Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Хангайн бор” туужаар Холливуудын уран сайхны кино бүтээнэ
Кино

“Хангайн бор” туужаар Холливуудын уран сайхны кино бүтээнэ

Урлаг Урлаг08/01/2026Шинэчлэгдсэн:08/01/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын орчин үеийн уран зохиолын нэрт төлөөлөгч, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын Уран Зохиолч, Ах Урианхан овогт Бөхийн Бааст гуайн 1969 онд бичиж, тухайн жилдээ Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртсэн алдарт “ХАНГАЙН БОР” туужаар бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээхээр болжээ.

“ХАНГАЙН БОР” нь Монгол хүний ахуй, байгаль, сэтгэлгээ, ан амьтад, хувь заяаны гүн ухааныг яруу тод өгүүлсэн, монголын уран зохиолын сор болсон бүтээлүүдийн нэг бөгөөд үе үеийн уншигчдын сэтгэлд хоногшсон зохиол билээ.

Уг кино төслийн санаачлагч, продюсероор Монгол Улсын соёлын элч, жүжигчин, продюсер, мисс А.Баярцэцэг ажиллаж байна. Тэрээр Английн Эзэн Хааны Драмын төв сургуулийг кино жүжигчний мэргэжлээр төгссөн бөгөөд NETFLIX-ийн Marco Polo, AMAZON-ийн The Power, Steven Seagal-ын Attrition зэрэг олон улсын уран сайхны кино, цувралуудад дүр бүтээж байсан туршлагтай жүжигчин билээ. Мөн тэрээр Дэлхийн мисс тэмцээний Шилдэг 11-т шалгарч, 2019 онд “ХОЛЛИВУД МОНГОЛД” наадмыг санаачлан амжилттай зохион байгуулж байсан юм.

Уг кино зохиолыг NETFLIX-ийн Marco Polo цувралыг санаачлагч, Spirit хүүхэлдэйн кино, Унтаж буй бар – Нуугдаж буй луу (Crouching Tiger, Hidden Dragon), Хориотой Хаант улс (The Forbidden Kingdom) зэрэг дэлхийд алдартай бүтээлүүдийн зохиолч, Оскарын шагналд нэр дэвшигч Холливудын нэрт зохиолч ЖОН ФУСКО өөрийн хүү Жиованни Фуско-гийн хамтаар бичихээр болжээ.

Төслийн санаачлагч А.Баярцэцэг “Анх уншсан цагаасаа л кино шиг төсөөлөгдөн, олон жил сэтгэлд минь бодогдож ирсэн энэхүү гайхамшигт зохиолыг Холливудын уран бүтээлчидтэй хамтран “MOUNTAIN BROWN” нэртэй олон улсын хамтарсан бүрэн хэмжээний уран сайхны кино болгохоор хайртай баг, хамт олонтойгоо дахин нэгдэн ажиллаж эхэлсэндээ үнэхээр талархаж байна” хэмээн онцолжээ.

“MOUNTAIN BROWN” кино төсөл нь Монголын утга зохиолын сонгодог бүтээлийг дэлхийн кино урлагийн хэлээр хүүрнэн, Монголын түүх, соёл, сэтгэлгээг олон улсад таниулах чухал алхам болно гэж найдаж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Казакстаны жүжигчин Мурат Бисембин 53 насандаа таалал төгслөө

08/01/2026
Кино Урлаг

Диснейн “Tangled“ киноны Рапунзел, Флиннд тоглох жүжигчид сонгогджээ

08/01/2026
Кино Урлаг

Холливуудын алдарт жүжигчин Жон Траволта 72 нас хүрлээ

08/01/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

G-Dragon Францын тэргүүн хатагтайн сангийн гала тоглолтод уригдлаа

09/01/2026

Да Винчигийн ДНХ-гийн нууцыг тайлахад ойртжээ

09/01/2026

Хомо сапиенс ба неандертальчуудын өвөг байж магадгүй хүний үлдэгдэл олджээ

09/01/2026

“Монголын шилдэг нийтлэл” цувралын 44 дүгээр боть “мэндлэв”

09/01/2026

Мөсөн сурын олон улсын тэмцээнд гадаадын харваачид өрсөлдөх нь

09/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.