Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог урлаг»Дэлхийн болон үндэсний сонгодгуудыг ДБЭТ-ын тайзнаа толилуулах нь
Сонгодог урлаг

Дэлхийн болон үндэсний сонгодгуудыг ДБЭТ-ын тайзнаа толилуулах нь

Урлаг Урлаг31/03/2026Шинэчлэгдсэн:31/03/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ДБЭТ-ын хамт олон дэлхийн болон үндэсний сонгодог урлагийн сор болсон бүтээлүүдийг ирэх сард үзэгч олондоо цувралаар толилуулахаар бэлтгэж байна. Энэ удаагийн тоглолтууд нь нэрт уран бүтээлчдийн мэндэлсний ойтой давхцаж буйгаараа онцлогтой бөгөөд үзэгчдийг эрх чөлөөний төлөөх тэмцэл, хайр дурлалын нандин хэлхээ, сайн муугийн мөнхийн зөрчилдөөн дундуур хөтлөх аж. Ингээд тус театрын тайзнаа ирэх сард толилуулах онцлох уран бүтээлүүдийн мэдээллийг хүргэе.

“ДОН КИХОТ”-ЫГ ДАХИН АМИЛУУЛНА

Л.Минкусын “Дон Кихот” балетыг ирэх сарын 18-19-нд ДБЭТ-ын тайзнаа дахин амилуулна. Тэрбээр уг бүтээлээрээ Испани үндэстний хэв шинж, халуун уур амьсгал, өвөрмөц мэдрэмжийг хөгжмийн хэлээр гайхамшигтай илэрхийлж чадсан юм.

Балетмейстер М.Петипа М.Сервантесийн зохиолоос сэдэвлэн балет тавих төсөл боловсруулж, хөгжмийн зохиолч Л.Минкуст захиалан хөгжмийг нь бичүүлсэн нь ийнхүү дэлхийн балетын урлагийн сод бүтээлүүдийн нэг болон үлджээ. Манай улсын тайзнаа уг балетыг анх 1971 оны гуравдугаар сарын 1-нд тоглож байсан түүхтэй. Гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт энэхүү балетын балетмейстерээр Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Б.Жамъяндагва ажиллаж, Монголын балетын урлагийн санд томоохон хувь нэмэр оруулсан билээ. Өдгөө “Дон Кихот” балет нь дэлхийн сонгодог балетын оргил бүтээлүүдийн нэгд зүй ёсоор тооцогдож байна.

“ҮҮЛЭН ЗАЯА”-ТАЙ

Монголын орчин цагийн хөгжмийн урлагийн сод төлөөлөгч, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн мэндэлсний 75 насны ойд зориулан түүний шилдэг бүтээлүүдийн нэг “Үүлэн заяа” дуурийг ирэх сарын 11-12-нд олны хүртээл болгоно. Гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт эл дуурьд хөгжмийн зохиолч сайн муу, сайхан муухай, хар цагааны тэмцлийг симфони найрал хөгжмийн аргаар гайхамшигтай илэрхийлсэн байдаг. Тэрбээр эл бүтээлээрээ Монголын дуурийн урлагийн уламжлалт хэв маягт шинэчлэл хийсэн бөгөөд уран сайхны болоод түүхэн ач холбогдолтой сод бүтээл юм.

“СПАРТАК”-ИЙГ ИРЭХ САРЫН 4-5-НД ОЛНЫ ХҮРТЭЭЛ БОЛГОНО

А.Хачатуряны “Спартак” балетыг дэлхийн тайзнаа тоглосны 70 жилийн ой энэ онд тохиож буй. Түүхт ойг тохиолдуулан ДБЭТ-ын хамт олон уг балетыг ирэх сарын 4-5-нд толилуулахаар болжээ.

А.Хачатурян уг балетын цомнолыг Рафаэлло Жованьолигийн “Спартак” түүхэн зохиолоос сэдэвлэн Н.Волковтой хамтран бичиж, хөгжмийг нь 1954 онд туурвижээ. Улмаар балетмейстер Л.Якобсон 1956 оны арванхоёрдугаар сарын 27-нд Кировын театрт (одоогийн Мариинский театр) анхлан толилуулж байв. А.Хачатурян эл бүтээлээрээ 1956 онд Төрийн шагнал хүртсэн түүхтэй. Хожим 1968 онд алдарт балетмейстер Юрий Григорович Москвагийн их театрын тайзнаа шинээр найруулснаар ХХ зууны шилдэг балетын жагсаалтад зүй ёсоор багтсан юм.

“Спартак” нь бүжигчдээс мэргэжлийн өндөр ур чадвараас гадна жүжиглэлтийн нарийн “драматизм”-ыг шаарддаг драм, бүжиг, хөгжмийн цогц бүтээл гэдгээрээ онцлогтой. Амьдралын баяр баясгалан, хайр дурлал, эрх чөлөөний төлөөх тэмцэл, хагацлыг хөгжмийн хурц, өнгөлөг, яруу тодоор илэрхийлдэг тул дэлхийн хөгжмийн урлагийн сод бүтээлд тооцогддог билээ.

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

ФОТО: “Сэтгэлийн уяа” уран сайхны киноны нээлтээс

16/04/2026
Театр Урлаг

“Намайг дагуулаад яваач” драмын жүжгийг үзэх ТАВАН шалтгаан

16/04/2026
Дуурь Урлаг

“Макбет” дуурийг дахин тайзнаа амилуулна

16/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Лана Дель Рей Жеймс Бондын шинэ тоглоомын дууг дууллаа

17/04/2026

К-поп агентлагууд “Coachella”-тай дүйцэх наадам зохион байгуулна

17/04/2026

Уильям Шекспирийн Лондон дахь гэрийн байршлыг тогтоолоо

17/04/2026

Пусан хотноо “Монгол кино өдөрлөг-2026” арга хэмжээ нээлтээ хийлээ

17/04/2026

“Сэтгэлийн уяа” кино дүүрэн үзэгчтэй, нэмэлт суудал шаардсан “гал” уур амьсгалд нээлтээ хийлээ

17/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.