Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»“Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдааны шилдгүүд тодорлоо
Өв соёл

“Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдааны шилдгүүд тодорлоо

Урлаг Урлаг16/01/2026Шинэчлэгдсэн:16/01/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Үндэсний мэдээллийн “МОНЦАМЭ” агентлаг “Хүмүүн бичиг” сониноос уламжлал ёсоор зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн-2025“ олон улсын уралдааны шилдгүүд тодорлоо.

Уран зургийн галерейд болсон шагнал гардуулах ёслол, шилдэг бүтээлийн үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцож, уралдааны ангилал бүрт тэргүүн байр эзэлсэн эрхмүүдэд шагналыг нь  гардуулан баяр хүргэж, амжилт хүсэн ерөөлөө.

Тэрбээр, монгол бичиг бол монгол туургатны эв нэгдлийн бэлгэдэл, эрдэм соёлын их өв сан, тусгаар тогтнол, төрт ёсны эрхэм гэрч, мянган жилийн түүхтэй оюуны түлхүүр, хүн төрөлхтний оюуны соёлын гайхамшигт өв гэдгийг тодотголоо.

Монгол бичиг соёлыг судлан, хадгалан хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа зохион байгуулагчид болон нийт оролцогчдод талархал илэрхийллээ.

“Монголын сайхан бичигтэн-2025“ олон улсын уралдаанд Говьсүмбэр, Баян-Өлгий, Өвөрхангайгаас бусад аймаг, нийслэлийн дүүргүүд болон АНУ, БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсаас нийт 1,100 гаруй оролцогч бүтээлээ ирүүлсэн байна.

Уралдаанд Хөвсгөл, Увс, Баянхонгор аймгаас хамгийн олон хүн оролцсон бөгөөд  АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган бичвэрээ ирүүлжээ.

Оролцогчдын хамгийн ахмад нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэн, 74 настай Т.Данаажав, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны иргэн Б.Ням-Очир бол хамгийн бяцхан нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Нутгийн аваргууд” сургуулийн 1-ийн “А” ангийн сурагч, 6 настай Д.Амина байлаа.

Монголын уран зургийн галерей “Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдаанд ирүүлсэн  бүтээлүүдийг 2026 оны нэгдүгээр сарын 18-ныг дуустал нийтэд толилуулна.

“МОНГОЛЫН САЙХАН БИЧИГТЭН-2025” ОЛОН УЛСЫН УРАЛДААНЫ ДҮН

Насанд хүрэгчдийн ангилал:

  1. Э.Бямбасүрэн “Болорсофт” компанийн ажилтан, дата бэлтгэгч,
  2. Н.Отгонсүрэн МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын 4 дүгээр түвшний оюутан,
  3. Ж.Ариунзул  МУИС-ийн сэтгэл судлалын 1 дүгээр түвшний оюутан,
  4. Б.Билгүүнсаран Архангай аймгийн МУБИС-ийн Монгол хэл бичиг, уран зохиол багш /МХБУЗБ/-ийн 3 дугаар түвшний оюутан,
  5. Ж.Энхжаргал  “UB лаборатори” эмнэлгийн ажилтан,

Мэргэжлийн багш нарын ангилал:

  1. Б.ЦэрэндэжидАрхангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр сургуулийн багш,
  2. Н.Цолмон Дархан-Уул аймгийн 16 дугаар сургуулийн багш,
  3. Э.ГанцэцэгӨмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар сургуулийн  багш,
  4. Б.ДолгормааХөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” сургуулийн багш,
  5. Б.Уранбилэг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр сургуулийн багш,

“Монгол туургатны болон бусад гадаад улсын иргэд, монгол бичигтнүүд” ангилал:

  1. Алтансан БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хорчин нутгийн Шар мөрний уран бичээч,
  2. Булгутова Арюна  ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үд хотын иргэн, уран бичээч,
  3. А.Мэргэнбат БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Урадын өмнөд хошууны уран бичээч,
  4. Б.Хасчимэг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанхад хотын Баарин баруун хошууны уран бичээч,
  5. Ц.Оюунбилэг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алшаа аймгийн Алшаа зүүн хошууны уран бичээч,

Уран бичлэгийн ангилал: 

  1. Д.Оюун-Эрдэнэ Нийслэлийн БЗД-ийн 14 дүгээр сургуулийн багш,
  2. Л.Ишдорж Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Сод-Эрдэм” сургуулийн багш,
  3. А.Оч  БГД-ийн 38-р сургуулийн 7-гийн “2” ангийн сурагч,
  4. П.Саранбилэг МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн магистрант,
  5. Г.Ганзориг  Өмнөговь аймаг дахь Урчуудын эвлэлийн салбарын гишүүн, уран бичээч,

Сайхан бичигтэн анги: 

  1. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Гурван-Эрдэнэ” сургуулийн багш Д.Жаргалмаагийн бэлтгэсэн 9-ийн “Б” анги,
  2. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Эрдмийн далай” сургуулийн багш Б.Анхбаярын бэлтгэсэн 9–ийн “В” анги,
  3. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Эрдмийн далай” сургуулийн багш Н.Батцэцэгийн бэлтгэсэн 9-ийн “Г” анги,
  4. Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны сургуулийн багш Б.Маналсүрэнгийн бэлтгэсэн 10-ын “А” анги,
  5. Хөвсгөл аймгийн “Сод-Эрдэм” сургуулийн багш Даваадуламын бэлтгэсэн 12-ын “А” анги,

