Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна.
ХОНЬ

Энэ сарын эхээр сурсан мэдлэгээ нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарах бөгөөд ур чадвараа сайжруулахаар сурах хэрэгтэй болбол энэ нь танд таалагдах болно. Од эрхэс таны ажил мэргэжлийн харилцаанд нь төвөг удна. Бизнесийн хамтрагч нар гаргасан шийдвэрийг хүлээж авахдаа тийм ч таатай хандахгүй бололтой. Харин авьяаслаг уран бүтээлчид онгод, урам зоригтой байх тул илүү бүтээлч болно. Од эрхсийн зүгээс үзүүлэх таатай бус нөлөөлөлд анхаарал болгоомжтой байж чадвал ямар нэг зүйлд санаа зовох шаардлагагүй болно. Гэр орноо тохижуулах ажил амжилттай байх бөгөөд хүн бүр танд туслах гэвэл гайхах хэрэггүй. Аливааг өөрийнхөөрөө хийхийг хүсэх ч олдсон боломжоосоо илүү гарах хэрэггүй. Хэтрүүлж хийвэл эсрэг үр дүнд хүрч болзошгүй. Сарын дунд үед од эрхэс өөрийгөө бусдад сайнаар илэрхийлэхэд нөлөөлөх тул хайр дурлал хүчтэй илэрнэ. Та бусдыг энэрэн хайрладаг өгөөмөр нэгэн болохын хирээр буулт хийж сурна. Зөрчилдөөнтэй байсан хүнтэйгээ буцаж эвлэрэхэд тохиромжтой үе тохиож байна. Гэр бүлтэй хүмүүс үр хүүхдүүддээ анхаарал хандуулж, тэдэнтэйгээ хамт цагийг өнгөрөөвөл ажлын ачааллаас гарч чадна. Нөлөө бүхий хүнтэй танилцаж холбоо тогтоох нь чухал. Хэрвээ хөрөнгө оруулалт хэрэгтэй болбол тийм хүнд ханд. Өөрийнхөө чухал гэсэн хүмүүстэйгээ цагийг сайхан өнгөрүүлж санаанд оромгүй төлөвлөгөө зохио. Төлөвлөгөө тань өөрчлөгдөж мэдэх тул бүү гайх. Дарга удирдлагын зүгээс боломж олговол танд бусдад өөрийнхөө чадварыг нээн харуулах боломж гарах болно. Энэ сарын сүүл рүү чухал хэрэгцээтэй мэдээллээ олж авснаар судалгаа, шинжилгээний ажил амжилттай болно. Толгойгоо гашилган өөрөө зүтгэх нь тийм ч сайн арга биш. Харин ч эсрэгээрээ багаар ажиллах цаг үе. Санхүүгийн нөөцөө хадгалж хамгаалах нь сэтгэлийг амар тайван байлгана. Сэтгэл санаа сайхан байхын тулд чин сэтгэлийн харилцан ярианд бэлэн бай. Бусдын ашиг сонирхлыг хөндөхгүйгээр өөрт юу хэрэгтэй байгааг ойлгуул. Таны сэтгэл хөдлөл өндөр байх тул ямар нэг асуудал гаргах хэрэггүй. Од эрхэс хайр энхрийллийг дэмжих байрлалд ирсэн байна. Энэ нь танд хамгийн сайхан хүслээ биелүүлэх боломжийг олгож байна. Хувийн амьдралдаа хийхийг хүсэж байсан зүйлээ хийхэд тохиромжтой цаг байх болно.
