Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Game of Thrones” цувралын өмнөх үйл явдлын талаар өгүүлэх “A Knight of the Seven Kingdoms” цуврал үзэгчдэд хүрч эхэллээ
Кино

“Game of Thrones” цувралын өмнөх үйл явдлын талаар өгүүлэх “A Knight of the Seven Kingdoms” цуврал үзэгчдэд хүрч эхэллээ

Урлаг Урлаг21/01/2026Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

HBO сувгаар “A Knight of the Seven Kingdoms “нэртэй шинэ цуврал албан ёсоор эхний ангиа нэгдүгээр сарын 18-нд цацлаа. Уг бүтээл нь Жорж Р.Р. Мартин болон Ира Паркер нарын уран зөгнөлт драмын телевизийн цуврал бөгөөд “Dunk and Egg” өгүүллэгээс санаа авсан ба үйл явдал “Game of Thrones” киноноос 100 жилийн өмнөх үйл явдал гардгаараа онцлог юм.

“Game of Thrones” болон “House of Dragon” цувралуудад зонхилж байсан хаадын эрх мэдэл, улс төрийн тэмцэл, томоохон дайн тулааны оронд энэхүү цуврал жирийн нэгэн хөлсний баатар түүний дагалдагч хүүгийн аяллаар дамжуулан ёс суртахуун, баатарлаг чанарын утгыг өгүүлэх аж.

Цувралын гол дүр Сэр Дункан (Dunk) язгууртан гаралгүй, алдар нэргүй хөлсний баатар юм. Түүний баатарлаг байдал нь удам угсаа, цол хэргэмд бус шударга зан, бусдын төлөө зогсох чадварт тулгуурладаг. Сэр Дункан (Dunk) -ын дагалдагч Egg хэмээх хүүг анх харвал жирийн нэг туслах мэт боловч түүний цаана Вестеросын ирээдүйтэй холбоотой том бэлгэдэл нуугдаж байгааг дараагийн ангиудад аажмаар илчлэн.

Эхний анги хурц үйл явдлаар дүүрэн биш. Харин удаан, ажиглалт давамгайлсан хэмнэлтэй өрнөж, дүрүүдийн дотоод ертөнц, харилцаанд анхаарлаа төвлөрүүлсэн нь онцлог байлаа. Зураг авалт, хөгжим нь нам гүм бодит мэдрэмж төрүүлэхээр хийгдсэн бөгөөд Вестеросын хөдөө нутгийн уур амьсгалыг илүү тод гаргаж өгчээ.

Цувралын эхний анги цацагдсаны дараа олон үзэгч жинхэнэ Вестеросын уур амьсгал эргэн ирлээ гэж үнэлж, эх зохиолын өнгө аясыг хадгалж чадсанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. Dunk ба Egg хоёрын аялал цааш хэрхэн өргөжиж, Вестеросын түүхтэй хэрхэн огтлолцох нь дараагийн ангиудад өгүүлэх биз ээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Scream” цувралын сүүлчийн анги орлогоороо тэргүүллээ

04/03/2026
Кино Урлаг

“Actor Awards 2026” наадмын улаан хивсний ёслолоос

03/03/2026
Кино Урлаг

“Actor Awards 2026” шилдгүүдээ тодрууллаа

03/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Халх хувцасны онцлог

06/03/2026

Селена Гомес нөхрийнхөө хөлийг үнсэв

05/03/2026

Амстердамаас олдсон зураг Рембрандтынх болохыг тогтоов

05/03/2026

Панч моншийн фэнүүд IKEA дэлгүүрийн сүлжээний чихмэл тоглоомын нөөцийг дуусгажээ

05/03/2026

“Дурлалын ундаа” хошин дуурийг хоёр удаа тоглоно

05/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.