Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Задлаагүй захиа”-г зорих ТАВАН шалтгаан
Кино

“Задлаагүй захиа”-г зорих ТАВАН шалтгаан

Урлаг Урлаг20/01/2026Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Задлаагүй Захиа” уран сайхны драма төрлийн киног үзлээ. Энэхүү бүтээлийг үзээд эцэг хүний үрдээ гал голомтоо таслан өгөх, хүүгээрээ бахархах даруулгатай өсгөхийн учгийг, бидний мартагдах вий хэмээн эмээдэг монгол ахуйг, айл хүний санаа нэг, саахалт хүний амь нэг гээд монгол ахуй, аж амьдрал хийгээд төрүүлснээс илүүтэй өсгөсөн аав ч ямархан байдгийг тултал өгүүлжээ.

Уг киног үзээд та бүхэндээ өөртөө төрсөн сэтгэгдлээ сонирхуулж байна.

Нэг: Зөөлөндөө зөөлөн аав минь

Ширгээ нь үгүй тунгалаг нуур минь

Хатуудаа хатуудаа аав минь

Хувираа нь үгүй хөхрөх уул минь… Монгол аавд л заяагддаг болов уу гэмээр уужим, аугаа үрээ гэх сэтгэлийн их тэнхээ, гүндүүгүй атлаа битүүхэндээ эх орноо хамгаалахаар дайнд мордсон хүүдээ гэр төхөөрөн хүлээн суух  дүрийг Ц.Лхагва гуай тансаг урлаж аав уулыг тод томруунаар шигтгэжээ.

Хоёр: Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Дутуу хээтэй тооно” жүжгийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн энэхүү дэлгэцийн бүтээл нь монгол хэлийг арвин үгийн баялагтай гэдгийг мэдрүүлнэ. Кино эхэлсэн мөчөөс эхлээд үзэгч та үнэхээр хар яриагаар ярьж, бичиж буйгаа мэдрэх болно. Монгол хэл үгүй бол би, бид ч бас үгүй болно гэдгийг илүүтэй мэдэрнэ. Сул үггүй өгүүлж болдгийг мэдэрч чихээ онгойлгоно гэдэгт эргэлзэхгүй байна. Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян Монгол баян…үнэхээр л үнэн аж.

Гурав: “Аранжин пикчерс”-ийн “Задлаагүй захиа” бол үнэхээр бүтээлийн дүрүүдтэй ярих зүйлгүй гол дүрүүд туслахууд гээд час хийтэл тогложээ. Биеийн хэлэмж, харц гээд үг хэлэхгүй байсан ч юуны тухай өгүүлэх нь хүртэл уншигдаж, мэдрэгдсэн.  Жүжигчин хүн өөртөө оноогдсон дүрээ  элдэв маяггүй хэрхэн тоглож болдгийг Г.Жижжалам, М.Анужин, М.Бат-Эрдэнэ гээд залуу жүжигчид хүртэл харуулж чаджээ. Бид орчин үетэйгээ хөл нийлүүлэн гэсээр монгол аж төрх ёсон, монгол ахуйгаа умартах шахсаныг эргэн сануулан мөн аялуулна.

Дөрөв: Кино зураг авалт нь хүртэл ярьж болдог гэдгийг “Задлаагүй захиа” бүтээлээс сэтгэл зүрхээрээ мэдрэлээ. Дүнсийсэн өдрийн дэнхйисэн бодлыг үргээх мэт сүрлэг уулс, байгалийн бахдам сайхныг өвлийн улиралд өхдөөний айл мөсөө хагалан ундаалдаг гээд бас л зураглалаар тоглосон зураглаач ажиллажээ.

Тав: Халх голын дайнд амь биеэ өргөсөн эрэлхэг, баатарлаг дайчид бидэнд энэхүү аугаа эх орныг минь үлдээжээ. Эх орон бидэнд ямар үнэтэй үнээр үлдэж хоцорч өвлөгдөж явааг Задлаагүй захианаас мэдэх мэдрэх болно. Эцсийн дүгнэлтийг танд үлдээе та киногоо үзээд тунгаах буй за.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Scream” цувралын сүүлчийн анги орлогоороо тэргүүллээ

04/03/2026
Кино Урлаг

“Actor Awards 2026” наадмын улаан хивсний ёслолоос

03/03/2026
Кино Урлаг

“Actor Awards 2026” шилдгүүдээ тодрууллаа

03/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Амстердамаас олдсон зураг Рембрандтынх болохыг тогтоов

05/03/2026

Панч моншийн фэнүүд IKEA дэлгүүрийн сүлжээний чихмэл тоглоомын нөөцийг дуусгажээ

05/03/2026

“Дурлалын ундаа” хошин дуурийг хоёр удаа тоглоно

05/03/2026

Сийлбэртэй ган дөрөө XIX зууны үед холбогдоно

05/03/2026

ФОТО: “Про” театрын уран бүтээл “Түүний буруу” орчин үеийн сэтгэлзүйн драмын жүжгээс

04/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.