ҮХЭР

Энэ сарын эхээр шинэ мэдээллийг боловсруулах нь ирээдүйн ажилд хэрэгтэй. Шинэ хоббигоо хөгжүүлэх нь зүйтэй. Зарим нөлөө таны төсвөө хэмнэж буй хичээл чармайлтыг нурааж болзошгүй. Тиймээс ямар нэг худалдан авалт хийх бол бодолтой байх хэрэгтэй. Эрүүл мэндээ анхаар. Хоолны дэглэм барьж байгаа бол хэдий хэцүү байсан ч хорхой хүргэсэн амттанаас зайлсхий. Зав гарган бясалгал хий. Их зүйлд санаа зовох хэрэггүй. Тэвчээр гаргах юм бол голыг нь олж шийдвэр гаргах хандлагатай байна. Хайртай хүнтэйгээ хамтын шийдвэр гаргах юм бол зөв орон зай бий болно гэдэгтээ итгэлтэй байгаарай. Гэр бүлийн гишүүний санаанд ороогүй зүйл дээрх эсэргүүцэл таны хувьд гэнэтийн зүйл болох боловч асуудал түргэн шийдэгдэх бололтой. Сарын дунд үед од эрхсийн нөлөөгөөр чухал гэрээ хэлэлцээр байгуулах, алдар нэр хүссэн төлөвлөгөө зохиоход тохиромжтой үе. Гэхдээ тооноос чанарыг илүүд үзэх үе. Шударга шулуун байдал зонхилох хэдий ч хэт илэн далангүй байхаас болгоомжил. Ихэнх хүмүүс оюун ухааны хурц асуудлыг шийдвэрлэх хүсэлтэй байна. Уран бүтээлийн авьяас чадвараа харуулна. Зөн совин идэвхжих нь таны тэсвэр хатуужил, урам зоригийг нэмэгдүүлнэ. Иймээс та шинэ сорилтод бэлэн байгаагаа бүгдэд харуул. Санхүүгийн боломжоо зөв тооцоол. Үр хүүхэдтэй холбоотой хэцүү нөхцөл байдал үүсэж магад. Гэхдээ зарим эцэг эхчүүд хүүхдийнхээ спортын юм уу сурлагын амжилтаар бахархах болно. Хувийн амьдралд таагүй асуудал үүсэж мэднэ. Шинэхэн хайр дурлалын түүх урам хугаралтаар төгсөж болзошгүй. Энэ сарын сүүл рүү хамтын ажиллагаатай холбоотой тодорхой бус асуудлуудыг эцэслэн шийдэх уулзалтыг хийхэд тохиромжтой үе. Сонирхолтой уулзалт, цуглаанд оч. Ганц бие хүмүүс шинэ хосоо хайж байж магадгүй. Эхлээд өөрийгөө сайн бэлд. Энэ үед та өмнөх хайраасаа илүү таарч тохирох хүн олохгүй байж магад. Зарим хүмүүс энэ үед орон байрандаа шинэ засвар хийх болон хувийн санхүүгийн асуудлаа шийдэх хэрэгтэй байна. Та амьдарч буй орон сууцаа өргөтгөх тухай бодож байгаа бололтой. Илүү чухал зүйлд анхаарлаа хандуулах хэрэгтэй бололтой. Сүүлийн үед бие тавгүй байгаа бол хоолны дэглэмээ өөрчлөх нь тусалж магадгүй. Шинэ жимс, хүнсний ногоо их хэрэглэх нь чухал. Ямар нэгэн зовуур байгаа бол хүндрэхээс нь өмнө мэргэжлийн эмчид үзүүл.
ИХЭР

Энэ сарын эхээр ур чадвараа ашиглан бүтээлч чадвараа харуулах болно. Од эрхсийн нөлөө таны оюун ухааныг тэтгэнэ. Ухаалаг санаа оюун бодолд тань амархан орж ирж, эсрэг тэсрэг энгийн бус ойлголтуудад хийх гаргалгаа амжилтад хүргэх болно. Татвар хураамж эсвэл бичиг баримттай холбоотой асуудал гарах магадлалтай тул сайн нягтал. Маргаантай асуудлаас болоод уулзалт хэлэлцүүлэг хүнд байдалд орно. Энэ нь амжилтын хэм хэмжүүрээ тогтооход амаргүй болгох ч дургүй зүйлсээ бүү хүчлэн хий. Олон нийтийн арга хэмжээнд оролцохоо хойшлуулсан ч гэсэн гэртээ байхдаа сэтгэл хангалуун бай. Учир нь энэ бол өөртэйгөө болон гэр бүлийнхэнтэйгээ хамт байхад хамгийн тохиромжтой үе. Зөн совиндоо итгэж мөрөөдлөө дагаснаар илүү өөртөө итгэлтэй болох болно. Сарын дунд үед од эрхэс таны харилцааны асуудалд голлон нөлөөлөх тул удаан хугацааны хамтын ажиллагаандаа нэр төртэй хандахыг дэмжиж байна. Таны нэр хүнд өсөж, танилын хүрээ тэлэх болно. Төлөвлөгөө тань биелж, амжилт олох боломж нэмэгдэнэ. Шинэ санаа, төсөөлөл биеллээ олж эхлэх бөгөөд энэ бүгдийг дуусгахын тулд хамаг эрч хүчээ зарцуулах болно. Таны өөртөө итгэх итгэл сэргэнэ. Гэхдээ хууль бус үйл ажиллагаанд оролцохгүйг хичээ. Өнгөрсөнд үлдсэн зарим нэг таагүй дурсамж таныг зовоодог бол одооноос үүнийгээ эмчилж, сэтгэл хөдлөлөө удирдаж сурахыг хичээ. Энэ сарын сүүл рүү сэтгэлийг тань хамгийн их зовоож байгаа асуудалтай л нүүр тулснаар чухал үйл хэрэгт шийдэл олж, шинэчлэл өөрчлөлт хийж чадна. Танд зоригтой санаа, уран сэтгэмж байх ч өөрийн санал бодол, төлөвлөгөөгөө бусдад танилцуулахдаа тодорхой бус байдлаа ил харуулах хэрэггүй. Өөртэйгөө холбоотой бүх хүмүүстэй харилцаагаа сайжруулахад хичээл зүтгэл гарга. Төлөвлөсөн орлогоо олж чадвал эргээд хурдан ашиг олохуйц зүйлд мөнгөө оруул. Шинэ холбоо харилцаа тогтоовол бизнест тань тусалж чадах хүчирхэг найз нөхөдтэй болно. Орлогоо нэмэгдүүлж санхүүгийн байдалдаа сэтгэл хангалуун болохыг хүсэж байгаа бол мэдлэг боловсролыг эрхэмлээрэй. Ажил хэрэгт хэрэгтэй зүйл бол шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа шинжилгээ байх болно. Гайхалтай романтик учрал таныг хүлээж байна. Хосуудын харилцаа идэвхгүй байсан бол бага зэрэг чармайлт л харилцааг сэргээж, халуун дулаан хайрыг мэдэрнэ.
