Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»Олон улсын нүүдлийн театрын наадам сумдад эхэллээ
Театр

Олон улсын нүүдлийн театрын наадам сумдад эхэллээ

Урлаг Урлаг22/04/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хүүхэд, залуучуудад соёл, урлагийн боловсрол олгох, дэлхийн түвшний уран бүтээлийг таниулах, орон нутгийн соёлын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой “Wanderlust Mongolia” олон улсын нүүдлийн театрын наадам дөрөвдүгээр сарын 19-нөөс эхлэн Булган аймгийн сумдаар зохион байгуулж байна.

Наадмын хүрээнд дотоод, гадаадын уран бүтээлчид оролцож, театрын урлагийн шилдэг бүтээлүүдийг орон нутгийн хүүхэд, багачуудын хүртээл болгож байна. Эхний тоглолтууд Бүрэгхангай суманд амжилттай зохион байгуулж, хүүхэд багачуудын талархлыг хүлээжээ.

Тус суманд Улаанбаатар хотын Рома театрын “Цасан хүн” жүжиг, Эрдэнэт хотын Хүүхэд, залуучуудын театрын “Бидний үлдээсэн мөр” болон Италийн уран бүтээлчдийн “Faces Under Sky” зэрэг бүтээлийг үзэгчдэд толилууллаа.

“Wanderlust Mongolia” олон улсын нүүдлийн театрын наадам 4 дүгээр сарын 19-24-ний өдрүүдэд үргэлжилж, Булган аймгийн бүх сумын хүүхэд, багачуудын хүртээл болж, тэдэнд соёл, урлагийн боловсрол олгох зорилгоор хүрч ажиллана.

Булган аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 22 сургууль, сургуулийн өмнөх боловсролын 22 байгууллагад нийт 14,082 хүүхэд суралцаж, хүмүүжиж байна. Тэдний оюун санаа, сэтгэлгээний ертөнцийг тэлэх зорилгоор дэлхийн театрын уран бүтээлчид тав хоногийн турш орон нутагт ажиллаж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

ФОТО: “Царцаа Намжил” жүжгийн дүрүүд

30/05/2026
Театр Урлаг

“Үндэсний ялагч” моно жүжгийн улсын уралдааны ялагчаар жүжигчин Э.Болорцэцэг шалгарлаа

28/05/2026
Театр Урлаг

“Тэнгэрийн хүү” жүжгийг дэлхийн театрын зүрхэнд тоглоно

28/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

IU-г доромжилж сэтгэгдэл бичсэн иргэн тэнсэн харгалзах ял авчээ

01/06/2026

Сталины дарсны цуглуулгыг дуудлагаар худалдаална

01/06/2026

“Backrooms “ кино албан ёсоор нээлтээ хийлээ

01/06/2026

BTS хамтлаг 15 удаагийн тоглолтоороо 840 мянган үзэгчийг татжээ

01/06/2026

Артур хааны тухай гар бичмэлийг дуудлагаар худалдана

01/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.