Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»98 дахь удаагийн “Оскар”-ын наадамд шагналд нэр дэвшигчдийг албан ёсоор зарлалаа
Кино

98 дахь удаагийн “Оскар”-ын наадамд шагналд нэр дэвшигчдийг албан ёсоор зарлалаа

Урлаг Урлаг23/01/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Оскар”-ын наадмын 98 дахь удаагийн шагналд нэр дэвшигчдийг Америкийн кино урлагийн академи пүрэв гараг /2026.01.22/-т албан ёсоор зарлалаа.

“Sinners” аймшгийн кино 16 шагналд нэр дэвшиж, дээд амжилт тогтоолоо. Мөн Оростой холбоотой хоёр кино нэр дэвшжээ. Тодруулбал, “Путиний эсрэг Ноён Хэн ч биш” хэмээх баримтат кино, Константин Бронзитын бүтээсэн “Гурван эгч” хүүхэлдэйн кино юм. “One Battle After Another” кино 13 шагналд нэр дэвшсэн бол удаах байруудад “Marty Supreme”, “Frankenstein”, “Sentimental Value”, “Hamnet”  зэрэг кино оржээ.

“Оскар”-ын наадмын шилдэг кино төрөлд “Bugonia”, “F1”, “Frankenstein”, “Hamnet” , “Marty Supreme”, “One Battle After Another”, “O Agente Secreto”, “Sentimental Value”, “Sinners”, “Train Dreams”  кинонууд нэр дэвшсэн байна.

Шилдэг найруулагч шагналын төлөө Хлоя Жао (Hamnet), Жош Сэфди (Marty Supreme), Пол Томас Андерсон (One Battle After Another), Йоаким Триер (Sentimental Value), Райан Куглер (Sinners) нар өрсөлдөнө.

“One Battle After Another” киноны найруулагч Пол Томас Андерсон “Оскар”-ын шагналд 12 дахь удаагаа нэр дэвшиж байгаа хэдий ч өмнө нь энэхүү алдарт баримлыг гардан авч байгаагүй юм.

Гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин шагналын төлөө Тимоти Шаламе (Marty Supreme), Леонардо Ди Каприо (One Battle After Another), Итан Хоук (Blue Moon), Майкл Б.Джордан (Sinners), Вагнер Моура (O Agente Secreto) нар өрсөлдөх бол гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин шагналд Жесси Бакли (Hamnet), Роуз Бирн (If I Had Legs I’d Kick You), Кейт Хадсон (Song Sung Blue), Ренате Реинсве (Sentimental Value), Эмма Стоун (Bugonia) нар нэр дэвшжээ.

Туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчний шагналын нэр дэвшигчдийн сүүлчийн шалгаруулалтад Бенисио Дель Торо (One Battle After Another), Жейкоб Элорди (Frankenstein), Делрой Линдо (Sinners), Шон Пенн (One Battle After Another), Стеллан Скарсгард (Sentimental Value) нар багтжээ.

Энэ жил шинээр бий болсон шилдэг кастинг гэсэн номинац онцгой анхаарал татаж байна. Кино академийн зүгээс дүрүүдэд тохирох жүжигчин, жүжигчдийг зөв сонгох нь киноны амжилтад шийдвэрлэх ач холбогдолтой гэдгийг онцолж, энэ ангилалд  шилдэг киноны шагналд өрсөлдөх олон бүтээл багтана гэж үзэж байна.

Мөн энэ удаагийн наадмын бас нэг онцлог нь санал хураалтын дүрмийг илүү чангатгасан явдал юм. Кино академийн гишүүд өөрсдийн санал өгч буй кинонуудыг үнэхээр үзсэн гэдгээ баталгаажуулах ёстой болсон байна. Зохион байгуулагчдын үзэж буйгаар, энэ нь санал хураалтын үйл явцыг илүү ил тод, шударга болгох юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Жүжигчин Мишель Иео Холливуудын алдрын гудамжинд өөрийн нэр бүхий одтой болно

13/02/2026
Кино Урлаг

Жүжигчин Зендаяагийн дүр бүтээсэн таван кино энэ онд нээлтээ хийнэ

12/02/2026
Кино Урлаг

Үндэсний бэлгэдэл, хүртээмжийг тусгах шинэ заалт кино төсөлд хэрэгжинэ

12/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Амралтын өдрүүдээр “Дон Кихот” балет тоглоно

13/02/2026

Италийн соёл, загвар, дизайны шилдэг бүтээлүүд Монголд

13/02/2026

Монгол, Италийн уран бүтээлчдийн үзэсгэлэн олны хүртээл болж байна

13/02/2026

Жүжигчин Мишель Иео Холливуудын алдрын гудамжинд өөрийн нэр бүхий одтой болно

13/02/2026

Монголын түүх, соёлын урьд өмнө судлагдаагүй дурсгал, өвийг сорчлон эмхэтгэжээ

13/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.