МЭЛХИЙ

Энэ сарын эхээр од эрхсийн нөлөө таныг бусад хүмүүсийг үнэлэх үнэлгээг өөрчлөх магадлалтай. Ирсэн мэдээлэлд хэт итгэх нь зохисгүй байна. Од эрхэс эергээр нөлөөлснөөр таны өөртөө итгэх итгэл болон бусдыг татах хүч өсөн нэмэгдэнэ. Мөн бүтээлч байдал, уран сэтгэмж өснө. Өр зээлийн асуудлаа шийдэж, нөөц баялгаа дахин хуваарилбал алдаа болохгүй байх. Боловсрол мэдлэгээ дээшлүүлэх гэж байгаа хүмүүс орчин үеийн хамгийн зөв арга барилыг сонгох хэрэгтэй бөгөөд таны энэ зорилгыг од эрхсийн зүгээс ивээх болно. Өвчин эмгэг тусахаас урьдчилан сэргийлэхийн тулд бие махбодынхоо дархлааг сайтар дэмжиж байх хэрэгтэй. Сарын дунд үед амьдралын эрч хүч буурах хандлага ажиглагдах тул идэвхийлэн ажиллах болон эрэл хайгуул хийх зэрэгт тохиромжгүй байна. Гэр бүлтэй болон ганц бие хүмүүс ялгаагүй хайр сэтгэлийн харилцаа тогтворгүй байх магадлалтай. Хувийн амьдралд урам хугарч болзошгүй. Хайртай хүнтэйгээ элдэв гомдол, хардалтаас болж харьцаагаа муутгахаас сэргийл. Үр хүүхдүүддээ хайр энэрэл, баяр баяслаа дамжуул. Ингэж чадвал хаалттай харилцаатай хүүхдүүдтэйгээ учраа олно. Өсвөр насны хүүхдүүдээ зөв ойлгож чадвал тэд танд маш их талархах болно. Хэт хөөсөрсөн үзэл бодлоос хол байх нь гэр бүлийн амьдралд тань сэтгэл хангалуун байдлыг бий болгоно. Сарын сүүл рүү судалгаа шинжилгээ хийх, сурах зэрэг нь амжилттай сайн байхын зэрэгцээ өмнөх нууцлаг асуудлууд шийдэгдэх болно. Ямар нэгэн зөвлөгөөнд оролцсоноор мэдлэгээ өргөжүүлж чадна. Нарийн мэргэжлийн хүмүүс эрэлттэй үе байна. Сайн дурын ажил хийх нь амьдралыг өөр нэгэн өнцгөөс таних боломж өгнө. Таны зөн билэг өндөр байна. Таны эрч хүч, энерги аажмаар өсөн нэмэгдэж байгааг мэдэр. Өөрийн үзэл бодлыг хамгаалж чадвал ажил дээрээ хүндлэл хүлээх болно. Хоромхон зуурт л нөхцөл байдал таны давуу тал болон хувирч болох юм. Тухайн нөхцөл байдлыг хүлээж авах чадвар, цаг үеэс хамааран боловсруулах тактик зэрэг нь саад бэрхшээлийг даван туулахад тусална.
