Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Мистер Бин буюу жүжигчин Роуэн Аткинсон 71 нас хүрлээ
Кино

Мистер Бин буюу жүжигчин Роуэн Аткинсон 71 нас хүрлээ

Урлаг Урлаг06/01/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Алдарт инээдмийн жүжигчин Роуэн Аткинсон өнөөдөр 71 нас хүрч байна. Тэрбээр 1955 оны энэ өдөр буюу нэгдүгээр сарын 6-нд Английн Консетт хотод төржээ. Түүний эцэг эх гурван хүүхэд өсгөсөн бөгөөд урлагаас хол, хөдөлмөрлөж байж талхаа олсон хүмүүс байв. Аав Эрик нь фермер байсан бол ээж Элла Мэй хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлж, нөхөртөө тусалдаг байлаа.

Photo wallpaper look, youth, b/W, actor, comedian, Rowan Atkinson, Rowan Atkinson

Роуэн багаасаа инээдмийн авьяастай гэдгээ харуулсан юм. Өвөрмөц нүүрний хувиралтай тэрбээр хүн бүрийг, ялангуяа үе тэнгийнхнээ инээлгэх төрөлхийн чадвартай байжээ. Хүү сургуульд орохдоо тэр даруй гол алиалагч, хошигногч хочтой болжээ. Түүнийг 11 настай байхад эцэг эх нь нэр хүндтэй Чорристер сургуульд суралцуулахаар шийджээ.

r/OldSchoolCool - Rowan Atkinson 1970's

Их сургуулиа төгсөөд зан араншингаа эргэн харж, даруухан, буурьтай залуу болжээ. Тухайн үед тэр урлагийн мэргэжлийг сонгох талаар бодож байгаагүй. Роуэн Аткинсон электроникийн чиглэлээр ажиллахыг хүсэж байсан бөгөөд энэ чиглэлээрээ ч асар их ирээдүйтэй байсан юм. Тэрбээр Ньюкасл их сургуулийн оюутан болж, физикийг шүтэж, асар том томьёог хялбархан цээжилдэг байв. Тийм ч учраас Оксфордод суралцах, докторын зэрэг хамгаалах санал хүлээж авч байжээ.

Оксфордод суралцсан хоёр дахь жилдээ Роуэн их сургуулийн туршилтын театр, драмын клубт элссэн юм. Сургуулийнхаа хэд хэдэн хошин урлагийн наадамд түрүүлсэн тэрбээр ер бусын нэр хүндтэй болж эхэлсэн байна.

Карьерынхаа эхэн үед телевизийн шоунд тоглож, радиогийн нэвтрүүлэгт оролцож байв.  Удалгүй тэрбээр “Есөн цагийн мэдээ биш” нэртэй өөрийн нэвтрүүлгээ хийж эхлэв. Шоу 1979 оны намар цацагдсан бөгөөд дэлгэцнээ гармагцаа маш их алдартай болсон юм.

Хамгийн анх Роуэн “Хар могой” кинонд тоглох урилга авчээ. Энэхүү инээдмийн кинонд Стивен Фрай, Хью Лори нар хамтран тоглов.

1989 онд бүх орны кино сонирхогчид авъяаслаг инээдмийн жүжигчний талаар олж мэдсэн. Учир нь “Мистер Бин” анх удаагаа телевизийн шинэ жилийн дугаарт гарч ирсэн явдал байв. Энэ дүрийг Роуэн Оксфордын их сургуульд сурч байхдаа бодож олжээ. Таван жилийн турш үзэгчид “Мистер Бин”-ий адал явдлыг маш их таашаалтайгаар үзэж байсан юм. Гэхдээ хамгийн амжилттай дүрүүд ч жүжигчдийг залхаадаг. Роуэн “Мистер Бин”-ээс залхах үедээ шүтэн бишрэгчиддээ хандан албан ёсны мэдэгдэл хийв. Жүжигчин “Ноён Биний амралт” кино гарсны дараа эл кинонд тоглохоо болино гэдгээ хэлсэн. Энэ кино 2007 онд гарсан юм.

Rowan Atkinson in Johnny English Strikes Again

Four Weddings and a Funeral Rowan Atkinson

Тэрбээр үргэлжлүүлэн “Хархны уралдаан”, “Араатны хаан арслан”, “Агент Жонни Инглиш”, “Майгрет”, “Вонка” гэхчилэн 20 гаруй алдартай кинонуудад тоглосон юм.

'Mr. Bean' actor Rowan Atkinson is shown celebrating the 25th anniversary of his show.

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Аранжин пикчерс”-ын “Задлаагүй захиа” кино бүх кинотеатруудын дэлгэцнээ нэгдүгээр сарын 15-аас эхлэн гарна

07/01/2026
Кино Урлаг

“Friends” цувралын алдарт “хөдөлгөөнт буйдан”-гийн бодлогыг эцэслэжээ

07/01/2026
Кино Урлаг

“Jaadugar: A Witch in Mongolia” анимэ ирэх долдугаар сард гарна

07/01/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Jellycat” тоглоом Хятадад хүчээ авч байна

07/01/2026

“Physical: Asia” шоу Өмнөд Солонгосын нэр хүндтэй шагналыг хүртжээ

07/01/2026

Токио хотод шинэ оны анхны дуудлага худалдаагаар туна загас 3.2 сая ам.доллароор зарагдаж, дээд амжилт тогтоов

07/01/2026

Их Монгол Улсын 820 жилийн ойг тэмдэглэнэ

07/01/2026

“Аранжин пикчерс”-ын “Задлаагүй захиа” кино бүх кинотеатруудын дэлгэцнээ нэгдүгээр сарын 15-аас эхлэн гарна

07/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.