Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»“Монголын сайхан бичигтэн-2025” уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэнг долоо хоног олон нийтэд нээлттэй дэлгэж байна
Өв соёл

“Монголын сайхан бичигтэн-2025” уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэнг долоо хоног олон нийтэд нээлттэй дэлгэж байна

Урлаг Урлаг13/01/2026Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэнг Уран зургийн галерейд өчигдөр /2026.01.12/-өөс олон нийтэд дэлгэж байна.

Үндэсний бичиг соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой уг уралдааныг Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг уламжлал болгон зохион байгуулж ирсэн.

Энэ удаагийн уралдааны онцлог нь их эрдэмтэн Б.Ренчиний зохиол, бүтээлээс сэдэвлэн уралдааны бүх ангиллын бүтээлийг туурвисан. Тухайлбал, “Сайхан бичигтэн анги” ангилалд оролцсон хүүхдүүд Б.Ренчиний “Монгол хэл” хэмээх алдарт шүлгийг бичиж, ур чадвараа сорин уралдлаа.

Найман ангилалтай энэхүү уралдаанд 70 гаруй шилдэг бүтээлийг дэлгээд байна. Эдгээрээс “Монгол туургатны болон бусад гадаад улсын иргэд, монгол бичигтнүүд” ангилалд 2025 онд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, БНХАУ-ын ӨМӨЗО, АНУ, Япон улс гэсэн таван улсын иргэн оролцлоо.

Энэ жилийн бас нэг онцлох үйл явдал нь Монгол Улсад суугаа АНУ-ын ЭСЯ-ны гурван ажилтан уралдаанд оролцсон явдал байлаа. АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган монгол бичгийг анхнаас нь бие даан суралцаж байна. Тус уралдаанд сонирхогчийн хувиар оролцсон нь энэ жилийн уралдааны онцгой содон үйл явдлын нэг болсон юм.

“Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдаан нь 1997 оноос хойш тасралтгүй зохион байгуулж ирсэн. Энэ жилийн 29 дэх удаагийн шагнал гардуулах ёслол, шилдэг бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт Уран зургийн галерейд энэ сарын 15-нд болно.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

Дэлхийн өвд бүртгэгдсэн Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газруудад хамгаалалтын бүс тогтооно

30/07/2026
Өв соёл Урлаг

Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ

30/07/2026
Өв соёл Урлаг

Долоон бурхан одны тахилга болно

30/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бой Жорж  “Jesus Christ Superstar” мюзиклээс гарлаа

01/08/2026

Долли Партон амьдралынхаа түүхийг “Бродвей”-н тайзнаа амилуулна

01/08/2026

Николас Кейжийн тоглосон кино нээлтээ хийхээсээ өмнө алдагджээ

01/08/2026

Наймдугаар сард нээлтээ хийх кинонууд

01/08/2026

Ордуудын наймдугаар сарын зурхай

01/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.