Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»“Анна Каренина” жүжигт ОХУ-ын алдарт жүжигчин Алёна Юрьевна Байбородина тоглоно
Театр

“Анна Каренина” жүжигт ОХУ-ын алдарт жүжигчин Алёна Юрьевна Байбородина тоглоно

Урлаг Урлаг31/01/2026Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УДЭТ-ын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” романаас сэдэвлэсэн ижил нэрт жүжгийг 2020 онд Монголын үзэгчдэд анхлан хүргэж байв.

“Анна Каренина” роман нь дэлхий дахинаа эмэгтэйчүүдийн заавал унших ёстой сонгодог бүтээлд тооцогддог. Эмэгтэй хүний эмзэг нандин чанар, хайр сэтгэлийн төлөөх тэмцэл болоод гэр бүл, хосын харилцаа, амьдралын тухай өгүүлэх энэхүү романыг жүжгийн зохиол болгон Н.Пүрэвдагва бичсэн бол Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар найруулж, зураачаар УДЭТ-ын ерөнхий зураач Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор Ш.Өлзийбаяр нар ажилласан.

Түүнчлэн хоёр бүлэг, 23 үзэгдэлт уг жүжгийг УДЭТ шинэ бүрэлдэхүүн, шинэ “Анна”-тайгаар өнгөрсөн оны тавдугаар сард үзэгчдийн хүртээл болгосон юм. Тэгвэл эл жүжгээ ирэх хоёрдугаар сарын 11-нээс эхлэн таван удаа дахин толилуулахаар болжээ.

Харин энэ удаа “Анна Каренина” жүжгийн Анна (Хувь заяа)-гийн дүрд ОХУ-ын алдарт жүжигчин Алёна Юрьевна Байбородина (Буриад Улсын Гавьяат жүжигчин) тоглох аж.

Жүжигчин Алёна Юрьевна Байбородина нь Ф.М.Достоевскийн “Гэм зэм” жүжгийн Дуня, А.Н.Островскийн “Мэргэн хүнд мунхаглал бий” жүжгийн Глафира Глумова, С.Лобозеровын “Байгалийн энгэрт өрнөх бяцхан жүжиг”-ийн Купавина зэрэг дүрүүдэд тоглосон туршлагатай жүжигчин юм.

“Анна Каренина” жүжгийн бусад гол дүрүүд буюу Анна Каренинад  О.Хонгорзул, Алексей Вронскийд Т.Сэргэлэн, Алексей Каренинд И.Дашнамжил, Кити Щербацкаяд Ц.Цэлмэг, Степан Облонскийд Гавьяат жүжигчин О.Гэрэлсүх, Варя Вронскаяд Гавьяат жүжигчин Ц.Баясгалан, Бетси Тверскаяд М.Тогтохжаргал, Константин Левинд Б.Шинэбаяр, Щербацкий ванд Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Щербацкая хатагтайд Ардын жүжигчин Ж.Оюундарь нар тоглоно.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

“Монгол хаан” жүжиг “Broadway”-д тоглох сонгон шалгаруулалтад тэнцлээ

15/07/2026
Театр Урлаг

Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын 50 жилийн ой тохиолоо

15/07/2026
Театр Урлаг

“Хаадын хаан Чингис хаан” физикл перформансыг ганцхан удаа толилуулна

10/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Mэй Ханадаг “AKB48 хамтлагтаа үлдэхийг хүсвэл үсээ хус” гэж дарамталжээ

24/07/2026

BTS-ийн ДАШТ-ий финалд дуулахдаа өмссөн хувцаснуудыг дуудлагаар худалдана

24/07/2026

Женнифер Лопес 57 нас хүрлээ

24/07/2026

“Global Silhouette” олон улсын үзэсгэлэн “Хаан” галерейд нээлтээ хийлээ

24/07/2026

Монголын залуу дуучдыг “Орфей” олон улсын наадам-уралдаанд оролцохыг урьж байна

24/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.