууль бус үйл ажиллагаанд оролцохоос сэргийл. Сарын дунд үед Хар цагаан хэл ам, хов жив, далд явуулга хүчтэй болж магадгүй. Од эрхэс биеэ барьж, бодлоготой хөдлөхийг сануулж байна. Ажлаа санаснаараа хийхэд хүндрэлтэй байна. Ийм үед томоохон үр дагавартай ажлаа хойшлуулах нь ухаантай хэрэг болно. Өөрийн итгэдэг хүнтэйгээ ч болгоомжтой харьц. Хэн нэгний уур бухимдлыг төрүүлэлгүй гаргасан алдаагаа засахыг зөвлөж байна. Сэтгэл хөдлөлөө барьж тогтоон, эрч хүчээ үр ашигтай зүйлд зориул. Урам зориг, амьдрах чадвар бадрангуй байвал өөртөө итгэх итгэл, өөдрөг сэтгэлгээ нэмэгдэнэ. Сарын сүүл рүү од эрхэс танд эерэг эрч хүчийг авчирна. Та өөрийгөө хөгжүүлэхийг маш ихээр хүсэх болно. Өөрийн авьяас чадвартаа итгэлтэй байж жижиг асуудлуудад санаа зовохоо боль. Өнгөрсөн дурсамж сэргэх ба үүний шалтгаан нь гэр бүлийн гишүүдээрээ цугларах эсвэл уламжлагдан ирсэн ямар нэг заншилтай холбоотой байна. Ажлын төлөө бүх эрч хүчээ зарцуулсан ч ойр дотнын хүмүүсийнхээ санаа зовсон асуудалд тусалбал амар амгалан байдал тогтоно. Бизнесийн үйл ажиллагаанд аз туршсан алхам ашиг олох магадлал байгаа ч урт хугацааны үр өгөөж их биш. Онц шаардлагагүй хөрөнгө оруулалт таны орлогыг хааж болзошгүй. Таныг буулт хийхийг шаардсан асуудал үүсэх магадлалтай. Харьцаа холбоогоо хянаж, тохиолдлын хүмүүстэй бүү танилц.
ХУМХ

Энэ сарын эхэн өвөрмөц арга барилаа улам хөгжүүлж, байр сууриа шинэчилж эхлэх нь тохиромжтой үе. Таны үүрэг оролцоо чухал ажилд гол байр суурь эзлэх боломжтой. Таны оюуны чадамж өндөр байх боловч тогтворгүй зан ааш нэлээд хүнд байдалд оруулж болзошгүй. Олон нийтийн өмнө зөв биеэ авч явснаар танд нэлээд боломж гарч ирэх бөгөөд зарим хүнд сайхан санал ирж магадгүй. Харин улс төрийн шинжтэй шийдвэр танд асуудал учруулж мэднэ. Ажлын ачаалал өндөр түвшинд байх учраас стресс ч нэмэгдэх байх. Хайр дурлалын адал явдалд дэврүүн сэтгэлээр татагдана. Харин гэр бүлтэй хүмүүс зугаа цэнгэл хөөхөд тийм ч аятай цаг биш гэдгийг ухаар. Сарын дунд үед сонирхолтой үйл явдал болж мэднэ. Өөрийн уран сэтгэмж, хурц ухаанаа ашиглахад төвлөр. Энэ үед ухаалаг сонголт хийх юм бол саад бүхнийг даван гарах бүтээлч арга замыг олно. Шинэ гэрээнд гарын үсэг зурах, ажил хэргийн хэлэлцээр хийхэд тохиромжтой. Та бүхэн хувийн харилцаандаа ёс зүйг баримтлахгүй байгаа бол амьдралынхаа энэ үеийг таагүйгээр дурсана гэдгийг анхааруулах цаг болжээ. Ойр дотнын хүмүүсээ анзаарахгүй байсан алдаагаа олж хар. Хувийн асуудлаа бусдад нялзаах хэрэггүй. Найз нөхдийн зөвлөгөө эсвэл нөлөө бүхий хүний тусламж дэмжлэг цаашдын амьдралд тань сайнаар нөлөөлөх бололтой. Сарын сүүл рүү боломж, бололцооны хаалга өргөн нээгдэх болно. Таны төвлөрөх чадвар өснө. Хурц ухаан, ухаалаг байдал тань бүх харилцаанд тусална. Ашиг сонирхолд нийцэх сонголт хийхэд тохиромжтой цаг үе ирж байна. Бүхий л ажил хэргийн асуудалд дүрэм журмыг баримталж хуулийн холбогдох заалтыг зөрчихөөс болгоомжил. Од эрхэс сэтгэл санаагаа амар тайван байлгахад тусална. Найз нөхөд болон санаа нэгтнүүдтэйгээ хамт байхад таатай байна. Урам хугарах мэдрэмж авахаас болгоомжил. Санхүүгийн алдагдал хүлээхгүйн тулд ажилдаа хянамгай ханд.
