Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»“Үнэний хаан Будда” жүжгийн төслийг эхлүүллээ
Театр

“Үнэний хаан Будда” жүжгийн төслийг эхлүүллээ

Урлаг Урлаг21/04/2026Шинэчлэгдсэн:21/04/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

-Оюун санааны сэргэн мандалтын цаг нь ирлээ-

Бурхан багшийн амьдралын зам, гэгээрлийн үзэл санааг квант механикийн онолд суурилсан шинжлэх ухаанч өнцгөөс задалж, орчин үеийн театрын хэлээр илэрхийлэх “Үнэний хаан Будда” жүжгийн төслийг УДЭТ эхлүүлэхэд бэлэн болжээ.

Орчин үеийн нийгэмд тулгамдаж буй ёс зүйн дутагдал, сэтгэлзүйн дарамт, төрийн түшээдэд үгүйлэгдэж буй дээд суртахууны тухай “Үнэний хаан Будда” жүжигт хөндөн тавих ажээ. Жүжиг Бурхан багшийг хорвоо ертөнцийн зүй тогтол, утга учир, мөн чанарыг таньсан бодит хүн хэмээх өнцгөөс нээн харуулах ба Буддагийн дүрийг бүтээх жүжигчнийг тодруулах ажил нээлттэй эхэлж байна.

Бурхан багш хүний амьдралын зорилгыг мөнх бусын орчлонд хүсэл шуналаа ялан дийлж, сэтгэлээ ариусгах хэмээн номлодог бол Эртний Грекийн сэтгэгч Аристотель театрын урлагийн зорилгыг “Хүний сэтгэлийг ариусгах үйл хэрэг” хэмээн тодорхойлжээ. Хүн төрөлхтний ирээдүй, оюун санааг ариусгах тангарагтай Буддизмын гүн ухааны охь шимийг энэ жүжигт нийлмэл урлагийн олон талт хэлбэрээр тусган харуулахаар уран бүтээлчид ажиллаж байна.

“Үнэний хаан Будда” жүжгийн төслийг Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар санаачлан, 2015 оноос эхлэн судалгааны ажлыг хийжээ. Уг төсөлтэй танилцсан Дээрхийн гэгээнтэн “Олны сонорт хүргэх цаг нь болжээ” хэмээн айлдсан байна. Үндэсний оюун санааны сэргэн мандалтад хөтлөх “Үнэний хаан Будда” жүжгийн төсөлтэй хамтран ажиллах байгууллага болон хувь хүмүүсийн өмнө төслийн үүд хаалга нээлттэй ажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

Гэр бүлээрээ үзэх “Царцаа Намжил” жүжиг тун удахгүй

16/05/2026
Кино Урлаг

Найруулагч Ичинхорлоогийн Нямгаваа таалал төгслөө

15/05/2026
Театр Урлаг

ФОТО: “Д.Нацагдорж ба түүний нөхөд” соёл, урлагийн үдшээс

13/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Гэр бүлээрээ үзэх “Царцаа Намжил” жүжиг тун удахгүй

16/05/2026

“Blackpink” хамтлагийн  Жисү “Dior Cruise” шоунд оролцлоо

15/05/2026

Болгарын дуучин “Еurovision 2026” уралдааны финалын шатанд шалгарлаа

15/05/2026

Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Хайрын мадригал” ном уншигчдад хүрч эхэллээ

15/05/2026

ШИНЭ КЛИП: Реппер ThunderZ болон “Gangbay” хамтлагийн хамтрал

15/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.