Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дүрслэх урлаг»Монголын анхны шог зургийн сэдэвт марк худалдаанд гарав
Дүрслэх урлаг

Монголын анхны шог зургийн сэдэвт марк худалдаанд гарав

Урлаг Урлаг02/04/2026Шинэчлэгдсэн:02/04/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын хэвлэл мэдээлэл, дүрслэх урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, тухайн цаг үеийн улс төр, нийгмийн амьдралыг ёгтлол, шог зургаар уран сайхны аргаар илэрхийлсээр ирсэн “Тоншуул” сэтгүүлийн 90 жилийн ойд зориулсан “Монголын шог зураг” сэдэвт шуудангийн маркийг албан ёсоор гүйлгээнд гаргалаа.

Энэхүү маркийн анхны өдрийн нээлт Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд өчигдөр /2026.04.01/ болов. Ингэснээр Монгол шуудангийн 100 жилийн түүхэнд анх удаа шог зургаар сэдэвчилсэн марк гаргаж буй нь энэ юм. Уг маркт Монголын шог зургийн урлагийн үе шатыг төлөөлсөн нэрт уран бүтээлч А.Гүрсэд, В.Одгийв, Ц.Доржготов, Ц.Байды, С.Цогтбаяр, А.Бат-Эрдэнэ нарын 1960-2000 онд бүтээсэн нийгмийн шүүмжлэл, ёгтлол, хошигнолыг уран сайхны түвшинд илэрхийлсэн бүтээлүүдийг нэг дор багтаан уг салбарын хөгжил, онцлогийг цогцоор нь харуулсан байна.

Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр хэлэхдээ, “90 жилийн түүхийг тус бүр 30 жилээр нь хуваасан. Ингээд тухайн 30 жилийн циклээс нэр нөлөө бүхий хоёр зураачийг сонгож, бүтээлийг нь маркт орууллаа. Ардын зураач, судлаач Ц.Байды багш зөвлөхөөр нь ажилласан” гэсэн бол зураач Ц.Байды, “Ийм марктай болсонд маш их баяртай байна. Тухайн 30 жилийн хамгийн нэр нөлөөтэй, гавьяа байгуулсан, олон бүтээл туурвисан уран бүтээлчдийг сонгосон. Зүгээр л харанхуйгаар хэдэн хүний зургийг сонгож гаргаагүй. Зөвхөн би ганцаараа шийдээгүй. Зураач нар, маркийн газартайгаа ярилцсаны эцэст шинэ марк маань бүтэж, өнөөдөр нээлтээ хийлээ. Монголын шог зургийг дотоодод төдийгүй дэлхийд сурталчилж байгаа маш том, түүхэн үйл явдал учраас баяртай байна” хэмээн ярилаа.

Маркийн нээлтэд Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, шог зураач Ц.Доржготов, Ардын зураач, урлагийн гавьяат зүтгэлтэн, шог зураач Ц.Байды, Ардын багш, шог зураач С.Ламбаа, соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр, Ардын багш С.Хаянгарваа, соёлын гавьяат зүтгэлтэн, зураач П.Цэгмид болон үе үеийн шог зураачид, “Тоншуул” сонины эрхлэгч, уран бүтээлчид, “Монгол шуудан” компанийн төлөөлөл оролцлоо. “Монгол шуудан” компаниас  маркийн дээжээс шог зураач нар, номын сангийн захиралд гардуулан өгснөөс гадна уран бүтээлчид өөр өөрсдийн эрхлэн хэвлүүлсэн бүтээлийн дээжээс Үндэсний номын сангийн сан хөмрөгт хандивлав.

1-6 хэлхээ энэхүү маркны нэг бүрийн үнэ 2000 төгрөг бөгөөд нийт 10 мянган ширхгийг хэвлэжээ. Түүнчлэн анхны өдрийн дугтуй 33000 төгрөгийн үнэтэй бөгөөд нийт 400 багц худалдаанд гаргасан байна.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дүрслэх урлаг Урлаг

Ван Гогийн 60 гаруй жил олны хүртээл болоогүй зургийг дуудлагаар худалдана

18/10/2026
Дүрслэх урлаг Урлаг

Олон нийтэд зориулсан хөрөг судалбар зургийн өдөрлөг болно

16/10/2026
Дүрслэх урлаг Урлаг

Жонни Депп анхны баримлаа Истанбулд дэлгэлээ

02/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Николас Кэйж, Антонио Бандерас нар “True Detective” цувралын тавдугаар бүлэгт тоглоно

20/10/2026

Реппер Snoop Dogg “Stranger Than Heaven” тоглоомд Орфейн дүр бүтээнэ

20/10/2026

Том Холланд “Penthouse” триллер кинонд гол дүр бүтээж, продюсероор ажиллана

20/10/2026

BTS-ийн Жонгүгийн “TikTok” дахь долоон бичлэг тус бүр 100 саяас давсан үзэлттэй болжээ

20/10/2026

“On Brand Mongolia” шоу Монголын бүтээлч салбарынхныг өрсөлдүүлнэ

20/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.