Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дүрслэх урлаг»Нэрт сийлбэрч Н.Одхүүгийн нэрэмжит соёлын үйл ажиллагаа болно
Дүрслэх урлаг

Нэрт сийлбэрч Н.Одхүүгийн нэрэмжит соёлын үйл ажиллагаа болно

Урлаг Урлаг05/02/2026Шинэчлэгдсэн:05/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Өвөрхангайн урчууд-2026” соёлын үйл ажиллагаа энэ сарын 9, 10-ны өдрүүдэд тав дахь жилдээ болно.

Соёлын биет бус өвийн долоон ай савын уламжлалт гар урлалын нэгэн төрөл болох модон сийлбэрийн урлалыг сурталчлах, өвлөн уламжлуулах зорилгоор Өвөрхангай аймгийн Хархорин сумын харъяат, нэрт сийлбэрч Н.Одхүүгийн нэрэмжит болгон зохион байгуулах юм.

Сийлбэрч, уран дархан Н.Одхүү нь Хархорум хотын макет, Шанхын баруун хүрээнд хадгалж байсан Чингисийн хар, цагаан сүлдний буйр дээрх боржин чулуун хөшөө, Их алаг сүлд, Майдар бурхны морь тэрэг, Өндөр гэгээний хөрөг, зээгт наамал, Хархорины гурил тэжээлийн үйлдвэрт баатрын хуяг хувцас, “Хархорин Өргөө” жуулчны баазын мөнгөн мод, аймгийн музейн сийлбэрүүд, Чингис хааны музейд эмээл зэрэг олон бүтээлийг урлаж өгсөн байна. Мөн аймгийн Хөгжимт драмын театрын чимэглэл, сийлбэр зургийг хийж тохижуулжээ.

Түүний аав Д.Намсрай мөн гарын уртай хүн байсан ба лам нарын гар үйлдвэрт ажилчин, мастер, артелийн дарга зэрэг алба хашин үйлдвэр, хоршооллын байгууллагад дөчөөд жил ажилласан байдаг. Өөрийн хүү О. Мягмарсүрэн, О. Ангарагсүрэн нар нь улсдаа нэртэй чулуун сийлбэрч, уран зураачид юм. О.Ангарагсүрэн Япон улсын Киото Их Сургууль, Хүн ба Байгаль Шинжлэлийн Сургуульд Соёлын өвийн хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтын чиглэлээр докторын зэрэг хамгаалж, өв соёлоо хамгаалах үйлсэд хүчин зүтгэж явна.

“Өвөрхангай бол гэрийн модон үйлдвэрлэлээрээ алдартай. Модон сийлбэрийн урлалаар хамгийн олон алдартнуудыг төрүүлсэн, монгол гэрийг дэлхийн соёлын өвд бүртгүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн аймаг юм” хэмээн аймгийн СУАЖГ-ын Соёл урлагийн хэлтсийн дарга, Соёл, судлалын ухааны доктор (Ph.D) Л.Пүрэвлхам хэллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дүрслэх урлаг Урлаг

Ан амьтдыг дүрслэхдээ хонхойлгон сийлэх аргыг хэрэглэжээ

09/02/2026
Дүрслэх урлаг Урлаг

“Том хэмжээтэй тосон будгийн зургууд үзэгчийг үгээр тайлбарлахад бэрх ертөнц рүү хөтөлнө”

04/02/2026
Дүрслэх урлаг Урлаг

Леонардо да Винчигийн ханын зургийг нийтэд ил болгоно

29/01/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Реппер Bad Bunny дээд амжилт тогтоолоо

10/02/2026

Монголд зураг авалтаа хийсэн Солонгосын түүхэн драм ирэх арваннэгдүгээр сард нээлтээ хийнэ

10/02/2026

“Radiohead” хамтлагийн Жонни Гринвүүд Меланиа Трампын баримтат киноноос хөгжмөө хасуулахыг хүсэв

10/02/2026

Дэвид Бекхэмийн хүү Ромео Хоошорюү аваргын дэвжээнд зочилжээ

10/02/2026

“Bigbang” хамтлаг энэ жил албан ёсоор эргэн ирнэ

10/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.