Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»“Анна Каренина” сонгодог жүжгийг таван удаа толилуулна
Театр

“Анна Каренина” сонгодог жүжгийг таван удаа толилуулна

Урлаг Урлаг13/01/2026Шинэчлэгдсэн:13/01/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УДЭТ-ын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” романаас сэдэвлэсэн ижил нэрт жүжгийг 2020 онд Монголын үзэгчдэд анхлан хүргэж байв.

“Анна Каренина” роман нь дэлхий дахинаа эмэгтэйчүүдийн заавал унших ёстой сонгодог бүтээлд тооцогддог. Эмэгтэй хүний эмзэг нандин чанар, хайр сэтгэлийн төлөөх тэмцэл болоод гэр бүл, хосын харилцаа, амьдралын тухай өгүүлэх энэхүү романыг жүжгийн зохиол болгон Н.Пүрэвдагва бичсэн бол Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар найруулж, зураачаар УДЭТ-ын ерөнхий зураач Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор Ш.Өлзийбаяр нар ажилласан.

Түүнчлэн хоёр бүлэг, 23 үзэгдэлт уг жүжгийг УДЭТ шинэ бүрэлдэхүүн, шинэ “Анна”-тайгаар өнгөрсөн оны тавдугаар сард үзэгчдийн хүртээл болгосон юм. Тэгвэл эл жүжгээ ирэх хоёрдугаар сарын 11-нээс эхлэн таван удаа дахин толилуулахаар болжээ.

Гол дүрүүдэд Анна Каренинад  О.Хонгорзул, Анна /Хувь заяа/-д Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Сувд, Алексей Вронскийд Т.Сэргэлэн, Алексей Каренинд И.Дашнамжил, Кити Щербацкаяд Ц.Цэлмэг, Степан Облонскийд Гавьяат жүжигчин О.Гэрэлсүх, Варя Вронскаяд Гавьяат жүжигчин Ц.Баясгалан, Бетси Тверскаяд М.Тогтохжаргал, Константин Левинд Б.Шинэбаяр, Щербацкий ванд Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Щербацкая хатагтайд Ардын жүжигчин Ж.Оюундарь нар тоглоно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

“Анна Каренина” жүжигт ОХУ-ын алдарт жүжигчин Алёна Юрьевна Байбородина тоглоно

31/01/2026
Театр Урлаг

“Про” театр “Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийг толилуулна

30/01/2026
Театр Урлаг

Хөнгөн инээд, хөгжмөөр дамжуулан хүргэсэн “Аддамсын гэр бүл”-ийн адал явдал

30/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Melania” баримтат кино сүүлийн үед хамгийн их ашиг олсон энэ төрлийн бүтээл болжээ

03/02/2026

“Disney”-ийн паркууп анх удаа улирлын орлогоороо 10 тэрбум ам.доллар давлаа

03/02/2026

Dj Koo хайр сэтгэлээ мөнхөллөө

03/02/2026

Халаасандаа гар буу атгагсдыг “Нийгмийн дайсан” уран сайхны киногоор илчилнэ

03/02/2026

Стивен Спилберг АНУ-ын урлагийн салбарын дөрвөн том шагналыг хүртсэн 22 дахь хүн боллоо

03/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.