АРСЛАН

Энэ сарын эхээр аливаа шийдвэрийг шинжлэх ухааны үндэслэлтэй энгийн бодит үнэнд ойрхон гаргахыг хичээ. Ажил хэрэгч байдлаа хадгалж чадвал амжилттай байна. Энэ үед таны авьяас чадвар тодрон гарч ирэх тул өөрт төрсөн шинэ санааг цаасан дээр буулган бодит болгоход анхаар. Та цагийг нэгэн хэвийн бус зугаатай өнгөрүүлмээр байвал найз нөхөд, хамт олныхоо урилгыг хүлээн авч, хамтдаа аялалд яв. Удахгүй таны ажил амьдралтай холбоотой сайн мэдээ ирнэ. Хувийн харилцаа ямар ч төлөвлөсөн ажлаас чухал байх хэрэгтэй болно. Хуурамч үгнээс болж дотнын харилцаанд сэв сууж магадгүй. Гэнэтийн мэдээ таныг төлөвлөгөөгөө эргэж харж, өөрчлөлт хийхэд хүргэж мэднэ. Сарын дунд үед од эрхсийн хандлага нь таны өдөр тутмын уйтгартай хэмнэл, ажлын хэв маягаа өөрчлөх хэрэгтэйг сануулж байна. Өмнөх ажлаа амжилттай дуусгахын тулд хичээж, шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй. Зөрчил, маргалдаанаас зайлсхийхэд хэцүү байх нь бололтой. Харин та маргаанд оролцвол өөрийнхөө хир аминч зантай гэдгийг анзаараад нэг үзээрэй. Аливаа харилцаа таатай байж, ойлголцол өөд тэмүүлэх хэдий ч гэнэтийн санал зөрөлдөөн асуудлыг өөр тийш нь эргүүлж мэднэ. Танд ашиггүйгээр шийдэгдэж болзошгүй зүйлийг түр хойшлуул. Хувийн амьдралдаа сэтгэлийн хөдөлгөөн багатай хүмүүс ч зүрх сэтгэлийг хөндөж, бодолд автуулах хүнтэй танилцаж болзошгүй. Шинэ учрал тохиох нь бас л танд илгээж буй од эрхсийн сорил байх болно. Хий хоосон мөрөөдөлд автах хэрэггүй. Сарын сүүл рүү од эрхэс эрсдэл гаргах хэрэггүйг зөвлөж байна. Та юу ч хийж байсан олон нийтийн харилцаа болон хувийн амьдралаа тэнцвэржүүлэхэд хэцүү байж мэдэх юм. Ирээдүйд нөлөөлөх суралцах чиглэлийн талаар найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж, үзэл бодлоо хуваалцах хэрэгтэй. Хэрвээ та ямар нэг зүйлд бүрэн төвлөрч чадахгүй байгаа бол энэ талаар бодох хангалттай цаг өөртөө гарга. Эрч хүч буурч, халдварт өвчинд өртөж болзошгүй байна. Хэт бүү ядар. Мөн зөв хоолны дэглэм сахь. Архи спиртийн төрлийн ундаанаас хол бай.
ОХИН

Энэ сарын эхээр таны амьдралд шинэ боломжууд гарч ирсээр байх болно. Од эрхсийн шилжилт хөдөлгөөн таны ажил хэргийг ивээж байна. Таны өмнө гаргасан хүчин чармайлтын үр дүн гарна. Ашигтай харилцаа холбоо тогтоовол орлого олох боломжоо өргөтгөж чадна. Сайхан энергитэй хүмүүстэй ярилцах боломжийг алдаж болохгүй. Эд хөрөнгөнд хэт татагдахаас зайлсхий. Эмх цэгц, дэг журмыг чухалчлахгүй бол эрч хүчээ дэмий үрнэ. Хайр дурлалын тал дээр хэн нэгэнд хүчтэй татагдсаар байна. Шинэ хайр дурлалын асуудал таныг аз жаргалтай болгох болно. Ганцаардлаа даван гарахын тулд шинэ сонирхлоо нээж ол. Сарын дунд үед өөрийн дотоод авьяас чадвараа нээн илэрхийлэхэд тааламжтай. Шинэ ажил эхлэх, хүрээллээ өргөжүүлэхэд таатай. Бизнес эрхлэгч нар өөрийн үйлчлүүлэгч нартай холбогдохдоо цуглуулсан мэдээллээ ашиглах юм бол ажлын ахиц дэвшил гарч ирнэ. Мэдлэг боловсролоо дээшлүүлэхтэй холбоотой үйл ажиллагаанд оролцож магадгүй. Оюуны ажил эрхэлдэг бол ажил бүтэмжтэй сайн байна. Харин та ажил мэргэжилдээ сэтгэл дундуур байгаа бол томоохон шийдвэр гаргах цаг хэдийн иржээ. Хувийн амьдралд тань таагүй байдал илэрч болзошгүй. Хайр сэтгэлийн асуудалд хэт хөндий хандаж байсан байж магадгүй. Гэр орондоо сайтар анхаарах цаг. Сарын сүүл рүү өөртөө зориулж цаг гаргахад хамгийн тохиромжтой. Цаашид ач холбогдолгүй асуудлыг холбогдох хүнд нь бүрэн даатгаж орхи. Нөлөө бүхий хүний ивээлд орвол цаашдын өсөлт дэвшилтэд ашигтай ч өөр хүнд их найдах нь эрсдэлтэйг тооц. Хүмүүстэй харилцахдаа хэт бардамнах юм бол хамт олон, танил нөхдийн харьцаанд ан цав гарах болно. Сэтгэл хөдлөлөө барихыг од эрхэс зөвлөж байна. Ажлын хэмнэл нэлээд удаан явагдах болно. Дотоод хүсэл мөрөөдлийн эрч хүч их байх ба төлөвлөгөө биелэх хүртэл та тайван байж чадахгүй бололтой. Хайр дурлал, зугаа цэнгэл таныг дуудаж байна. Та цагийг сайхан өнгөрүүлэх бодолтой байгаа тул хөгжилдөхөд бэлэн бай. Таны хайрын харилцаа бага зэрэг муудсан байсан ч энэ харилцаандаа урам зориг авчрах сайхан боломж гарч ирж байна.
