Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Задлаагүй захиа” уран сайхны киног заавал үзэх 10 шалтгаан
Кино

“Задлаагүй захиа” уран сайхны киног заавал үзэх 10 шалтгаан

Урлаг Урлаг09/02/2026Шинэчлэгдсэн:09/02/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Үзэгчдийн хүртээл болоод гурван долоо хоног болж буй “Задлаагүй захиа” кино Улаанбаатар хот болоод орон нутгаар үзэгчдийг байлдан дагуулж байна.

Тэгвэл тус киног үзэх 10 шалтгааныг онцолж байна.

1. Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн уран яруу үгээр урласанг дүрсээр буулгажээ

Монгол эцэг хүний дотоод ертөнцийг гүн, уянгаар илэрхийлсэн “Дутуу хээтэй тооно” жүжгийн зохиолоос сэдэвлэгдэж киноны хэлээр дахин амилжээ.

2. Хүн бүр хүлээлтийн хүлээсэнд хүлэгдэж үзсэн байдаг.

Энгийн атлаа хүн бүрийн амьдралтай огтлолцох, зүрхэнд хүрэх өгүүлэмж. Сэтгэлд шингэсэн хүлээлтийн тухай тансаг драм. Заримдаа амнаас гарахгүй үг захиагаар илэрхийлэгддэг.

3. Мянга мянган “Уйлсан” үзэгч- Нулимс өөрөө ирдэг.

Театрын танхим дүүрэн нүд нь нойтон, сэтгэл нь дүүрэн үзэгчид. Кино дуусахад чимээгүй нулимс унагаасан хүмүүс олон байгааг үзэгчид өөрсдөө нуулгүй бичсээр байна. Зарим нэг театр кино дууссаны ар дээр үзэгчдэд тайван уйлах хугацаа олгож танхимын гэрлээ асаахаа хойшлуулж байгаа гэнэ шүү.

4. Цэрэг эрс ч бас уйлдаг

“Задлаагүй захиа” нь хатуу зан чанартай, эрэлхэг хүмүүсийг ч зөөллөн, сэтгэл хөдөлгөж зүрх рүү хүрдэг кино юм. Хот болон орон нутгийн, хилийн цэргийн ангиудын нийт 1000 шахуу цэрэг уг киног үзэж, аав, гэр бүлээ санаж, дотоод сэтгэлдээ нулимс дуслуулсан тухайгаа хуваалцжээ. Цэргүүд киногоо эх орноо хамгаалах эр зориг, цэргийн албаа нэр төртэй хаах чин хүсэл төрсөн гэдгийг онцолж байна. Кино нь тэдний доторх гэр бүл, эх орон, үнэт зүйлсийг эргэн сануулах, урам зоригийг нь сэргээх хүчтэй бүтээл болсон юм.

5. Жинхэнэ мэдрэмж, хэтрүүлэггүй жүжиглэлт, шинэлэг нүүр царай

Дүр бүр “жүжиглэлт” бус амьдрал мэт санагдахуйц бодит. Дүрүүдийг 21 аймаг даяар нээлттэй сонгон шалгаруулалт явуулж сонгосон ба онцлох нь Увс аймгийн Ойрад театрын жүжигчин, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Ц.Лхагва. Тэрбээр үзэгчдийн хайр хүндэтгэлийг өдгөө 70 гаруй насандаа Гэндэн дүрээрээ хүртээд буй.

6. Киноны хэмнэл, нам гүм уур амьсгал

“Задлаагүй захиа” киноны дуугүй агшнууд нь хүртэл ихийг өгүүлнэ. Адгаж хашигрч зовоолгүй, амьдралын жинхэнэ хэмнэлээр урсана. Илүүдэл үггүйгээр дүрүүдийн дотоод ертөнцийг илэрхийлж, хүний мөн чанарыг харцаар мэдрүүлнэ. Яг тэр дуугүй агшнууддаа үзэгч өөрийн бодол, дурсамж, хүлээлттэйгээ нүүр тулна. Үг хэлэхгүй ч сэтгэл ярьж, чимээгүйхэн нүд чийгтэл өгүүлж чаддаг нь энэ киноны онцгой хүч юм.

