Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дүрслэх урлаг»“Hugo and color” улсын XVII олимпиадын шилдгүүд тодорлоо
Дүрслэх урлаг

“Hugo and color” улсын XVII олимпиадын шилдгүүд тодорлоо

Урлаг Урлаг20/04/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Багш, сурагчдын гар зургийн “Hugo and color” улсын XVII олимпиадын шилдэг бүтээлийн шагнал гардуулах ёслол Монголын Уран зургийн галерейд өнгөсөн бямба гараг /2026.04.18/-т боллоо.

Тус олимпиад нь багш, сурагчдын бүтээлч сэтгэлгээг дэмжих, тэдний нийгмийн оролцоо, аливааг харах өнцгийг урлагаар дамжуулан олон нийтэд таниулах, авьяас чадварыг нь үнэлэх зорилготой юм. Энэ удаагийн уралдаанд улсын хэмжээнд 3700 гаруй бүтээл ирүүлжээ. Багш нар мэргэжлийн ур чадвараа дөрвөн төрөлд сорьсон бол сурагчид анги тус бүрээр өрсөлдөж, шилдэг 144 оролцогч алт, мөнгө, хүрэл болон тусгай байрын шагнал хүртсэн байна.

Уралдааны хамгийн том шагнал болох МУБИС болон Дүрслэх урлагийн академид суралцах эрхийн бичгийг 12 дугаар ангийн шилдэг бүтээл туурвисан сурагчид гардан авлаа. Уралдаанд 21 аймаг болон нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн багш нар, 1-12 дугаар ангийн сурагчид оролцсон бөгөөд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газар, Монголын Уран зургийн галерей, “Hugo and color” төв болон боловсрол, урлагийн чиглэлийн 10 гаруй байгууллага хамтран зохион байгуулжээ.

Энэхүү үйл ажиллагаа нь хүүхэд, залуусын уран зураг сонирхох хүрээг тэлж, багш, сурагчдын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж байгааг зохион байгуулагчид онцолсон юм. 

Шилдэг бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 20-ныг хүртэл олны хүртээл болох аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дүрслэх урлаг Урлаг

“Монголын сайхан орон-2026” үзэсгэлэнг нээлээ

09/07/2026
Дүрслэх урлаг Урлаг

Чингис хааны эш хөргийг 13 жилийн дараа олон нийтэд дэлгэн үзүүлнэ

08/07/2026
Дүрслэх урлаг Урлаг

Их Британид Байёгийн хивсийг үзэх тасалбарын төлөө арван мянга гаруй хүн өрсөлдөв

03/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн адууны өдрөөр Монгол адууны өв соёлыг харуулсан дэлгэцийн уран бүтээлүүдийг толилуулж байна

12/07/2026

ФОТО: “Улаанбаатарын үдэш 2026” үндэсний их баяр наадмын үдшийн цэнгүүнээс

12/07/2026

Олон улсын физикийн олимпиадад оролцогчид бүгд медаль хүртжээ

12/07/2026

Э.Дэлгэрмөрөн: Хөгжим, байгаль, аялал жуулчлалыг нэг дор хослуулснаараа “Тайга” фестиваль онцлогтой

11/07/2026

ФОТО: Үндэсний их баяр наадмын нээлтээс

11/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.