Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Шинэ үеийн монгол кинонуудыг МИАТ-ийн олон улсын нислэгээр толилуулна
Кино

Шинэ үеийн монгол кинонуудыг МИАТ-ийн олон улсын нислэгээр толилуулна

Урлаг Урлаг20/04/2026Шинэчлэгдсэн:20/04/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Монголын үндэсний кино урлагийн зөвлөл(МҮКУЗ)-тэй албаны уулзалт хийлээ.

Тус уулзалтаар МҮКУЗ-ийн дарга Ч.Ундрал 2025-2026 оны үйл ажиллагааны тайлан, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх ажлуудаа салбарын сайдад танилцуулав.

Энэ үеэр сайд Ж.Алдаржавхлан жил бүр “Кино урлагийг дэмжих сан”-гийн сонгон шалгаруулалтыг тодорхой сэдэвчилсэн чиглэлийн хүрээнд зохион байгуулах, кино урлагийн салбарыг аялал жуулчлалтай нягт уялдуулан хөгжүүлэх бодлого баримтлахыг үүрэг болгосон юм.

Тэрбээр Монголын уудам тал, сүрлэг уулс, байгаль болон ахуйн дахин давтагдашгүй өв соёл, уламжлалыг киноны хэлээр баримтжуулж, жуулчдыг эх орондоо урин залж, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд кино урлагаар дамжуулан эх орныхоо өнгө төрхийг дэлхийд таниулах элч байж чадна хэмээн онцлов.

Энэхүү бодлогын хүрээнд дараах ажлуудыг хэрэгжүүлэхээр тогтлоо.

  • “Монгол кино” цогцолбор: Салбарын сайдын өгсөн “аялал жуулчлалтай нягт уялдуулах” чиглэлийг хэрэгжүүлэх хамгийн том бүтээн байгуулалт нь 20 га газарт төлөвлөж буй цогцолбор юм. Тус цогцолбор нь олон улсын стандартад нийцсэн зураг авалтын талбай, павильонтой байхаас гадна нүүдэлчин ахуй, соёлыг сурталчлах аялал жуулчлалын төв байна.
  • Дэлгэцийн аялал жуулчлалыг дэмжих: Аялал жуулчлалыг дэмжих бодит алхмын хүрээнд шинэ үеийн монгол кинонуудыг МИАТ ТӨХК-ийн олон улсын нислэгээр толилуулах, сурталчилгааны сэтгүүлийг онгоц болон олон улсын галт тэргэнд байршуулах төлөвлөгөө боловсруулна.
  • Эдийн засгийн үр өгөөж: Өнгөрсөн хугацаанд гадаадын уран бүтээлчдэд 98 зураг авалтын зөвшөөрөл олгосноор Монгол Улсын нутаг дэвсгэрт 13 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татсан байна. Мөн Японы “Vivant” кинонд 2.7 тэрбум төгрөгийн татварын буцаан олголт хийсэн нь гадаадын төслүүдийг татах сайн жишиг болжээ.

Цаашид Кино урлагийн зөвлөл нь “Монгол кино өдөрлөг”-ийг олон улсад тэлэх, дотоодын төслүүдэд “Кино кодекс” нэвтрүүлэх, Олон улсын кино наадмын шагналд үндэсний бүтээлээ нэр дэвшүүлэн илгээх зэрэг бодлогын хувьд чухал зорилтуудыг тавин ажиллаж байгаа аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Монголын дэлгэцийн найруулагчдын холбоо байгуулагдлаа

17/06/2026
Кино Урлаг

Өнөөдөр Гавьяат жүжигчин У.Батбаатарын төрсөн өдөр тохиож байна

17/06/2026
Кино Урлаг

Ардын жүжигчин С.Сарантуяагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

16/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Энэ хагас сайнд дэлхийн хэмжээний тоглолт болно

17/06/2026

Путиныг элэглэдгээрээ алдартай шог зураач Семён Скрепецк буудуулж нас баржээ

17/06/2026

Нутаг нутгийн авьяастнуудыг хамрах соёлын цуврал “Дорноговийн магтаал”-аар эхлэв

17/06/2026

Нийслэл, орон нутгийн 35 музей төлбөр тооцоогоо бүрэн цахимжууллаа

17/06/2026

Монголын дэлгэцийн найруулагчдын холбоо байгуулагдлаа

17/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.