ЖИНЛҮҮР

Энэ сарын эхээр ойрын найз нөхөд, хамаатан саднууд ажил хэрэгт тусалснаар ахиц гарна. Бизнесийн зорилгоор нөлөө бүхий хүнтэй ярилцан суух завшаан олдоно. Сонирхолтой бөгөөд өвөрмөц байдлыг бий болгох эд зүйл худалдан авах нь ашигтай наймаа байх болно. Уран бүтээлч хүмүүст таатай байх бөгөөд танаас онгод чөлөөтэй урсан гарах болно. Өрөвч зөөлөн байж, эргэн тойрныхныхоо алдаа дутагдлыг бүү шүүмжил. Од эрхсийн нөлөө таны бүтээлч чадварыг тань нэмэгдүүлэх болно. Ганц бие бол шинэхэн танилцсан хүнээсээ маш сонирхолтой урилга хүлээж авах бөгөөд зүрх сэтгэлдээ өнгөрсөнтэйгөө зууралдах боломж бүү өг. Ямар нэг хариуцлагатай ажил хүлээж авахаас өмнө амьдралаа тал бүрээс бодолцож хайртай хүндээ хангалттай цаг гаргаж чадах эсэхээ сайтар бодолц. Сарын дунд хугацаа зарим мэдээлэл худлаа байх магадлалтайг сайн тооцоолох үе. Таны орлогыг нэмэгдүүлэх шинэ арга гарч ирнэ. Аливаа асуудлыг хуулийн дагуу шийдэж дуусахгүй бол чирэгдэл учруулан, ажлыг саатуулна. Ямар нэгэн хүчин зүйл таны хүслийг хангана гэдэгт итгэх хэрэггүй. Танд санхүүгийн гэнэтийн өсөлт болон азыг од эрхэс амлаж чадахгүй байна. Өөрийн идэвх санаачилгаа бүү орхи. Ойр дотнынхноосоо тусламж хүлээлгүй өөрийнхөөрөө бүгдийг хий. Амьдралын эрч хүч буурах тул толгой өвдөж, архаг хууч хөдөлж болзошгүй. Хайр сэтгэлийн харилцаа таны бодож байснаар болохгүй бололтой. Гэр орондоо эв найртай байдал ноёлуулахын тулд хэд хэдэн асуудлыг зохицуулах хэрэгтэй болно. Сарын сүүл рүү эрч хүчтэй байсан ч нөөц бололцоогоо хамаагүй зарцуулахаа тэвчих хэрэгтэй. Мөнгөний хэмжээнээс шалтгаалан хорхой хүргэсэн худалдан авалтаа хойшлуул. Өмнөх төлбөрөө төлөх хэрэгтэйг өөртөө сануул. Таны амьдралд ах дүү, хамаатнууд чухал үүрэг гүйцэтгэнэ. Гэр бүлийн харьцаагаа бусдад бүү дэлгэ. Болзоонд явах урилга хүлээн авсан бол бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэх шинэ хувцас худалдан ав. Таны сэтгэл хайрлах энэрэх хүслээр дүүрнэ. Гэр бүлдээ анхаарал тавьж, үр хүүхдүүдээ халамжлах цаг иржээ. Мөн сүм хийд орж буян үйлд. Сэтгэлээ тайван байлгаж, цагаа зөв төлөвлө.
