Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Археологи»Төв Азид цор ганц Киданы үеийн дурсгал болох Хэрлэн барс хотын туурь
Археологи

Төв Азид цор ганц Киданы үеийн дурсгал болох Хэрлэн барс хотын туурь

Урлаг Урлаг06/04/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутаг дэвсгэр дэх Хэрлэн барс хотын туурь нь Төв Азид цор ганц үлдсэн Киданы үеийн түүхэн дурсгал юм. МЭ-ий есдүгээр зууны үед хүчирхэгжиж байсан киданчууд нийслэл хотоо энд байгуулахаар шаваа тавих үед нь нутгийн хүмүүс бараар далайлган айлгаж буцааснаар ийн нэрийдсэн домогтой.

1953 онд хийсэн эртний судлалын хайгуулаар Хэрлэн барс хотын хуучин үлдэгдэлтэй холбогдох хоёр хэрмийг ойролцоо нь илрүүлж, судлаачид тусгайлан дугаарлаж, нутгийнхны Барс хот гэж нэрлэдэг суварга бүхий их хэрэмт хотыг “Барс хот-1” гэж бичиж тэмдэглэх болжээ. “Барс хот-1”-ийн их хэрмийн хэмжээ нь хааш хаашаа 1600-1800 м, зузаан нь 4 м, өндөр нь 1,5-2 м юм. Хэрмийн дотор болон зүүн талд тав, долоон давхар хоёр суваргатай байжээ. 1953-1955 онд археологич Х.Пэрлээ “Барс хот-1”-ийн хэрмийн доторх дөрвөн барилга, бага хэрмийн орчин тойрны жижиг барилгын суурь, мөн шохой шатааж байсан зуухны ор зэргийг малтан шинжилж, том бурхны сэнтий, дээврийн хөх тоосгон ваар, том жижиг хэмжээний угалзтай, угалзгүй тоосго, шавар баримал, ур хийц сайтай бурхны үлдэгдэл, бурхны баримал чимэглэлийн хэсэг, жансагийн мал адгуусны дүрс, цац, сийлбэртэй мод, яс, төмөрлөг зүйл илрүүлэн олж уг барилга нь бурхан шүтээний газар байсан болохыг тогтоосон байна. Мөн зарим талаар цэргийн хуаран бүхий хот байсан байж болох ул мөрүүд байдаг. Энэ нь Кидан улс эзэлсэн баруун хойд зүгийн аймаг угсаатны эсэргүүцлийг дарангуйлж, Хэрлэн голд гол төлөв нүүдэлчдээс дайчлан бүрэлдүүлсэн олон анги, цэрэг суулгаж байсны нэг хэсэг нь Барс хотын их хэрмэнд түр суурьшиж байсан гэх таамаглаллыг баталдаг.

Эртний түүхийн асар их дурсгалыг агуулсан энэ газарт аялал жуулчлал хөгжүүлэх нутгийн иргэдийн санал санаачилга нэлээд өрнөдөг. Хэрлэн барс хотын туурь аймгийн төвөөс 80 км-т Тосон хулстайн байгалийн нөөц газартай хил залгаа оршдог. Сүхбаатар аймгийн төвөөс 160 км, Хэнтийн Өндөрхаан хотоос 200 км, Онон Балжийн байгалийн цогцолбор газар, Дадал орчмоос 180 км, Дагуурын эко бүс нутгаас 300 км, Халхголын бүс нутгаас 290 км-т байдаг. Аль ч талаас зорчиж буй гаднын болон дотоодын жуулчдын замын огтлолцол дээр таарч байгаа учир аялал жуулчлал хөгжүүлэх гол түшиц газар болгох боломжтой юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Археологи Урлаг

Шивээгийн харуулын цонж

08/04/2026
Археологи Урлаг

Сөртийн хөшөө чулууд

07/04/2026
Археологи Урлаг

Хүннүгийн язгууртны булшнаас олдсон хүрэл бүсний арал

31/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Алек Болдуин дахин шүүхэд дуудагдлаа

20/04/2026

“Титаник” хөлгийн аврах хантааз 670 000 еврод зарагдлаа

20/04/2026

Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” наадмыг ирэх сард зохион байгуулна

20/04/2026

Шинэ үеийн монгол кинонуудыг МИАТ-ийн олон улсын нислэгээр толилуулна

20/04/2026

Зураач Ц.Соёлмаагийн “Зэрэглээн цаана” үзэсгэлэн маргааш нээлтээ хийнэ

20/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.