Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Frozen” хүүхэлдэйн киноны ертөнц Парист нээгджээ
Кино

“Frozen” хүүхэлдэйн киноны ертөнц Парист нээгджээ

Урлаг Урлаг30/03/2026Шинэчлэгдсэн:30/03/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Frozen” хүүхэлдэйн кинонд зориулсан “Disney” компанийн сэдэвчилсэн бүс болох “World of Frozen” Парисын “Disneyland” паркт ням гарагт нээгджээ.

Шинэ бүс нь паркийн шинэчлэлийн гол хэсэг бөгөөд үүний хүрээнд “Walt Disney Studios Park”-ыг “Disney Adventure World” хэмээн шинээр нэрлэжээ. Хоёр тэрбум еврогийн өртөгтэй өргөтгөн шинэчлэх томоохон төслийн хүрээнд байгуулсан тус бүсийн гол элемент нь Эльзагийн мөсөн ордон, мөн Скандинавын хэв маягаар дахин бүтээсэн тосгон бүхий Аренделийн хаант улс юм.

Энэхүү өргөтгөл нь Парисын “Disneyland” -ын 34 жилийн түүхэн дэх хамгийн том өргөтгөл болсон бөгөөд “Disney” компанийн 60 орчим тэрбум ам.долларын өртөг бүхий дэлхий хэмжээний хөрөнгө оруулалтын хөтөлбөрт багтсан байна. Мөн гуравдугаар сарын 18-нд албан тушаалдаа томилогдсон тус компанийн шинэ тэргүүн Жош Д’Амарогийн оролцож буй анхны томоохон үйл явдал болжээ.

“Disney”-н мэдээлснээр, амралт зугаа цэнгэлийн паркийнх нь уг салбар нь өнөөдрийн байдлаар үйл ажиллагааны ашгийн талаас илүү хувийг бүрдүүлдэг орлогын гол эх үүсвэр хэвээр байна.

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон “Disneyland”-ыг Европын аялал жуулчлалын тэргүүлэх чиглэл хэмээн  тодорхойлоод, шинэ өргөтгөл нь 1000 орчим ажлын байр бий болгоно гэдгийг дурдаж, төслийн ач холбогдлыг онцолжээ.

1992 онд нээгдсэнээс нь хойш тус паркаар 445 сая гаруй хүн зочилсон бөгөөд нийт хөрөнгө оруулалтын хэмжээ нь 13 тэрбум еврогоос давжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Backrooms “ кино албан ёсоор нээлтээ хийлээ

01/06/2026
Кино Урлаг

ФОТО: “Шинжээч” олон ангит киноны нээлтээс

01/06/2026
Кино Урлаг

Алдарт хүүхдийн YouTube цуврал “CoComelon” бүрэн хэмжээний анимейшн кино болж, 2027 оны хоёрдугаар сард нээлтээ хийнэ

29/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль наймдугаар сарын 21-23-нд болно

02/06/2026

IU-г доромжилж сэтгэгдэл бичсэн иргэн тэнсэн харгалзах ял авчээ

01/06/2026

Сталины дарсны цуглуулгыг дуудлагаар худалдаална

01/06/2026

“Backrooms “ кино албан ёсоор нээлтээ хийлээ

01/06/2026

BTS хамтлаг 15 удаагийн тоглолтоороо 840 мянган үзэгчийг татжээ

01/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.