ЗАГАС

Энэ сарын эхээр зөв хэмээн баримталж байгаа цагийн хуваарь эсвэл төлөвлөсөн үйл ажиллагаанд өөрчлөлт хийх хэрэгтэй болно. Аливаа ажлаас хэт ашиг хонжоо бүү хай. Зөв төлөвлөлтөөр аяндаа бий болох болно. Хувийн асуудлаа дуусгах нь таны шийдэх гол ажил байх болно. Мөн нийгмийн үйл явдал санаандгүй завшаан бэлэглэх юм уу шинэ санаа олох боломж олгож магадгүй. Бусадтай байнга харилцаатай байж, сүлжээ үүсгэ. Эрч хүчээ дэмий сарниулах хандлагаас зайлсхий. Амжилт гаргахын тулд хувийн сахилга баттай байх хэрэгтэй. Тухайн үеийн нөхцөл байдлыг байнга мэдэрч үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийн хичээл зүтгэл үр дүнгээ өгнө. Сарын дунд үед ажлын төлөө явах болон хувийн харилцаагаа тогтвортой байлгах хоёрын дундах зохицуулалт чухал байна. Эрч хүч таныг маш бүтээлч болгох болно. Зохион байгуулалттай ажилладаг хүмүүсийн хувьд маш бүтээлч үе байх болно. Харин хамт олны уур амьсгалаас болж сэтгэл санаа тань тогтворгүй болох бололтой. Тиймээс энэ асуудлыг шийдэх ямар нэг бодитой алхам хий. Томоохон хөрөнгө оруулах болон худалдаа наймааны ажилд болгоомжтой ханд. Шаардлагатай үед таны эзэмшсэн мэдлэг чадвар хэрэг болно. Төлөвлөгөө санаандгүй байдлаар өөрчлөгдсөн ч үйл ажиллагаа тань олны анхаарлыг татна. Ихэнх хүмүүсийн нэр хүнд өсөж, бусдын хүндлэлийг хүлээнэ. Сарын сүүл рүү эрсдэл өндөртэй ажил хэрэг болон арилжаа наймаа амжилт авч ирэхгүй. Өмнөхөөс илүү ачаалалтай байна. Шинэ ур чадварт суралцах, сонирхолтой сэдвийг судлах зэрэгт тохиромжтой үе. Олон нийтийн үйл ажиллагаанд оролцох бол сайн бэлдээрэй. Андуурах, будилах зүйл гарч магадгүй. Сайн төлөвлөж чадвал ажлын стресс тань буурна. Зөн билэг хурц байна. Найз нөхөд эсвэл түнш хамтрагч хайж байгаа хүмүүст сайхан боломж гарч ирэх боловч зарим нөхцөл байдал таны урам зориг, баяр баясгаланг хязгаарлах болно.

