Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дүрслэх урлаг»Леонардо да Винчигийн ханын зургийг нийтэд ил болгоно
Дүрслэх урлаг

Леонардо да Винчигийн ханын зургийг нийтэд ил болгоно

Урлаг Урлаг29/01/2026Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Милан хотын Сфорца ордны “Sala delle Asse” танхимын таазанд зурагдсан Леонардо да Винчигийн бүтээл олон нийтийн хүртээл болно. Танхимын зургаан метрийн өндөртэй тааз болон барилгын сэргээн засварлалт үргэлжилж байгаа хэдий ч хоёрдугаар сард зохион байгуулагдах өвлийн олимпын үеэр жуулчдыг татах зорилгоор хотын захиргаа тус шийдвэрийг гаргажээ. Үүний дараа танхим 18 сарын хугацаанд дахин хааж, сэргээн засварын ажлыг бүрэн дуусгана хэмээн сэргээн засварлагчид мэдэгджээ.

Милан хот Леонардо да Винчигийн ханын зургийг нийтэд ил болгоно (фото 1)
Милан хотын Сфорца ордны “Sala delle Asse” танхим дахь Леонардо да Винчигийн ханын зураг

Таазны зургийг Леонардо 1498 онд Миланы гүнтэн Людовико Сфорцагийн захиалгаар зурж эхэлсэн ба танхимын хана, таазыг хоорондоо орооцолдсон усан үзмийн мөчир, 16 ширхэг гүйцэд ургасан модод, ил гарсан үндэс, чулуулаг хөрс зэргийг дүрсэлжээ.

Милан хот Леонардо да Винчигийн ханын зургийг нийтэд ил болгоно (фото 2)
Милан хотын Сфорца ордны “Sala delle Asse” танхим дахь Леонардо да Винчигийн ханын зураг

Людовик XII-ийн Италийн дайны үеэр Сфорца гүнтэн ордноосоо дүрвэн зугтсанаар цайзыг цэргийн зориулалтаар ашиглаж эхэлсэн гэдэг. Ингэхдээ ордны ханыг болон Леонардогийн зурсан таазны зургийг будаж далдалсан харамсалтай түүх бий. Бүтээлийг XIX зууны төгсгөлд Леонардогийн бүтээл мөн хэмээн нотолгоотойгоор баталж, XX зууны турш олон шаттайгаар сэргээн засварласан байна.

Дашрамд сонирхуулахад Леонардо да Винчи амьд ахуйдаа олон зургийг дуусгалгүй үлдээсэн гэх таамаг байдаг ч бүрэн дуусгасан 15 гаруй зураг зурсан байдаг. Сүүлчийн оройн зоог хэмээх ханын зураг болон модон хавтан дээр зурсан Мона Лиза хөрөг зургийг мөнгөөр үнэлэх боломжгүй хэмээн тайлбарладаг ба хүн төрөлхтний оюуны болон гоо зүйн ололтыг илэрхийлдэг хэмээн урлаг судлалд үздэг билээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дүрслэх урлаг Урлаг

Монголын 14 уран бүтээлч “НордАрт-2026” үзэсгэлэнд оролцож байна

15/06/2026
Дүрслэх урлаг Урлаг

Эжен Делакруагийн зургийг амжилттай сэргээн заслаа

13/06/2026
Дүрслэх урлаг Урлаг

Тайваньд хадгалагдаж буй Чингис хааны эш хөргийг 15 жилийн дараа дахин олон нийтэд дэлгэнэ

09/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Герман улс дахь “Сонор” чуулгынхан язгуур урлагийн тоглолтоо толилуулав

16/06/2026

Чинуа Ачебегийн “Бүх зүйл нурав” роман уншигчдад хүрнэ

16/06/2026

“Харанхуйгаас сонсогдох ОРЬ ДУУ” киног үзэх ТАВАН шалтгаан

16/06/2026

Улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлчид Чунчоны хүүхэлдэйн фестивальд оролцоно

16/06/2026

ФОТО: “Тэнгэрийн хүү” жүжгийн дүрүүд

16/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.