Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Цирк»“Орхон шарга”-аар түүх бүтээсэн Монголын анхны циркчин
Цирк

“Орхон шарга”-аар түүх бүтээсэн Монголын анхны циркчин

Урлаг Урлаг15/01/2026Шинэчлэгдсэн:15/01/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Жамьянгийн Раднаабазар нь 1935 онд Монголын анхны циркчин болж, 1940 онд циркийн урлагийн үндсийг тавин, 1945 онд Монголын анхны циркийн сургуулийг байгуулсан циркийн урлагийн нэрт зүтгэлтэн юм.

Тэрбээр 1912 онд Булган аймгийн Халиун, одоогийн Орхон суманд төрсөн. Хүүхэд ахуйдаа сэргэлэн цовоо, авхаалж самбаатай нэгэн байсан бөгөөд багадаа вангийн хүрээнд төвөд ном үзэж байгаад хожим танхимын сургуульд шилжин суралцжээ.

Ж.Раднаабазар 1925-1928 онд Булган хан уулын хошууны тэнхимд, 1928-1930 онд Улаанбаатарт Багшийн сургуульд, 1930–1934 онд ЗХУ-ын Улаан-Үдийн Монгол рабфактэд суралцан төгссөн байна. Улмаар 1934-1935, 1936-1938 онд Москвад циркийн сургуульд суралцаж, мэргэжил эзэмшжээ.

Тэрбээр 1935 оноос Улсын төв театрт жүжигчнээр ажиллахын зэрэгцээ МХЗЭ-ийн Төв хорооны дэргэдэх Биеийн тамирын сургуульд багшилж, Эрүүлийг хамгаалах яамны дэргэдэх Биеийн тамирын зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байв.

1938 оноос эхлэн эх орондоо циркийн урлагийг үүсгэн хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэж, Улсын төв театрт ардын жүжигчин Л.Нацаг, Улсын циркийг үндэслэгчдийн нэг Гомбо, МУГЖ Г.Ирина нарын хамт циркийн үзүүлбэрүүд тоглож байжээ. 1940 онд ЗХУ-ын циркийн мэргэжилтэн А.М.Волошин уригдан ирснээр түүний дэмжлэгтэйгээр циркийн сургууль байгуулж, уран бүтээлчдээ бэлтгэн, 1941 оны долоодугаар сарын 10-нд Яармагийн дэнжид 1500 хүний суудалтай задгай манежид Монгол циркийн анхны тоглолтыг хийсэн түүхтэй. А.М.Волошинд хожим Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртээжээ.

Ж.Раднаабазар циркийн урлагийн үндсэн төрлүүдийн бүтээлүүдийг зохиож, өөрөө найруулан тоглож, уран бүтээлчдэд мэргэжлийн хичээл зааж, ур чадварыг нь дээшлүүлэх ажлыг удирдан зохион байгуулж байв. Тэрбээр Монголын циркийн сургуулийн багш, захирлаар ч ажиллажээ.

Түүнчлэн Монголын үндэсний циркийг байгуулж, “Орхон шарга” хэмээх нутаг усныхаа нэрээр нэрлэсэн үзэсгэлэнт шарга морио унан, төрийн далбааг өндөрт мандуулан циркчдийнхээ тоглолтыг түүчээлэн орж ирдэг байсан нь циркийн түүхэнд алтан мөрөө үлдээсэн билээ.

Түүний гавьяа зүтгэлийг үнэлж, 1941 онд Монгол Улсын гавьяат жүжигчин цол олгосон нь Булган аймгаас төрсөн анхны гавьяат цолтон болсон түүхтэй. Мөн 1942 онд ЗХУ-ын Буриад-Монгол Автономит Улсын Дээд зөвлөлийн Хүндэт жуух бичгээр шагнуулжээ.

Ж.Раднаабазарын удирдлага, оролцоотойгоор Монголын циркчид Дэлхийн залуучууд, оюутны наадам, Монте-Карло, Гавана, БНАСАУ, БНХАУ, Швед улсад зохион байгуулагдсан олон улсын циркийн наадмуудад амжилттай оролцож, алт, мөнгө, хүрэл медаль, тусгай шагналуудыг хүртсэн байна. Монголын циркчид дан болон хос акробат, шидэх тэнцвэр, газрын болон агаарын гимнастик, агаарын нислэг, илбэ, тэмээтэй жонглёр, уран нугаралт, алиалагч, хүнд жингийн гайхамшиг, сургуультай амьтад, морьтны гайхамшиг, дээстэй үсрэлт зэрэг олон төрлийн үзүүлбэрийг үзэгчдэд толилуулж иржээ. Ялангуяа уран нугаралт, хүндийн өргөлтөөрөө дэлхийн циркийн урлагт алдаршсан юм.

Ийнхүү Жамьянгийн Раднаабазар Монголын циркийг үндэслэн байгуулж, 1947 он хүртэл анхны дарга, уран сайхны удирдагчаар ажиллаад таалал төгсжээ. Түүний гавьяаг мөнхжүүлэх зорилгоор 1947 онд Монгол Улсын циркийн сургуулийг түүний нэрэмжит болгосон байна.

Түүний гэргий Д.Дэнсмаа нь хүний гавьяат эмч, хүү Р.Зориг нь спортын гавьяат багш, дасгалжуулагч, Р.Энхбазар нь хөгжмийн зохиолч юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Цирк Урлаг

“Цус сорогч ханхүү” Э.Лхагва-Очир

17/11/2025
Цирк Урлаг

Мэргэжлийн барилгагүй ч “Мөнгөн бар” цомыг хүртсэн циркчдийг төр хэзээ үнэлэх вэ?!

12/11/2025
Дотоод мэдээ Урлаг

Залуу циркчид Учаогийн тэмцээнээс “Хүрэл арслан” цом хүртжээ

06/10/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Моцартын суут бүтээлүүдийг Австри улсын тэргүүн зэргийн удирдаач Монголын тайзнаа амилуулна

15/01/2026

М.Нарангэрэл: Бусад улсууд ч гэсэн үндэстнээрээ, улсаараа “Go Mongolia” шиг нэг л уриа үг хэрэгжүүлж авч явдаг

15/01/2026

“Орхон шарга”-аар түүх бүтээсэн Монголын анхны циркчин

15/01/2026

Дуучин Рианна дөрөв дэх хүүхдээ төрүүлэхэд бэлэн гэв

15/01/2026

Реппер ThunderZ-ийн “Tengri: Gegeen” дуу 24 цагийн дотор Youtube сувагт 500 мянга гаруй хандалт авчээ

15/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.