Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дүрслэх урлаг»“Art basel Hong Kong 2026”-ийн онцлох есөн уран бүтээлчийн нэгээр Д.Үүрийнтуяаг нэрлэв
Дүрслэх урлаг

“Art basel Hong Kong 2026”-ийн онцлох есөн уран бүтээлчийн нэгээр Д.Үүрийнтуяаг нэрлэв

Урлаг Урлаг31/03/2026Шинэчлэгдсэн:31/03/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхийн дүрслэх урлагийн хамгийн нэр хүндтэй талбар гэгддэг,  энэ сарын 26-28-нд болсон “Art basel Hong Kong 2026” олон улсын үзэсгэлэнд 41 орны 240 галерей сор бүтээлүүдээрээ оролцлоо. Энэ үеэр Хонконгийн нөлөө бүхий “South China morning post” сонин энэ жилийн онцлох есөн уран бүтээлчийн нэгээр монгол зураач Д.Үүрийнтуяаг нэрлэжээ. Тэрбээр Нью-Йорк хотын “Sapar Contempo-rary” галерейн павильонд Казахстаны уран бүтээлч Ая Шалкартай хамтран бүтээлүүдээ толилуулж байгаа юм. Д.Үүрийнтуяагийн бүтээлүүд монгол зургийн уламжлалт арга барилыг орчин үеийн сэтгэлгээ, бэлгэдэл зүйн гүн агуулгатай хослуулснаараа олон улсын шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авчээ.

Д.Үүрийнтуяа, Ая Шалкар нар эртний иргэншил, Казахстаны тэнгэр үзэл, Монголын нүүдэлчин ахуй болон Төвөдийн буддын шашин дахь хүчирхэг эмэгтэй дүрийг бүтээлүүддээ тусгажээ. Ая Шалкар соёлын ижилсэл, хүйсийн гүйцэтгэх үүргийг баримал болон археологийн элементээр илэрхийлдэг бол Д.Үүрийнтуяа монгол зураг, буддын шашны иконограф (уламжлалт бурхан шашны зураг дахь дүрслэл, бэлгэдлүүдийг авч, өөрийн сюрреал хэв маягтай хослуулан шинэ утга санааг илэрхийлдэг)-т сюрреал хэв маяг оруулж, нүүдэлчдийн дараах эрин үеийн эхчүүд, цагаач эмэгтэйчүүдийн өдөр тутмын амьдралыг дайчин дүр төрхөөр дүрсэлснээрээ онцлогтой юм байна.

Ташрамд сонирхуулахад, эл үзэсгэлэнг жил бүр 45 мянга орчим хүн зорин очиж үздэг гэнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дүрслэх урлаг Урлаг

Густав Климтийн “Үнсэлт” зургийг 4000 ширхэгтэй “Lego” тоглоом болгожээ

26/07/2026
Дүрслэх урлаг Урлаг

“Олон улсын урлагийн отог” үзэсгэлэнд нүүдэлчдийн өв уламжлалыг сурталчилж байна

21/07/2026
Дүрслэх урлаг Урлаг

Монгол хүүхэлдэйн урлал

20/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Густав Климтийн “Үнсэлт” зургийг 4000 ширхэгтэй “Lego” тоглоом болгожээ

26/07/2026

Трэвис Скотт “Одиссей” кинонд тоглохдоо аймшигтай сандарсан” гэв

26/07/2026

“Сүүлчийн зүүд” хамтарсан үзэсгэлэн гарч байна

26/07/2026

Уран бүтээлч Б.Нарандэлгэр “Далай ээж” шинэ бүтээлээ толилууллаа

26/07/2026

Дэлхий дээрх хамгийн үнэтэй, цорын ганц бугуйн цаг 55 сая ам.долларын үнэтэй

25/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.