ХИЛЭНЦ

Энэ сарын эхээр таны зөн совин зөв мэдрэмжийг өгнө. Олны үймээн цуглаан амьдралд нөлөөтэй байх бөгөөд чухал хүнтэй холбоо тогтооно. Ойр дотнын хэн нэгэн нь сайхан мэдээ дуулгана. Мөнгө зарцуулах шаардлага нэмэгдэх ч орлого олох боломж гарч ирнэ. Харин төвөгтэй санхүүгийн гэрээ хэлэлцээрийг хойшлуулах нь ухаалаг алхам болох ба зарим бодит бус зорилго таныг хэт өөдрөг үзэл хандлагатай болгосон байж мэднэ. Хайр дурлалын харилцаа сайжрах ба оюун санааны чадвар гайхалтай мэт байна. Ганц бие хүмүүс хосоо олохын тулд аль болох цаг гарган олон хүнтэй харьц. Өөрийн бодол санаагаа илэрхийлэх үнэхээр амар байна. Мөн ан цав гарсан харилцаагаа дахин бүтээхэд тохирсон үе. Мэдээллийн урсгал ихсэх бөгөөд чухал мэдээллийг аль болох хурдан авах тухай санаа зовж байгаа бол сайн мэргэжилтэнтэй уулз. Сарын дунд үед удирдан зохион байгуулах үүрэг хүлээнэ. Энэ нь таны эртнээс хийхийг хүсэж байсан зүйл мөн бол боломжийг сайн ашиглаж чадвал сэтгэл ханамж их өгөх болно. Шинэ ажлын гэрээ байгуулах, байр сууриа бэхжүүлэхэд тааламжтай. Асуудалтай нүүр тулахдаа зоригтой бөгөөд үнэнч бай. Олон төрлийн сорилд орох бэлтгэлээ ханга. Санаачилгыг олдох бүрд нь өөрийн талд ав. Таны төлөвлөгөөнд гэнэтийн асуудлууд гарч түүнийг зохицуулахын тулд өөрийн бүхий л нөөц бололцоогоо дайчлан завгүй байх бололтой. Зарим ажил санаснаар болохгүй бол зүгээр л хаяж сур. Хэрвээ та шинээр зээл авч, тоног төхөөрөмж эд анги худалдан авах гэж байгаа бол банк болон зээлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудад холбогдох баримт бичгээ сайн бүрдүүлж өг. Энэ сарын сүүл рүү хэн нэгэн танаас тусламж хүсэж магадгүй. Бусдыг зовлон жаргалыг хуваалцахаас бүү цааргал. Гэхдээ хэт өгөөмөр зангаас болж таны эрч хүч доройтож болохгүй. Улс орны хөгжил дэвшил эсвэл уруудаж доройтох эсэхийг шийдэх асуудалд оролцож мэднэ. Улс төр болон нийгмийн ажил хийдэг хүмүүс албан тушаал ахих, нэр алдраа нэмэх боломж гарч болно. Өөрийн эрүүл мэндийг онцгой анхаар. Настай хүмүүс хууч өвчин сэдрэх магадлалтай бөгөөд хэрвээ анхаарахгүй бол нэлээд хугацааны турш эмчлэх хэрэгтэй болно. Хайртай хосуудын сэтгэл байнгын хэрүүл, ажилдаа хэт уягдах зэргээс болж хөрж болно. Бие биеэ аль болох хүлээцтэй сонс.
НУМ

Энэ сарын эхээр бүтээлч сэтгэлгээ, авьяас чадвар болон хичээл зүтгэлээр дээд албан тушаалын хүмүүсээ гайхшируулах болно. Од эрхэс таны эрүүл мэнд болон ажил төрөлд нөлөө үзүүлэх болно. Таны удирдан зохион байгуулах чадвар сайн байгаа хэдий ч хүмүүст хэт их заавар зөвлөгөө өгөх нь тэдэнд тийм ч их таалагдахгүй л болов уу. Болгоомжтой хянуур хөдлөөрэй. Харилцааны хил хязгаарыг сайн мэдэрч, хэрэгтэй үед үгүй гэж хэлж сур. Биеийн дотоод мэдрэмжээ сайн хянах нь эрүүл мэндийн хэвийн байдлаа хадгалах гол арга байна. Шинэ боломж нээх од эрхсийн нөлөөллийг зөв ашигла. Нийгмийн томоохон ажлын талаарх төлөвлөгөө тань бүтэмжтэй байх болно. Уран бүтээл хийх, сурган хүмүүжүүлэх зэрэг нь танд хамгийн тохиромжтой үе. Сарын дунд үед танд шинэ боломж нээх сайхан мэдээ ирж болох юм. Орлогоо нэмэгдүүлэх сайхан боломж дахин гарч ирнэ. Боломжийг алдахгүй бол байр сууриа бэхжүүлж чадна. Олон нийтийн болон улс төрийн үйл хэрэгт тохиолдох бүхий л саад тотгорыг даван туулахын тулд танаас их эр зориг хатуужил шаардана. Өөрийн боломж бололцоог бодитоор дүгнэхгүй бол зөв шийдвэр гаргахад хүнд байна. Хайртай хүмүүсийнхээ хувийн үйл явдалд оролцох нь таны тав тухыг багагүй сандаргана. Хайр сэтгэлийн харилцаа хэрүүл маргаанд хүрэх магадлалтай. Үр хүүхдүүдийн ирээдүй бүрэн хяналтад байгаа эсэхийг шалга. Сарын сүүл рүү амьдралын эрч хүч өндөр түвшинд байна. Таныг нэлээд хугацаанд зовоож байсан асуудал сайнаар шийдэгдэнэ. Баярлаж, талархсан сэтгэлээ ямар нэг байдлаар жүжиглэлгүй илэрхийлж сурвал та бусдын арга эвийг төвөггүйхэн олох бололтой. Заримдаа та мөнгө олохын тулд үрэх хэрэгтэй бөгөөд хэрвээ шинэ бизнес эхлүүлж байгаа бол харамгүй зарцуул. Найз нөхөд болон хамтран ажиллагсадтайгаа харилцах харилцаагаа зохицуулахын тулд боломжтой бүх зүйлийг хийхийг хичээ. Хэн нэгэн таны байр сууринд атаархаж, далд явуулга хийж болзошгүй. Хосуудын харьцаа хэвийн байх болно. Харин хамаатан садны хүмүүсээс болж гэр бүлд нэлээд асуудал үүснэ. Ганц бие хүмүүс таамаглаж байгаагүй газраа хайр сэтгэлтэйгээ учирч болно. Гэнэтийн учралд бэлэн байгаарай.