Бичвэрийн бус бүтээлийн ангилал:

  1. Ж.ГэрэлмааСэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр сургуулийн багш,
  2. Б.БямбасүрэнЗавхан аймгийн Улиастай сумын “Чандмань-Эрдэнэ” сургуулийн багш,
  3. Б.УянгацэцэгХөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” сургуулийн 8-ын “А” ангийн сурагч,
  4. С.Баярмөнх МУБИС-ийн МХБУЗБ-ийн 4 дүгээр түвшний оюутан,
  5. Б.Ундрах Завхан аймгийн Сантмаргаз сумын багш,

1-7 дугаар ангийн сурагчид:

  1. Р.ДаваасүрэнХөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” сургуулийн  6-гийн “Г” ангийн сурагч,
  2. Э.МаргадмааХөвсгөл аймгийн Мөрөн сумын “Эрдмийн далай” сургуулийн 7-гийн “Г” ангийн сурагч,
  3. Б.АриунбаатарХөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” сургуулийн  3-ын “Д” ангийн сурагч,
  4. Б.Баяржаргал Увс аймгийн Наранбулаг сумын 7-гийн “Б” ангийн сурагч,
  5. Х.Сарнай Нийслэлийн БЗД-ийн “Бага тэнгэр” сургуулийн 7-гийн “С” ангийн сурагч,

8-11 дүгээр ангийн сурагчид:

  1. Б.Алимансаран Нийслэлийн ХУД-ийн 115 дугаар сургуулийн 11-ийн “А” ангийн сурагч,
  2. Х.Амин-ЭрдэнэХөвсгөл аймгийн Мөрөн сумын “Эрдмийн далай” сургуулийн 9-ийн “В” ангийн сурагч,
  3. Д.ЗолзаяаХөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” сургуулийн 11-ийн “А” ангийн сурагч,
  4. Д.ЦолмонХөвсгөл аймгийн Мөрөн сумын сургуулийн “Титэм” сургуулийн 11-ийн “Г” ангийн сурагч,
  5. Г.Цолмон Хөвсгөл аймгийн Их-Уул сумын сургуулийн 10-ын “Б” ангийн сурагч,

12 дугаар ангийн сурагчдын ангилал:

  1. А.Намуунзул Ховд аймгийн Жаргалант сумын “Цаст-Алтай” сургуулийн  12-ын “Г” ангийн сурагч,
  2. А.Хүслэн Нийслэлийн ЧД-ийн 23 дугаар сургуулийн 12-ын “Д” ангийн сурагч,
  3. С.АюушХөвсгөл аймгийн Мөрөн сумын “Титэм” сургуулийн 12-ын “А” ангийн сурагч,
  4. М.Маргад-ЭрдэнэХэнтий аймгийн Бэрх тосгоны “Бэрх” олон улсын сургуулийн 12-ын “Б” ангийн сурагч,
  5. Б.Намуунзаяа Дархан-Уул аймгийн 16 дугаар сургуулийн 12-ын “В” ангийн сурагч,

Нэрэмжит шагнал:

  1. “Ш.Лувсанвандан сан”-гийн нэрэмжит шагналтан- Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын багш Г.Мөнгөнзулын бэлтгэсэн 11-ийн “А” анги,
  2. Ахмад дипломатч Г.Луузаны нэрэмжит шагналтан – Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр сургуулийн 12-ын “Ж” ангийн сурагч А.Хонгорзул,
  3. Ахмад дипломатч Ч.Намчины нэрэмжит шагналтан – Баянхонгор аймгийн Богд сумын 12-ын “А” ангийн сурагч Н.Пүрэвсүрэн,
  4.  МУГЖР.Анхнямын нэрэмжит шагналтан – Нийслэлийн ХУД-ийн 34 дүгээр сургуулийн багш Г.Даваанасаны бэлтгэсэн 11-ийн “Г” анги,
  5.  “Монгол дуу, дүрс сан” ТББ-ын үүсгэн байгуулагч Б.Баясгалангийн нэрэмжит шагналтан-АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган,
  6.  Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуягийн нэрэмжит шагналтан-Нийслэлийн ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн багш Б.Болорсайханы бэлтгэсэн 8-ын“Г” анги
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

Архангайн алдарт Жаргалантын харганадсан эмээл

15/01/2026
Өв соёл Урлаг

“Маанар” өвлийн эвент Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хүнхэр тайгад болно

14/01/2026
Өв соёл Урлаг

“Монголын сайхан бичигтэн-2025” уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэнг долоо хоног олон нийтэд нээлттэй дэлгэж байна

13/01/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Ханс Циммер шинэ “Harry Potter” цувралын хөгжмийг зохионо

16/01/2026

“Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдааны шилдгүүд тодорлоо

16/01/2026

Хос мөнгөн луу нь Хүннүгийн язгууртны булшны олдвор

16/01/2026

Дубай шоколаднаас санаа авч бүтээгдсэн амттан Өмнөд Солонгосын зах зээлийг байлдан дагуулж байна

15/01/2026

Дэлхийн хамгийн хөөрхөн муурыг шалгаруулжээ

15/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.