Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»Гавьяат жүжигчин З.Жарантавд Сэлэнгэ аймгийн “Хүндэт иргэн” өргөмжлөл хүртээлээ
Театр

Гавьяат жүжигчин З.Жарантавд Сэлэнгэ аймгийн “Хүндэт иргэн” өргөмжлөл хүртээлээ

Урлаг Урлаг06/01/2026Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын харьяат, Монгол Улсын Гавьяат жүжигчин З.Жарантав Сэлэнгэ аймгийн “Хүндэт иргэн” боллоо.

Түүний соёл урлагийн салбарт 50 гаруй жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, драмын болон тайз дэлгэцийн олон арван гол дүрийг  бүтээж, соёл урлагийн салбарт оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж, аймгийн ИТХ-ын даргын А/62 дугаар захирамжаар  энэхүү хүндэт өргөмжлөл хүртээжээ.

З.Жарантав 1942 онд Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн байна. Тэрбээр 1961 онд Драмын театрт дагалдан жүжигчнээр ажлын гараагаа эхэлж, 1963-1967 онд УБДС-ийн кино драмын ангид суралцаж төгссөнөөр мэргэжлийн жүжигчин болжээ.

Оюутан байхдаа “Хүний мөр” киноны олны хэсэгт орж наадмаар Чинбатын ард зогссоноор кино урлагтай холбогджээ. Түүнчлэн “Хүний мөр”, “Цэргийн хүү”, “Уулзалт”, “Хатанбаатар”, “Үүр цайхын өмнө”, “Би чамд хайртай”, “Мөнгөн буйл”, “Үлгэр дууссан хойно”, “Амьдралын нахиа”, “Хачин хүн”, “Цагаан сүүдэр” кинонд дүр бүтээсэн нь үзэгчдийн сэтгэлд хоногшсон төдийгүй сүүлийн жилүүдэд ч залуучуудтайгаа мөр зэрэгцэн олон сайхан дүр бүтээсээр буй.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

ФОТО: “Валентин, Валентина хоёр” саунд драмаас

23/10/2026
Театр Урлаг

Маргааш “ИНЭЭМТГИЙ ХҮН”-тэй

22/10/2026
Театр Урлаг

Улсын хүүхэд залуучуудын театрын захирал, Гавьяат жүжигчин Н.Ариунболд: “Тэнгэрийн элч Тэмүүжин” түүхэн жүжиг тайзнаа амилах гэж байна

22/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жанет Жексон нэвт гэрэлтсэн хар торон даашинзаар гоёмсог төрхөө гайхууллаа

24/10/2026

Нүүдэлчдийн өв соёлыг таниулах үзэсгэлэн дэлгэлээ

24/10/2026

Хүүхдүүдийн уншиж, хөгжих орчныг бүрдүүллээ

24/10/2026

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

24/10/2026

Рассел Брэндийн шүүх хурлын үеэр дөрөв дэх эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж мэдүүлжээ

23/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.