Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Гэгээ” киноны нээлт боллоо
Кино

“Гэгээ” киноны нээлт боллоо

Урлаг Урлаг06/01/2026Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театрын залуу уран бүтээлчид “Гэгээ” кино контент бүтээж, үзэгчдийн хүртээл болголоо.

Сошиал ертөнцийг шүтсэн орчин үед гэр бүлийн амьд харилцаа, халуун дулаан нөхөрлөл дутагдаж байгааг, хүүхдийн хүсэл мөрөөдөл, дуу хоолойг сонсох шаардлага байгааг нийгэмд тунхагласан тус киноны зохиолыг “Алтан баярга” утга зохиолын нэгдлийн гишүүн Х.Доржпалам бичжээ. Тэрбээр “Хөгжлийг зөвхөн Улаанбаатар хотоор төсөөлдөг. Нийслэлд л урлаг соёлын томоохон үйл ажиллагаа нээлтээ хийдэг мэтээр иргэд ойлгодог шүү дээ. Тиймээс л манай багийнхан энэ хэвшмэл ойлголтыг халж, өөрсдийн тоглож өссөн Арвайхээр сумынхаа “Orkhon cinema” театрт кино контентоо нээлээ. Орон нутагт ч боломжууд үргэлж байдаг” гэв.

Кино найруулагчаар Э.Дашзэвэг ажилласан бөгөөд “Арваад жил тайзны уран бүтээлчээр ажилласан бол анх удаа дэлгэцийн уран бүтээлээ өлгийдөн авлаа. Бид ашиг олохоос илүү нийгэмд тулгамдаж буй асуудлыг урлагаар илчилж, олны сонорт хүргэхийг хичээсэн” гэсэн юм.

Киноны гол дүрд Хөгжимт драмын театрын жүжичин Н.Гансэлэм, П.Ариунзаяа, Б.Мөнх-эрдэнэ нар тогложээ. Уран бүтээлчид энэ онд олон уран бүтээл туурвихаар бэлтгэл ажилдаа ороод байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтээр үзэгчдэд гэнэтийн бэлэг барив

19/06/2026
Кино Урлаг

Жүжигчин Дэйви Чейз 35 насандаа таалал төгсжээ

19/06/2026
Кино Урлаг

Зое Салдана энэ өдөр 48 нас хүрч байна

19/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Телевизийн хөтлөгч Эшли Кейн эмэгтэйчүүдийг доромжиллоо

19/06/2026

Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтээр үзэгчдэд гэнэтийн бэлэг барив

19/06/2026

“Illit” хамтлагийн Moka уран бүтээлээсээ завсарлага авлаа

19/06/2026

Жүжигчин Дэйви Чейз 35 насандаа таалал төгсжээ

19/06/2026

“Bigbang”-ын аялан тоглолт наймдугаар сарын 21, 22, 23-нд “Goyang” цэнгэлдэх хүрээлэнд тоглосноор эхэлнэ

19/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.