Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Avengers: Doomsday” киноны анхны трейлерийг танилцуулав
Кино

“Avengers: Doomsday” киноны анхны трейлерийг танилцуулав

Урлаг Урлаг20/04/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

АНУ-ын кино театр эзэмшигчдийн холбооноос Лас-Вегас хотноо зохион байгуулж буй “CinemaCon” арга хэмжээний үеэр “Disney” студи “Avengers: Doomsday” киноны анхны бүрэн хэмжээний трейлерийг танилцууллаа.

Трейлер нь жүжигчин Роберт Дауни Жуниорын бүтээсэн, төмөр баг, ногоон нөмрөгтэй Доктор Думын дүр олон ертөнц рүү халдан довтлохоор бэлтгэж байгаагаар эхэлдэг бол хамгийн оргил мөч нь жүжигчин Крис Эвансын бүтээсэн Стив Рожерсийн дүр эргэн ирж, Тор Одинсонтой эргэн нэгдэж буй хэсэг байв.

Өмнөх “Infinity War” болон “Endgame” ангиудад “Галактикийн хамгаалагчид”, Вакандагийн дайчид болон өшөө авагчид нэгдэж байсан бол энэ удаагийн “Doomsday” ангид дэлхийн хамгийн хүчирхэг баатрууд “X-Men”, “Fantastic Four” болон “Thunderbolts” багийнхантай хүч хавсран Доктор Думын эсрэг тулалдах аж.

“Avengers: Doomsday” нь “Dune: Part III” кинотой нэг өдөр нээлтээ хийхээр товлогдсон нь дэлхий даяар тасалбарын борлуулалтаар түүхэн дэх хамгийн өндөр орлоготой амралтын өдрүүдийн нэг болох магадлалтай байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Роберт Паттинсоны “Primetime” киноны урьдчилсан үзвэр нууцлалын гэрээнд гарын үсэг зуруулж байна

23/08/2026
Кино Урлаг

Жейкоб Элорди Жеймс Бондын дүрийн шалгаруулалтын талаар асуултыг булзааруулав

23/08/2026
Кино Урлаг

“Coco” хүүхэлдэйн киноны хоёрдугаар анги гарна

23/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Роберт Паттинсоны “Primetime” киноны урьдчилсан үзвэр нууцлалын гэрээнд гарын үсэг зуруулж байна

23/08/2026

Жейкоб Элорди Жеймс Бондын дүрийн шалгаруулалтын талаар асуултыг булзааруулав

23/08/2026

“Coco” хүүхэлдэйн киноны хоёрдугаар анги гарна

23/08/2026

“Маша ба Баавгай” хүүхэлдэйн кинонд хориг тавилаа

23/08/2026

Залуу уран бүтээлчдийн “Хотын чимээ” үзэсгэлэн наймдугаар сарын 30-ныг дуустал үзэгчдийн хүртээл болно

23/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.