7. Үзсэний дараа удаан бодогдох кино

“Задлаагүй захиа” нь кино дууссанаар төгсдөггүй. Театраас гарсны дараа ч үзэгчийн дотор нэг л танил атлаа нэрлэж үл чадах мэдрэмж үлдэнэ. Тэр ирсэн болов уу? Үгүй болов уу? Бодол уу? Зүүд үү? үзэгч бүр өөрийнхөөрөө эргэн бодно. Тиймээс энэ кино түр зуурын сэтгэл хөдлөл бус, удаан үргэлжлэх бодол, дотоод яриаг үлдээдэг юм.

8. Хэнтэй ч хамт үзэхэд тохиромжтой кино

Энэхүү кино нь хосоороо, ганцаараа, ээж аавтайгаа, хүүхдүүдтэйгээ гээд хэнтэй ч хамт үзэхэд хамгийн тохиромжтой бүтээл. Үе үеийн үзэгч өөр өөрийн өнцгөөс ойлгож, өөр өөр ухаарал, дурсамж, мэдрэмжтэй үлдэнэ. Нэг киног хамт үзсэн ч хүн бүр өөрийн “задлаагүй захиа”-гаа дотроо нээдэг нь тус бүтээлийн онцлог юм.

9. Монгол киноны өөр өнгө

“Задлаагүй захиа” нь Монголын кино урлагт шинэ өнгө нэмж, хуучны алтан үеийн монгол киног санагдуулам бүтээл болжээ. Гоё ганган эффект графикт бус, сэтгэл рүү чиглэсэн, дотор мэдрэмж, бодлыг хөдөлгөх сайхан бүтээл юм. Үзэгч бүр киноноос гарсны дараа дотор нь үлдсэн нэгэн уянгын сэтгэлээр амьсгална. Үзэхгүй өнгөрхөд дэндүү хайран тэр нэг задлаагүй үлдэх мэдрэмжээ задлаарай.

10. Ам дамжсан эерэг сэтгэгдэл, бодит шүүмжүүд

“Задлаагүй захиа” нь үзэгчдийн сэтгэлд хүрсэн учир, “Заавал үзээрэй” гэсэн зөвлөмж ам дамжин дамжиж байна. Үзсэн хүн бүр өөрийн мэдрэмж, бодлыг найз, гэр бүл, хамаатан саданд хуваалцаж, киноны үйл явдал, нэр, төгсгөлийг хэлэлцсээр байна. Үзэгчдийн үнэнч сэтгэгдэл, кино шүүмжлэгч нарын бодитой шүүмжүүдээс уг киног заавал үзэх ёстойгоо та ойлгож байгаа бизээ.

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дүрслэх урлаг Урлаг

Дэлхийн дүрслэх урлагийн олимп ба Монголын оролцоо

26/02/2026
Кино Урлаг

Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбилэг, найруулагч Б.Тамир нарын ХОРШИЛ

26/02/2026
Кино Урлаг

Жэймс Камерон: “Netflix”, “Warner Bros.-ийн хэлцэл биеллээ олбол кинотеатрын салбар хэцүүдэж мэднэ

25/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Селена Гомесын усны хувцастай зураг цахим орчинд маргаан дэгдээв

26/02/2026

2PM хамтлагийн Тэг Ён ирэх дөрөвдүгээр сард хуримаа хийхээр болжээ

26/02/2026

Бөгтөр цагаан халимны гэрэл зураг тэргүүн байранд шалгарчээ

26/02/2026

Гавьяат жүжигчин Т.Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин дүрэлзэн асна

26/02/2026

“Нэг өдрийн цагаан дара эх” үзэсгэлэн үргэлжилж байна

26/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.