Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дүрслэх урлаг»Амстердамаас олдсон зураг Рембрандтынх болохыг тогтоов
Дүрслэх урлаг

Амстердамаас олдсон зураг Рембрандтынх болохыг тогтоов

Урлаг Урлаг05/03/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хэдэн арван жилийн турш нэр нь үл мэдэгдэх зураачийнх хэмээн үзэж  байсан “Сүм дэх Захариагийн бараалхал” нэртэй бүтээл Рембрандт Харменс ван Рейнийх болохыг Амстердамын уран зургийн “Рейксмюсеум музей”-н судлаачид тогтоов.

Зураачийг тогтоохын тулд орчин үеийн сканнерын технологийг ашигласан байна. Энэхүү аргачлалыг өмнө нь Рембрандтын өөр нэг шилдэг бүтээл болох “Шөнийн харуул” зургийг сэргээн засварлахад ашиглаж байжээ.

1633 онд зотон дээр зурсан уг бүтээлд Библид гардаг нэгэн үзэгдлийг дүрсэлжээ. Тодруулбал, Адислагч Иоанны эцэг болох лам Захариа хүүгээ удахгүй төрөх гэж байгаа тухай мэдээг дуулгасан тэнгэрийн элч Гавриилыг сүмийн дотор байхад нь харж буйг дүрсэлсэн байна. Зураг дээр тэнгэр элчийг дүрслээгүй боловч түүний ирснийг баруун дээд буланд харагдах гэрэл илтгэдэг.

Зургийг эзэмшиж байсан нэгэн цуглуулагч уг бүтээлийг музейд удаан хугацаагаар түрээслүүлсэн бөгөөд өнөөдрөөс эхлэн олон нийт үзэх боломжтой.

Энэхүү зургийг 1898 онд Амстердамын Хотын музейд дэлгэсэн Рембрандтын томоохон үзэсгэлэнд толилуулж байсан боловч 1960 онд зураачийн бүтээлүүдийн жагсаалтаас хассан юм. Дараа жил нь хувийн цуглуулагч худалдаж авсан тул урлаг судлаачид 60 жилийн туршид зургийг нарийвчлан судлах боломжгүй байв. Гэвч одоогийн эзэмшигч нь саяхан “Рейксмюсеум музей”-д хандсанаар нарийвчилсан шинжилгээ хийх боломжтой болжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дүрслэх урлаг Урлаг

Уран бүтээлчдийг дэмжих “Авдар” нүүдлийн урлан хөтөлбөр хэрэгжинэ

29/04/2026
Дүрслэх урлаг Урлаг

Монгол-Германы графикийн уран бүтээлчдийн хамтарсан төсөл хэрэгжиж эхэллээ

23/04/2026
Дүрслэх урлаг Урлаг

Их Британид Хатан хаан II Элизабетын хөшөөний төслийг танилцуулав

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“CIX” хамтлаг тарахаар боллоо

29/04/2026

Жүжигчин Сэм Нилл хорт хавдрыг даван туулж, бүрэн эдгэрснээ зарлалаа

29/04/2026

А.Аданы “Жизель” балетыг хоёр өдөр толилуулна

29/04/2026

К-поп цомгийн экспорт 159 хувиар өсөж, түүхэн дээд түвшинд хүрлээ

29/04/2026

“АРА” фестивальд Эдди Уильяамс албан ёсны төлөөлөгчөөр оролцоно

29/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.