АНУ-ын мэргэжлийн кино шүүмжлэгчдийн холбооноос жил бүр зохион байгуулдаг “Critics Choice Awards” шагнал гардуулах 31 дэх удаагийн ёслол орон нутгийн цагаар ням гараг /2026.01.04/-т боллоо.
Нийт 600 гаруй кино шүүмжлэгч, урлагийн салбараар дагнаж бичдэг сэтгүүлчдийн саналаар кино болон телевизийн салбарын оны шилдгүүдийг тодруулдаг юм.
Мэргэжлийн кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан кино, жүжигчид тэр жилийнхээ “Оскар” болон “Алтан бөмбөрцөг” наадамд сайн оролцдог уламжлалтай.

Энэ удаагийн ёслолд жүжигчин Майкл Б.Жорданы гол дүр бүтээсэн “Sinners” кино 17 номинацид нэр дэвшээд дөрөвт нь шилдгээр шалгарчээ. Түүнчлэн найруулагч Пол Томас Андерсоны бүтээл “One Battle After Another” кино 14 төрөлд өрсөлдөөд гуравт нь цом авсан бол “Hamnet” болон “Frankenstein” тус бүр 11 төрөлд өрсөлдөв. Харин телевизийн цувралд “Netflix”-ийн “Adolescence” зургаан төрөлд хүч үзлээ.

Кино шүүмжлэгчдийн саналаар оны шилдэг кино бүтээлээр “One Battle After Another” шалгарав. Түүнчлэн Томас Пол Андерсон шилдэг найруулагч, шилдэг кино зохиол төрөлд нэр дэвшээд шилдгээр тодорсон байна.

Харин шилдэг эрэгтэй жүжигчнээр АНУ-ын ширээний теннисчин Марти Маузерын тухай бодит түүхийг өгүүлсэн “Marty Supreme” кинонд гол дүр бүтээсэн франц жүжигчин Тимоти Шаламе, шилдэг эмэгтэй жүжигчнээр “Hamnet” кинонд бүтээсэн дүрээрээ Жесси Баклей нар нэрлэгдэв.
“One Battle After Another” кинонд гол дүр бүтээсэн Леонардо ДиКаприо шилдэг эрэгтэй жүжигчинд нэр дэвшсэн бол түүнтэй хамтарсан залуу жүжигчин Чейз Инфинити, туслах дүр бүтээсэн Шон Пенн, Теяана Тэйлор нар мөн л цом авч чадаагүй байна.

Телевизийн шилдэг цувралаар “The Pitt” тодорсон бол тус цувралд гол дүр бүтээсэн Ноа Уайл шилдэг эрэгтэй жүжигчнээр нэрлэгдлээ.
“Critics Choice Awards” шагнал гардуулах ёслолын ялагчдын бүрэн жагсаалтыг хүргэе.
Уран сайхны кино:
- Шилдэг кино: “One Battle After Another”
- Шилдэг эрэгтэй жүжигчин: Тимоти Шаламе /“Marty Supreme”/
- Шилдэг эмэгтэй жүжигчин: Жесси Бакли /“Hamnet”/
- Шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчин: Жакоб Элорди /“Frankenstein”/
- Шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчин: Эми Мадиган /“Weapons”/
- Шилдэг найруулагч: Пол Томас Андерсон /“One Battle After Another”/
- Шилдэг эх зохиол: Райн Күүглер /“Sinners”/
- Шилдэг сэдэвлэсэн зохиол: Пол Томас Андерсон /“One Battle After Another”/
- Шилдэг баг, бүрэлдэхүүн: Франсин Майслер /“Sinners”/
- Шилдэг зураг авалт: Адольфо Велосо /“Train Dreams”/
- Шилдэг продакшн дизайн: “Frankenstein”
- Шилдэг эвлүүлэг: Стефен Миррионе /“F1: The Movie”/
- Шилдэг хувцас загвар: “Frankenstein”
- Шилдэг үс засалт, нүүр хувиргалт: “Frankenstein”
- Шилдэг визуал эффект: “Avatar: Fire and Ash”
- Шилдэг орлон тоглогчийн баг: “Mission: Impossible — The Final Reckoning”
- Шилдэг хүүхэлдэйн кино: “KPop Demon Hunters”
- Шилдэг инээдмийн кино: “The Naked Gun”
- Шилдэг гадаад хэлээрх кино: “The Secret Agent”
- Шилдэг дуу: “Golden” /“KPop Demon Hunters”/
- Шилдэг хөгжмийн зохиол: Людвиг Горанссон /“Sinners”/
- Шилдэг хөгжим: “F1: The Movie”
Телевизийн цуврал:
- Шилдэг драм цуврал: “The Pitt”
- Драм цувралын шилдэг эрэгтэй жүжигчин: Ноа Вайл /“The Pitt”/
- Драм цувралын шилдэг эмэгтэй жүжигчин: Риа Сихорн /“Pluribus”/
- Драм цувралын шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин: Трамелл Тиллман /“Severance”/
- Драм цувралын шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин: Катерин ЛаНаса /“The Pitt”/
- Шилдэг инээдмийн цуврал: “The Studio”
- Инээдмийн цувралын шилдэг эрэгтэй жүжигчин: Сэт Роген /“The Studio”/
- Инээдмийн цувралын шилдэг эмэгтэй жүжигчин: Жин Смарт /“Hacks”/
- Инээдмийн цувралын шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин: Айк Баринаолц /“The Studio”/
- Инээдмийн цувралын шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин: Жанелле Жэймс /“Abbott Elementary”/
- Шилдэг лимитед цуврал: “Adolescence”
- Шилдэг телевизийн кино: “Bridget Jones: Mad About the Boy”
- Лимитед цуврал, телевизийн киноны шилдэг эрэгтэй жүжигчин: Стефен Грахам /“Adolescence”/
- Лимитед цуврал, телевизийн киноны шилдэг эмэгтэй жүжигчин: Сара Снүүк /“All Her Fault”/
- Лимитед цуврал, телевизийн киноны шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин: Овен Күүпер /“Adolescence”/
- Лимитед цуврал, телевизийн киноны шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин: Эрин Дохерти /“Adolescence”/
- Шилдэг гадаад хэлээрх цуврал: “Squid Game”
- Шилдэг хүүхэлдэйн цуврал: “South Park”
- Шилдэг ток шоу: “Jimmy Kimmel Live!”
- Шилдэг вариети цуврал: “Last Week Tonight With John Oliver”
- Шилдэг инээдмийн хөтөлбөр: “SNL50: The Anniversary Special”