МАТАР

Энэ сарын эхээр оюутан, сурагч нар цаг алдалгүй шинэлэг сурах арга барилд суралцах нь үр дүнтэй байна. Ажил хэргээрээ зэрэг зиндаандаа өөрчлөлт хийх гэсэн хүмүүс олны анхаарал татах арга зам олж харна. Од эрхсийн нөлөө ямарваа тэмдэглэлт үйл ажиллагаанд баяр хөөрийг авчирна. Гэхдээ л болгоомжтой байхад гэмгүй. Мөн зарим нөхцөл байдалд илүү их мөнгө зарцуулах шаардлагатай болно. Хууль эрх зүйтэй холбоотой ачаа таны нуруун дээр ирэх магадлалтай. Гэхдээ зөв санал санаачилга гаргавал удахгүй сэтгэл санаа тайван болно. Хайр дурлалын харилцаанд асуудал гаргахгүйн тулд хуурах оролдлого бүү хий. Ганц бие хүмүүс шинэ харилцаа тогтоох магадлалтай. Сайхан сэтгэлтэй хэн нэгэнтэй учирна. Сарын дунд үед бусдын сэтгэлийг татах чадвар маш өндөр байх бөгөөд энэ нь албан тушаал ахиж, ажилдаа амжилт гаргахад нөлөөлөх болно. Таны хийж буй судалгаа шинжилгээ амжилттай болох бөгөөд шинэ мэдээлэл үр ашиг авчрах болно. Зөн болон мэдрэмж өндөр байна. Урлагийн бүтээл хийх ажил урагштай байна. Мөн ажил хэрэгч хүмүүст бизнесийн сайхан санаа төрнө. Нэрд гарсан урлагийн хүмүүс хэл аманд орж мэднэ. Тиймээс хэл яриа, үйл хөдлөлдөө анхаар. Санхүүгийн асуудалд бүх анхаарлаа төвлөрүүл. Ямар үргүй зарлага гаргаж байгаадаа дүгнэлт хий. Хөрөнгө мөнгө босгох шинэ арга хэрэг болно. Сарын сүүл рүү од эрхсийн сайн нөлөөг давуу тал болгон ашигла. Мэргэжлийн сургалтад хамрагдах, өөрийгөө сорьсон салбарт ажиллах зэрэг нь таны ирээдүйд амжилт авчрах болно. Олон нийтийн ажилд оролцох нь танд өөрийгөө илэрхийлэх боломж өгөх болно. Гэхдээ гаднын халдлага гарахаас сонор сэрэмжтэй бай. Удаан хугацаанд уулзаагүй найз нөхөддөө анхаарал хандуул. Ойр дотнын хүмүүс тань магтаалын үг, хайр энэрэлээр дутаж байж мэднэ. Гэр бүлд зарим нэг сэтгэл зовоосон асуудал байгаа бол одоо л чин сэтгэлээсээ ярилцаж шийдвэрлэх хэрэгтэй. Ганц бие хүмүүс хосоо олох магадлалтай арга хэмжээнд оролцоход илүүдэхгүй. Эрүүл мэндийн асуудалдаа анхаарал тавь. Зохистой хоол хүнс хэрэглэх шаардлага тулгарч байна.
ХУМХ

Энэ сарын эхээр од эрхэс үйл явдлын өрнөлийг дэмжих тул эрч хүчээ түлхүү ашигла. Аливаа стресс ачааллыг давж гарах эрч хүчээр дүүрэн байх ёстой. Таны эрч хүч, үр бүтээл хамгийн чухал хөдөлмөрийн багаж байх болно. Мөн мэргэжлийн ур чадвар, төрөлх авьяас билэг ч үнэлэгдэнэ. Идэвхтэй байж найз нөхөд, хайртай хүмүүстэйгээ цагийг зугаатай өнгөрүүл. Эрүүл мэнд болон амьдрах орчин дажгүй байна. Найз нөхөдтэйгөө цагийг сайхан өнгөрүүлж, сонирхсон хоббигоо оролдох нь таны бүтээлч чадварыг нэмэгдүүлнэ. Ажлаа өөрийнхөөрөө явуулахыг хүсэх ч зарим үйл явдал төлөвлөгөөгөө өөрчлөхийг шаардана. Шаардлагатай бол илүү цагаар ажилла. Сарын дунд үед хураасан хадгаламж үр дүнгээ өгнө. Харин үнэтэй эд зүйл худалдан авахад бүү зарцуул. Таны боловсрол мэдлэг өргөжиж, амьдралыг үзэх үзэл өөрчлөгдөх болно. Суралцах, шинэ адал явдалтай нүүр тулах, аялал зугаалгаар явах, өөр улс орноос ирсэн хүмүүстэй ярилцах нь таны амьдралд шинэ өөрчлөлт авчирна. Дарга удирдлагаас болж шаардлагатай эрхээ эдлэх боломжгүй байгаа бол өөр ажил хай. Та бусдыг татах чадвараа сайн ашигла. Ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжийг алдахгүй хөдлөх хэрэгтэй. Гэр бүлдээ анхаарлаа хандуул. Од эрхэс хайр дурлалыг ивээнэ. Сарын сүүл рүү суралцах авьяасаа гаргаж чадах юм бол эрдэм шинжилгээний болон судалгааны ажилд ахиц гарна. Ажил хэргийн холбогдолтой чухал хэрэгцээтэй мэдээлэл авах магадлалтай. Бизнес эрхлэгч нар зээл авах шаардлага гарч магадгүй. Хэд хэдэн чухал асуудал шийдэх хэрэгтэй болох бөгөөд эд хөрөнгө чухал байлаа ч гээд энэ нь таныг аз жаргалтай байлгах хангалттай шалтгаан болохгүй гэдгийг анхаар. Бага зэрэг аз сорьсон зүйл хийх нь таны амьдралыг сонирхолтой болгож, урамшуулах болно. Амьдралын хэмнэл хурдасна. Цаг хугацааг бүрэн ашиглаж, өмнөө байгаа бүхнээ амжуулбал хүссэн үр дүндээ хүрч чадна. Гэр бүлээрээ цагийг хөгжилтэй өнгөрүүлэх болон найз нөхөдтэйгөө адал явдалтай аялах бодлоо хэрэгжүүлээрэй.
ЗАГАС

Энэ сарын эхэн эрч хүч их шаарддаг ажлаа дуусгахад яг тохирсон үе. Сорилт хүлээн авч, эрх мэдлийн төлөө өрсөлдөж магадгүй. Энэ тэмцэл их эрч хүч шаардаж мэднэ. Таныг хэн нэгэн таныг доош дарахыг хичээж байна. Нийгмийн харилцаанд хүмүүстэй харьцах байдлаа хянах хэрэгтэй байж мэднэ. Бизнесийн болон санхүүгийн сургалтад суух юм бол нүд тань нээгдэнэ. Хөрөнгийн зах зээл судалдаг хүмүүсийн хувьд энэ салбарт ашиг олох боломж нэмэгдэж байгааг анзаарах болно. Шинэ үйл ажиллагаа эхлэхэд нааштай байх ч өмнө нь хойшлуулсан ажлаа дуусгах цаг үе. Хэрвээ хувийн амьдрал, хайр дурлалын асуудлаа зохицуулж чадахгүй бол таны төлөвлөгөөнд саад учрах болно. Сарын дунд үед од эрхэс таны харилцааны ур чадварт нөлөөлөх бөгөөд олон нийтийн үйл ажиллагаа сонирхолтой байх бололтой. Энэ нөлөөгөөр таны эрч хүч нэмэгдэж, амаргүй зүйлд хүч сорихыг бололтой. Та бусдын ятгалгад амархан автах магадлалтай байгаа тул ямар нэг хууль бус ажиллагаанд оролцохоос сэргийл. Болж өгвөл өөрийн сайн таних хүмүүстэйгээ хамтарч байхыг хичээ. Хувийн болон албаны ажилд хөндлөнгийн оролцоо анхаарал сарниулна. Харин од эрхсийн байрлал таны санхүүгийн байдалд эергээр нөлөөлнө. Зарцуулж байгаа болон хадгалахыг хичээж байгаа мөнгөний харьцаанд сайн анхаар. Зарим нөхцөл байдалд өөрийн бодлоо зөв ч бай буруу ч бай хамгаалж үлдэх хэрэгтэй байдаг. Зарим хүмүүс таны байр сууринд атаархаж, далдуур явуулга хийж болзошгүй. Энэ сарын сүүл рүү хэрвээ танд ажлын дарамт их байвал сэтгэл хөдлөл өндөр байна. Мөнгөнд үрэлгэн хандаж байж болох юм. Ашигтай бизнесийн санал аз турших тул санхүүтэй холбоотой зүйлд нухацтай ханд. Өөртөө хэт ачаалал өгөлгүй ажлаа аль болох хөнгөхөн зохицуулахыг хичээ. Дархлаа суларч байгаа тул амин дэмтэй хоол хүнс ихээр хэрэглэ. Хайр дурлалын харилцаанд асуудал гарч ирэх бөгөөд өөрийгөө ойлгох боломжтой болно. Хэдийгээр та өмнөө тавьсан зорилготой, ажилдаа дуртай ч гэр бүлдээ зарцуулах цаг зав хомс бол асуудал үүснэ. Зав гаргахгүй бол гэр бүл тань анхаарлын гадна орхигдох бололтой. Хайртай хүнтэйгээ тэмдэглэх үйл явдлын шалтгаан ол. Романтик уулзалт зохион байгуул.

